Хаанбег
Гият ад-Дин Каганбек буюу Хаанбег нь 1375-1377 онд Алтан Ордны Улсыг нэг хэсгийг захирч байсан хаан юм. Тэр бол Зүчи ханы хөвүүн Шибан ханы удамчир Айбег хааны хөвүүн.
Хаанбегийн авга ах Мир Болд 1362-1365 онд, Алтан Ордын зарим хэсэгт хаан болж, Мамайн эсрэг тэмцсэн бол, үеэл Хасан 1368-1369 онд хэсэг зуур Сарай хотыг эзлэн хаан суугаад Мамайд ялагдан алуулсан. Хаанбегийн аав Айбег 1374-1375 оны орчимд Сарайчиг хотод биеэ хаан өргөмжлөн, Сарай хотыг эзлэсэн Черкес хааныг хөөж түр зуур хаанчилсан. Эцгийнхээ дараа хаанд өргөмжлөгдөн Сарайчик, Сарай хотыг эзэгнэхдээ Ордын улсын эзэн Урус, крымыг захирч байсан Мамай нартай хаан цол, оросын ванлигийн татвар гувчуурыг өөртөө эзэмшихийн төлөө тэмцэлдэв. Ингэхдээ өөрийн нэртэй зоос гарган хаан болсноо тунхаглав. 1376-1377 онд үеэл Араб шахын хамтаар оросын Москвагийн их ван Дмитрий, Суздалийн их ван Дмитрий Константинович нарын улс руу довтлон Нижний Новогород, Пьян зэрэг газарт оросын армид цохилт өгчээ. 1377 онд Араб шахд хаан сууриа өгөөд нутаг руугаа буцаж 1380-аад оны орчимд нас барсан. Хаанбегийн хөвүүн Махмуд хожа нь 1428-1430 онд Сибирийн хант улсыг захирч байсан.
Өмнөх Урус |
Алтан Ордны Улсын Хаан 1375-1377 |
Дараах Араб шах |