Сибирийн ханлиг
Википедиагийн чанарын стандартад нийцүүлэхийн тулд энэ өгүүллийг хянан тохиолдуулах хэрэгтэй байна. Энэ талаар хэлэлцүүлгийн хуудас дээр юм уу энэ тэмдгийг илүү нарийвчилсан тэмдгээр солино уу. |
Сибирийн ханлиг бол Алтан ордны улсаас салсан улсуудын нэг юм. Сибирийн ханлиг баруун зүгт Уралын нуруу, зүүн зүгт Тоболь гол, хойд зүгт Умард мөсөн далай, урд зүгт Казахын тал хүртэл өргөн уудам нутагт оршиж байжээ. Нийслэл нь Кашлык (Искер), Чинги Тура хот.


Сибирийн Ханлиг нь 1428 онд Зүчи ханы хөвүүн Шибаны удмын Абул Хайр хаан байгуулсан гэж үздэг бөгөөд түүнийг 1468 онд өөд болсноос хойш улс нь Сибирийн ханлиг, Шибаны улс гэсэн хоёр хэсэгт хуваагдсан. Сибирийн улсад Тайбугын удам Мар хан, Шибаны удмын Ибак хан хоёр зэрэгцэн оршиж байв. Тайбуга хэмээх ноёны ургийнхан 1220 оноос хойш үе улиран Тохтамыш хааныг хүртэл дангаар захирч байсан. Шибаны удам, Тайбугын удмынхан хаан ширээний төлөө тэмцэж, аль хүчтэй тал нь ялж нэг үе засаглаж байсан ч, уг тэмцэл тус улс мөхтөл үргэлжилсэн нь тус улсыг оросууд эзлэхэд нөлөөлсөн. 1582 онд Оросын казак цэргийн захирагч Ермак тэргүүтэй цэргүүд Сибирийн Кучум хааны цэргийн хүчийг Чуваш хошууны тулаанд бут цохиж, 1598 онд Кучумыг бүр мөсөн ялснаар энэ улс мөхсөн.
Хаад засварлах
Тайбугын удмын хаад засварлах
- Он
- Тайбуга (1220-?)
- Хожа
- Мар (1468-1480)
- Обдэр
- Мехмет (Мухаммед) (1495-1502)
- Ангуш (1502-1516)
- Касим (Махметийн хөвүүн) (1516-1530)
- Ядигэр (1530-1563)
- Бекбулат (1530-1563)
- Сеид Ахмет (1583-1588) (1588 онд оросд ялагдан эзлэгдсэн).