Алтан Ордны Улс нь Их Монгол Улсын бүрэлдэхүүн хэсэг байсан бөгөөд Чингис хааны ач Бат хааны удирдлага дор Дунай мөрнөөс Балхаш нуур хүртэлх нутагт оршин тогтносон, монголчуудын төрт улс юм. Чингис хаан 1206 онд Их Монгол Улсыг байгуулаад өөрийн хүүхдүүдэд газар нутгаа хуваан өгсөн бөгөөд Бат хааны эцэг Зүчи өөрийн эзэмшил харьяа нутагтаа бие даасан улс байгуулах эхлэл тавьсан нь түүхэнд Зүчийн Улс буюу Алтан Ордны Улс хэмээн нэршиж үлджээ. 1227 онд Зүчи нас барж түүний хүү Бат хаан ширээнд сууснаар Алтан Ордны Улс бий болж төлөвшиж эхэлсэн байна.

Алтан Ордны Улс
Зүчийн Улс
ᠠᠯᠲᠠᠨ
ᠣᠷᠳᠤ ᠶᠢᠨ
ᠤᠯᠤᠰ
Их Монгол Улсын далбаа Алтан Ордны Улсын далбаа
Их Монгол Улсын далбаа Алтан Ордны Улсын далбаа[1]
Цаг тооны хэлхээс
1242 – 1502 он[2]
Их Монгол Улс
Ижилийн Булгар Улс
Куман-Кипчакийн Холбоо
Узбекийн Ханлиг
Касимын Ханлиг
Газари
Астраханийн Ханлиг
Казахын Ханлиг
Крымын Ханлиг
Сибирийн Ханлиг
Ногайн Орд
Казанийн Ханлиг
Их Ордны Улс
Албан хэл Монгол хэл мөн түүнчлэн улсын нутаг дэвсгэрт хэрэглэгдэх томоохон хэлнүүд
түрэг, орос, кипчак[3][4] ба өөр бусад хэл
Нийслэл Сарай (баруун жигүүрийн нийслэл, сүүлд хамтын)
Сыгнак (зүүн жигүүрийн нийслэл)
Төрийн хэлбэр Сонгох хаант засаглал (нүүдэлчдийн эзэнт гүрэн)
Төрийн тэргүүн
– 1226–1280 он
– 1227–1255 он
– 1257–1266 он…
– 1379–1395 он
– 1459–1465 он
– 1481–1502 он
Хаан (сонгох хаант улс)
Орда хан (Цагаан Орд)
Бат хаан (Хөх Орд)
Бэрх хан (Цагаан, Хөх Ордыг хамтад нь)
Тохтамыш хан
Махмуд хан (Их Орд)
Ахмед хан
Гүйцэтгэх засаглал Их Хуралдай
Нутаг дэвсгэр 6.000.000 км² (≈ 1310 он[5][6])
Түүхэн он 1242 он: Русийг байлдан дагуулав
Мөнгөн тэмдэгт Пул, сум, дирхам
Алтан Ордны Улсын нутаг дэвсгэр
Их Монгол Улс 1206 оноос 1294 онд хуваагдах хүртлээ
Их Монгол Улс 1206 оноос 1294 онд хуваагдах хүртлээ

Чингисийн залгамжлагч Өгэдэйн кипчакуудыг сөнөөхөөр илгээсэн аян дайныг 1235 онд Бат хаан удирдан явсан юм. Монголчууд Урал мөрөнг 1237 онд гатлан Кипчак, Булгар, Башкир зэрэг улсуудыг эзлэн төв Русьт нэвтрээд Москва, Киев зэрэг олон хотуудыг довтлон эзэлжээ. Оросоос Монголчууд Польш, Силези, Унгарт очиж 1240 онд Люблин, Харьковыг газартай тэгшилсэн байна. Бат 1241 оны дөрөвдүгээр сард Легницийн ойролцоо Силез, Польш, Тевтоны цэргийн нэгдсэн армийг бут цохисон.

Неостадын бэхлэлтээр довтолгоо зогсож, зүүн зүг буцан Ижил мөрний савд Бат өөрийн гоёмсог торгон гэрээ барьжээ. XIV зууны сүүлээр Алтан ордны улс Москвагийн бослогуудаас болж сульдсан ба Төмөр 1395 онд Алтан Ордны Улсыг нэгтгэсэн ч түүнийг нас бармагц Астрахань, Казань, Крым, Сибирь гэх дөрвөн улсад хуваагджээ. 1480-аад онд III Иван Васильевич татвар төлөхөө больж, улмаар 1502 онд Крымын ханлигт эзлэгдэн Алтан ордны улс оршин тогтнохоо больсон байнa. Алтан ордны улс унасан ч Крымын ханлиг хүчирхэгжиж Русь руу үе үе хүчтэй довтлох болсон тул Русь довтолгооныг нь болиулахын тулд эд бараагаар алба барьж байв. 1685 онд Русийн I Петр хаан золиосны мөнгө төлөхийг бүрмөсөн болиулсан бөгөөд золиосны мөнгө төлж байсан нь Алтан Ордны ноёрхол үргэлжилж байсан эсвэл Крымын хараат байдалтай байсан гэсэн үг биш юм.

Алтан ордны улсыг яваандаа бүрмөсөн түрэгжиж түрэгийн буюу татар үндэстний улс болсон гэж үздэг ба хэдийд, хэрхэн түрэгжсэн талаар эрдэмтэд маргасаар байна. Крымын хан I Мехмед Гирей 1515 онд өөрийгөө "Бүх мугалчуудын падишах" цолд өргөмжилжээ.[7][8] Мөн өөрийн харьяат татаруудыг мугал буюу монгол гэж нэрлэхийг оролдсон ч татарчуудын дийлэнх нь түрэг гаралтай тул энэ нэрийг хүлээж авсангй. Крымын ханлиг, Астраханийн ханлиг, Казанийн ханлигийн хангууд бүгд Зүчийн угсааных байв.

Төрийн бүтэц, тогтолцоо

засварлах

Чингис хаан баруун зүгийн Сартуул, Харкидан, Карлуг, Кипчак улсыг дайлан эзэлсний дараа тус нутгийг ахмад хөвүүн Зүчидээ эзэмшил болгон өгсөн. Энэ үеэс Эрчис мөрнөөс баруун тийш, Хорезмаас умарш хойд туйл хүртэл нутгийг мэдэх болж энэ улсыг Зүчийн улс, Алтан Орд гэх зэргээр нэрлэх болсон. Зүчи ханы дараа Бат хаан ахмад хөвүүдийн аян дайнаар орос, кипчакийг эзэлж газар нутгаа баруун зүгт тэлсэн.

Анх төрийн бүтэц нь Чингис хааны Зүчид өгсөн дөрвөн мянгат ардаас бүрдсэн хагас цэргийн байгуулалтыг ашиглаж байсан. Улмаар суурин соёлт иргэнийг дагуулснаар шинэ бүтэцд шилжсэн.

Бат хаан улсаа байгуулсны дараа газар нутгаа зүүн баруун гарт хувааж, баруун гарыг Бат хаан өөрөө Ижил мөрнөөс, Болгар хүртлэх нутгийг захирсан нь хожим Хөх Орд, Алтан Орд гэх нэртэй болж, ах Ордад Эрчисээс Яик мөрний хоорондын нутгийг өгснийг хожим нь Цагаан Орд хэмээв. Харин Батын улс, Ордын улс хоёрын завсрын нутгийг дүү Шибанд өгч захируулсныг хожим Саарал Орд гэх болжээ. Алтан Ордын хааныг сонгохдоо анх их хуралдайгаар ноёдын шийдвэр, өмнөх хааны гэрээсийг харгалзан үзэж шийддэг байсан. Энэ ёсыг 1313 онд Тохта хааныг тэнгэрт халих хүртэл хэрэглэж байгаад, Өзбег хааны үеэс хойш Их Засаг хуулийг огоорч, зөвхөн хуйвалдаан, цуст урсгасан тэмцэж байж хэн хүчтэй нь ялж хаан болдог харгис тогтолцоо руу шилжсэн.

"Алтан Орд нь арван тойрогд хуваагдаж байсан.

  1. Хорезм
  2. Дешт-и Кипчак
  3. Хазарын улс: Дагестан орчмын нутаг
  4. Крым
  5. Азовын хязгаар
  6. Черкес
  7. Булгар
  8. Валахи буюу одоогийн Румын улсын нутаг
  9. Ас буюу Алан
  10. Орос орон"[9]

Төрийн хэргийг цэрэг, иргэний гэсэн хоёр аппаратд хувааж, Их Засаг хуулийг ёсчлон хэрэгжүүлж байв. Иргэний захиргааг везир хэмээх түшмэл тэргүүлж, санхүү, захиргаа, түшмэдийн асуудлыг хариуцдаг. Төрийн бүх асуудалд везир чухал нөлөөтэй учир везир үгүйд орлогч түшмэл нь алба үүргийг хариуцдаг байв. Везирийн доор их бичээч, бичээч, эмир, наиб, баскак буюу даргач болон бусад тушаалтан ажиллаж байв.

Цэргийн захиргааны үндэс нь Чингис хаанаас хувьлан өгсөн дөрвөн мянгатын ноён, сүүлд дагасан харь орны цэргүүдээс бүрдэж байсан. Энэ улсын хааны доорх цэргийн дээд тушаалтныг беклярбек гэнэ. Беклярбек нь орчин үеийнхээр цэргийн сайдын тушаалтай дүйцүүлж болно. Беклярбекийн дараа дөрвөн улус эмир, өөр гурван эмир байна. "Зарлиг тушаал дээр султаны нэрний дараа, везирийн өмнө бичигдэнэ. Тэднээс нэг нь үгүй байсан ч, тухайн баримтад дөрвүүлэнгийнх нь нэрийг бичдэг."[10] Харин Оросын хотуудаас авах татвар, гувчуурыг эхэн үедээ түшмэл томилж хураадаг байсан нь тэдгээр түшмэд хумслах, завших асуудал үүсч байсан тул Өзбег хааны үеэс хойш Оросын вангууд уг үүргийг хариуцах болсоноор Оросын вант улсууд эдийн засгийн хувьд биеэ даах боломж олгосон.

Алтан ордны хаад

засварлах
  1. Бат хан (1227-1256)
  2. Сартаг хан (1255-56)
  3. Улагчи хан (1257)
  4. Бэрх хан (1257-1266)
  5. Мөнхтөмөр хан (1266-1282)
  6. Тодмөнх хан (1282—1287)
  7. Тулабуга хан (1287—1291)
  8. Тохта хан (1291—1312)
  9. Өзбег хан (1312-1341)
  10. Тинибег хан (1341-1342)
  11. Жанибег хан (1342—1357)
  12. Бердибег (1357—1361)
  13. Кульпа (1359-1360)
  14. Наурузбег (1360-1361)
  15. Хызр (1361-1362)
  16. Төмөрхожа (1362)
  17. Кильдибег (1362-1363)
  18. Абдаллах (1362-1370), бодитоор бол Мамай захирч байв
  19. Мурид (1362-1367)
  20. Азиз (1367-1369)
  21. II Жанибек (1369-1370), бодитоор бол Мамай захирч байв
  22. Мухаммед Булак (1370-1379), бодитоор бол Мамай захирч байв
  23. Тулунбек (1370-1373), (засаг баригч), бодитоор бол Мамай захирч байв
  24. Айбек (1373-1376)
  25. Араб шах (1376-1379)
  26. Хаанбек (1375-1376)
  27. Хажи Черкесс (1375-1376)
  28. Урус (1376-1378), мөн Цагаан Ордны хан байсан бөгөөд Тохтамышын авга нь байв
  29. Тохтамыш (1380-1395)
  30. Төмөркутлуг (1396-1399), Эдигугийн тоглоомын хаан
  31. Шадибек (1399-1407), Эдигугийн тоглоомын хаан
  32. Болд султан (1407-1410), Эдигугийн тоглоомын хаан
  33. Төмөр (1410-1412), Эдигугийн тоглоомын хаан
  34. Желал Ад Дин (1411-1412), Литваас дэмжлэгтэй хаан
  35. Керим Берди (1409, 1412-1413, 1414), Оросоос дэмжлэгтэй хаан
  36. Кебек (Алтан Орд) (1413-1414), Литваас дэмжлэгтэй хаан
  37. Жаббар Берди (1414-1415, 1416-1417), Литваас дэмжлэгтэй хаан
  38. Чэкрэ (1414-1416), Эдигугийн тоглоомын хаан
  39. Кадыр берди (1419), Литваас дэмжлэгтэй хаан
  40. Дервиш (1417-1419), Эдигугийн тоглоомын хаан
  41. Хажжи Мухаммед (1419)
  42. Бег Суфи (1419), Эдигугийн тоглоомын хаан
  43. Үлүг Мухаммед (1419-1421, 1428-1433)
  44. Давлет Берди (1419-1421)
  45. Барак (1422-1427)
  46. Сайид Ахмед (1433-1435)
  47. Күчүк Мухаммед (1435-1459)
  1. Махмуд (1459-1465)
  2. Ахмед (1465-1481)
  3. Шейх Ахмед (1481-1498, 1499-1502)
  4. Муртаза (1498-1499)

Газрын зураг

засварлах

Лавлах холбоос

засварлах
  1. Zahler, Diane (2013). [[Өзбег|Өзбег хааныг]] хаанчлах үед хэрэглэж байсан Алтан Ордны Улсын далбааг [[Анжелино Далорто]]гийн 1339 онд зурснаар (Revised ed.). Twenty-First Century Books. p. 70. ISBN 978-1-4677-0375-8. {{cite book}}: URL–wikilink conflict (help)
  2. Halperin, Charles J. (1986), Russia and the Golden Horde: The Mongol Impact on Medieval Russian History online
  3. Kołodziejczyk, Dariusz (2011). The Crimean Khanate and Poland-Lithuania: International Diplomacy on the European Periphery (15th-18th Century). A Study of Peace Treaties Followed by Annotated Documents. Leiden: Brill. ISBN 978-90-04-19190-7.
  4. Mustafayeva, A.A.; Aubakirova, K.K.. "The language situation and status of the Turkic language in the Egyptian Mamluk state and Golden Horde". Journal of Oriental Studies, [S.l.], v. 97, n. 2, p. 17-25, June 2021. ISSN 2617-1864. Available at: <https://bulletin-orientalism.kaznu.kz/index.php/1-vostok/article/view/1689>. Date accessed: 01 sep. 2021. doi: https://doi.org/10.26577/JOS.2021.v97.i2.02.
  5. Turchin, Peter; Adams, Jonathan M.; Hall, Thomas D (December 2006). "East-West Orientation of Historical Empires". Journal of World-Systems Research. 12 (2): 222. ISSN 1076-156X. Татаж авсан: 12 September 2016.
  6. Rein Taagepera (September 1997). "Expansion and Contraction Patterns of Large Polities: Context for Russia". International Studies Quarterly. 41 (3): 498. doi:10.1111/0020-8833.00053. JSTOR 2600793.
  7. Гайворонский О. Повелители двух материков. Т.1: Крымские ханы XV-XVI столетий и борьба за наследство Великой Орды. (2007)
  8. Часть III Мехмед I Герай 1515-1523 «ПАДИШАХ ВСЕХ МОГУЛОВ» А в 1515 году крымский хан Мехмед I Герай взял себе даже титул «падишах всех могулов (монголов)», ориентируясь уже не на величие золотоордынских ханов Батыя и Тохтамыша, но на самого Чингисхана"
  9. С., Цолмон (2006). Алтан ордны улс. Улаанбаатар: ШУА-Түүхийн хүрээлэн. pp. 25–27.
  10. П., Дэлгэржаргал (2019). Монголын Эзэнт Гүрний Түүх - Зүчийн Улс. Улаанбаатар: МУИС. p. 187. ISBN 9919-9552-2-1.