Азовын тэнгис
Азовын тэнгис (Орос: Азовское море) нь Хар тэнгисийн хойд талд орших тэнгис юм. Керчийн хоолойгоор Хар тэнгистэй холбогдоно. Хойд эрэгт нь Украин, зүүн эрэгт нь Оросын Холбооны Улс, баруун эрэгт нь Крымын хойг (Украйны автономит муж) байдаг.
340 км урт, 135 км өргөн, 37,555 км2 талбай эзлэн оршино. Дон мөрөн, Кубань голууд тус тэнгист цутгадаг. Дундаж гүн нь 13-хан метр байдаг бөгөөд дэлхийн хамгийн гүехэн тэнгис юм. Цагийн зүүний эсрэг чиглэлд урсгалтай. Өвөл ихэнх хэсэг нь мөсөөр хучигддаг.