Болд (Алтан Орд)
Болд султан нь 1407-1410 онд Алтан Ордыг захирсан хаан боловч, төрийн эрхийг баригч Едигей их ноёны утсан хүүхэлдэй төдий байсан. Тэрээр Зүчи ханы хөвүүн Тугатөмөрийн удамчир Төмөркутлук хааны хөвүүн. 1407 онд Шадибег хаан Едигейгийн нөлөөнөөс гарахыг оролдож бүтэлгүйтэн зугтсны дараа Эдигү ноён урьд хааны хөвүүнийг шинэ хаанаар сонгов.
1408 оны 11 сард Едигей беглярбегийн удирдсан цэргүүд Москвагийн харьяаны Коломна, Переяславль, Ростов, Дмитров, Серпухов, Доод Новгород, Городец хотуудыг довтлон эзлэж, Москва хотыг бүслэн байлдав. Энэ үеэр Москвагийн хатгаасаар Тохтамышийн хөвүүн Керим берди Сарай руу довтлон Болд султаныг зайлуулж, хотыг эзлэв. Иймээс Едигей ноён оросуудын төлсөн 3000 зоосны татварыг авч, цэргээ татан Сарай руу буцан Керим бердийг хөөн, Болдыг Сарай хотод буцаан авч ирэв. 1410 онд Крымын хойг дахь Генуягийн мэдлийн Каффа хот, Венецийн мэдлийн Тана хотыг довтлон их хэмжээний олзтойгоор буцсан. 1410 оны сүүлээр Болд султан нас барж, түүний ах Төмөрийг хаан болгов.
Өмнөх Шадибег |
Алтан Ордын Хаан 1407-1410 |
Дараах Төмөр (Алтан Орд) |