Крым

хойг
(Крымын хойг-с чиглүүлэгдэв)

Крымын хойг (Украин хэл: Крим, Орос: Крым) нь Хар тэнгисийн хойд эрэгт орших, Украинд харьяалагдах хойг юм. Эрт цагт Таурика (Taurica) гэж нэрлэгддэг байв.

Украин, Крымын Автономит Бүгд Найрамдах Улс. Баруун болон өмнө талд нь Хар тэнгис, зүүн хойд талд нь Азовын тэнгис оршино.

Газар зүй

засварлах
 
Сансраас авсан зураг
 
1945 онд Ялтын хэлэлцээр явагдсан амралт сувиллын хот Ялта

Крымын хойг нь 5-8км өргөнтэй зурвасаар Евразийн эх газартай холбогддог. Хойд өргөргийн 44 хэм 23 минутаас 44 хэм 23 минутын хооронд (322км), дорнод уртрагийн 32 хэм 30 минутаас 32 хэм 30 минутын хооронд (177км) 26,100 км2 орчим талбайг эзлэн оршино.

Эргийн хэсэг нь усанд идэгдсэн, гүн хавцал ихтэй.

Зүүн өмнөд эргийн дагуу Яйлагийн уулс (Yaila-Dagh) сунан тогтсон. Нийт нутгийн 75% нь тал хээр нутаг бөгөөд эртний скифүүдийн булш, дурсгал элбэг байдаг.

Крымын хойгийг эзлэн Украин улсын Бүгд Найрамдах Өөртөө Засах Крым Улс оршин байна.

Украин улсад харьяалагддаг тус хойгт оросууд хүн амын ихэнх хэсгийг эзлэнэ. Мөн украин, крымын татарууд оршин суудаг.

Орос, Украинчууд тус хойг 1783 онд Оросын харьяанд орсноос хойш шилжин суурьшиж эхэлсэн бөгөөд тэдний ихэнх нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа нүүн иржээ. Крымын татарууд 13-р зуунаас амьдарч байгаа юм.

Мөн үзэх

засварлах

Гадаад холбоос

засварлах