Хар Хидан[1] буюу Баруун (хожуу) Ляо[2]Төв Азид төвлөсөн, монгол угсааны кидан үндэстний байгуулсан хант улс байв. Хятадын хойд нутагт төвлөсөн Ляо Улсыг зүрчидийн Алтан улс цохин мөхөөхөд үлдэгдэл нь баруун одож Елюй Даши 1124 онд Хар Хидан улсыг үүсгэжээ. 1218 онд найманы Хүчлүгийг байхад Их Монгол Улсын цэрэг дайлан эзэлснээр мөхсөн.

Хар Хидан улс. 1200 оны орчим

Тэнгэр уул, Долоон усан, Эмил гол, Тарвагатайн нуруугаар нутаглаж, Баласагун орчим нийслэл тогтож байв.

Зөрчидийн Алтан улс хятадын Сүн улстай холбоолон Хидан Ляо Улсыг удаа дараа уулгалсаар мөхөөсөн. Аргагүйдэн Елюй Даши үлдсэн ноёд, албатыг авч баруун одон 1124 онд “Гүр хаан” цол өргөмжлөгдөж Хар Хиданулсыг үндэслэв. “Гүр хаан” гэдэг нь Жувейнийн тайлбарласнаар “хаадын хаан” гэсэн утгатай ажээ. Гүр хааны захиргаанд Долоон улсын өмнөд хэсэг, Нульжины хязгаар, Сырдарья мөрний сав газар орж байв.

1134 онд Хар ханы улсыг довтлон Баласагуныг эзэлж нийслэл болгон суув. 1137, 1141 онд киданчууд харлугтай холбоолон Катван гэдэг газар Баруун хар хан болон сельжукийн цэргийг дийлж, Хорезмыг уулгалан улсаа батжуулжээ.

1151–1161 онд Дашийн хүү Илия, 1161–1177 онд охин Пусувань төр барив.

Найман аймгийн Хүчүлүг ийнхүү Харлаг, Уйгураар дайрч 1208 онд Хар Хидан хүрчээ. Хүчүлүг Хар Хидан улсын Жулху буюу Гүр хаанд дагаар оров. Хүчүлүг өөрийгөө аюултай байдалд оруулахгүйн тулд өөрийн оронд нэгэн нөхрөө Гүр хаантай уулзуулаад, өөрөө гадаа хөтчийн дүрээр хүлээж байв. Эрсдэлгүй гэж тооцсоны эцэст өөрөө биеэр орж уулзаж байсан гэдэг. Хүчүлүг Гүр хааны охин Хунхутай гэрлэснээр Гүр хааны итгэлт хүн нь болжээ. Улс дотоодын самуунтай болж, эцэст нь Хүчүлүг ханхүү гүр хааныг түлхэн хан ширээнд суужээ. Хүчүлүгийн Хар Хиданд очсон үйл явдал нь Хар Хиданы уналттай давхцсаныг энд бас дурдах хэрэгтэй. Хар Хиданы хараат улсуудад шил шилээ дарсан бослого хөдөлгөөнүүд өрнөж байв. Гүр хаан энэ үед төрийн хэргийг мэдэхээсээ илүүтэйгээр баяр цэнгэл, ан гөрөө хөөцөлдөх болж, төрийн хэргийг огоорч эхэлсэн нь Хүчүлүгт сайхан далим болсон байна. Ингээд Хүчүлүг өөрийн талын хүмүүсийг цуглуулж эхэлжээ. Хар Хиданы язгууртнуудын дунд хов хутгаж эхэлсэн Хүчүлүг Найман аймгийн тарж бутарсан ноёдыг ч хурааж татаж авахаа мартаагүй байв. Дагаар орохдоо Несторианы урсгалаас татгалзаж, шарын шашинд орсон гэдэг.

Ингээд 1211 онд Хүчүлүг хадам аавынхаа нэрийг барин Самаркандад нэр хүндтэй болж Хорезм Шахтай Монголчуудын эсрэг холбоо тогтоосноор Чингис хааны байгуулсан Их Монгол улсын баруун-өмнөд хил аюултай байдалд орсон байна. Хүчүлүг ийнхүү Хар Хиданд хүчирхэг болсон нь монголчуудад бодит аюул байсан юм.[1]

Чингис хааны төрд халтай учир Их Монгол Улсын цэрэг 1218 онд Хүчлүгийг дайлан дарж, газар нутгийг хураан авчээ. 1218-1220 оны орчимд Хар Хидан улс нь Их Монгол Улсын бүрэлдэхүүнд орж харьяат иргэд нь хаяа нийлэн сууж байсан казах, узбек, ногай, каракалпак, башкир зэрэг угсаатны бүлгүүдтэй холилдон аажимдаа ууссан байна.

Кидан жанжин Ойрх Дорнод руу зугтав. 1224 онд Ираны Керман улс байгуулагдсан ч 1306 он гэхэд мөхсөн байна.[2] Керман улс нь Ил Хаант Улсын вассал байв.

Гүр хаад

засварлах

Зургийн цомог

засварлах

Мөн үзэх

засварлах