Мөнхтөмөр нь Бат ханы хүү Тогой ханы[1] хүү болон төржээ. Тэрбээр 1266-1282 онд Алтан Ордын хан байсан. Түүний хаанчлалын хугацаанд Монголчууд өөрсдийн холбоотон Оросын вангуудын хамт Визант (1269-1271 онд), Литва (1275), Кавказ (1277) тус тус аян дайн хийжээ. Түүхчдийн олсон анхны ярлыкыг Мөнхтөмөрийн нэрийн өмнөөс үйлдсэн байсан бөгөөд Оросын Үнэн алдартны сүм хийдийг Алтан Ордод алба гувчуур өгөх үүргээс чөлөөлсөн зарлиг байжээ. Мөнхтөмөрийн хаанчлалын үед Генуягийн худалдаачид Монголчуудаас Каффа хотыг худалдан авч байлаа.

Мөнхтөмөрийн хүү Тохта хан Чингис хааны гуч Өлзий хатанаас төрсөн юм.

Мөнхтөмөр хан олон хатадтай байснаас түүхэнд 3 хатны нэр үлдсэн байдаг.

Үүнд:

  1. Өлзий хатан бол Хонгирадын Салжидай хүргэн, Кэлмиш Ага хатан хоёрын охин. Кэлмиш ага бол Тулуй ноёны хүү Хутугтын охин юм.
  2. Султан хатан бол Хушин овгоос гаралтай.
  3. Хутухуй хатан

Хүүхдүүд

Нэмж үзэх өгүүлэл

засварлах

Лавлах материал

засварлах
  1. 1.0 1.1 David Morgan, The Mongols, p. 224
Өмнөх
Бэрх
Хөх ордын хаан
1266-1282
Дараах
Тодмөнх