Төмөр (Алтан Орд)

Төмөр нь Алтан Ордыг 1410-1412 онд захирсан хаан юм. Тугатөмөрийн удам Төмөрхүтлүг хааны хөвүүн, Болд султаны ах. 1410 онд Болд султан нас барсны дараа хаан болсны дараа Едигей ноёныг төрийн эрхээс зайлуулсны дараа Едигей өөрийн цэргээ удирдан Хорезмын Ургенч хотыг захирч асан Мубарак шах нэрт хөвүүн рүүгээ зугтав. Улмаар Төмөр хаан удирдсан цэргүүд Ургенч хотыг 6 сар бүслэн байлдсан ч, Едигейг ялж чадсангүй. Хааны их цэрэг Хорезмд байгааг далимдуулан 1412 онд Тохтамышийн хөвүүн Желал ад-Динаар удирдуулсан цэргүүд Сарай хотыг довтлон эзлэхэд, Төмөр хаан хотоос зугтав. Тэрээр Хорезмд байгаа цэрэгтэйгээ нийлж, Желал ад-Диныг дарахаар төлөвлөсөн ч, Төмөрийн талын эмир Газан өөрийн түшмэл Жан хожаг илгээн Төмөрийг алуулж, Желал ад-Динд дагаар оров.

Төмөр нь Күчүк Мухаммад гэх ганц хөвүүнтэй бөгөөд тэр хөвүүн нь 1434-1459 онд Их Ордын хаан болсон.

Өмнөх
Болд (Алтан Орд)
Алтан Ордын Хаан
1410-1412
Дараах
Желал ад-Дин (Алтан Орд)