Казахын Хант Улс

Казахын Хант Улс бол Зүчи ханы отгон хүү Тугайтөмөр удмын Жанибек хан болон Керей хан нар Зүчийн улсын мэдэлд байсан Түрэг, Түрэгжсэн Монгол угсаатныг нэгтгэж байгуулсан улс юм. Энэ улс нь хуучин Кипчакийн ханлиг, Хөх орд, Цагаан ордны улсуудын нутаг орныг нэгтгэх замаар үүссэн. Хүн амын зонхилох хэсэг Огуз Түрэгүүд нь өнөөгийн Казах үндэстэнг байгуулах эх суурь болж өгчээ. Төр улсыг захирах дээд эрх нь Хиад Боржигон овгоос салбарласан Тугайтөмөрийн Төре овгийн ноёдын гарт байжээ. Тус улс нь түүхийн зарим үед бутархай байдлаар оршиж, цөөн хэдэн хүчирхэг хангуудын үед нэгдэн нягтарч байлаа. XVII-XVIII зууны үед газар нутаг, овог аймгийн бүрдлээс хамаарч Долоон гол орчмын Моголистанаас нэгдсэн зүүн өмнөд хэсгийн Их жуз, Кипчакын уудам тал нутгийг багтаасан гол цөм болсон Дунд жуз, Каспийн тэнгисийн зүүн эрэг, Астрахан хүртлэх нутгийг багтаасан баруун хэсгийн Бага Жуз гэсэн гурван жуз буюу зуутад хуваагдаад харьцангуй бие даасан ханлигийн байдалтай болсон. XVII зууны дунд үеэс Зүүнгарын хант улсын хараат улс болж, тархай бутархай байсаар 1755 оноос тэдний нөлөөнөөс гарч, тусгаар тогтносон. Гэхдээ Оросын эзэнт гүрэн, Манж Чин улсын цэргийн аюулын дарамт доор оршиж байгаад, хэсэг бүлгээрээ Оросын Хаант Улсын мэдэлд орж эхэлсэн. Ингээд эцсийн нэг хэсэг нь 1847 онд Оросын эзэнт гүрний захиргаанд орсноор мөхжээ.

Казахын Ханлиг
Қазақ Хандығы
Qazaq Handyğy
قازاق حاندىغى
1465–1847
Казахын Ханлигийн нутаг дэвсгэр
Казахын Ханлигийн нутаг дэвсгэр
Нийслэл
Нийтлэг хэлКыпчак хэлнүүд (Казах)
Шашин
Суннит Ислам
Ард түмний нэршилКазахууд
Төр засагхагас-сонгуульт хаант засаг
Хан 
• 1465–1480
Керей хан (анхны)
Жанибек хан
• 1841–1847
Кенесары хан (сүүлчийн)
Түүх 
• Керей ба Жанибек нар Казахын ханлигийг байгуулав
1465
1643-1755
1643
• Галдан бошигт ханы Казах руу хийсэн довтолгоо
1680-1684
• Казакуудын эсрэг дайн
1709–1724
1723–1727
1729/1730
• Бага жузын Абулхайр хан Оросын иргэншлийг авсан
1731
• Казах-Чин улсын дайн
1756-1757
• Аблай бүх гурван жузын хан болов
1771–1781
• Дунд болон бага жузд ханы эрх мэдэл дуусгавар болов
1822-1824
1847
Газар нутаг
• Нийт
3200000 км2
Өмнө нь
Дараа нь
Узбекийн ханлиг
Моголистан
Оросын Эзэнт Гүрэн
20-р зууны эхэн үеийн Казахын 3 жузын нутаг. Улаан нь Их Жуз, Хул өнгө нь Дунд жуз, Ногоон нь Бага Жуз
20-р зууны эхэн үеийн Казахын 3 жузын нутаг. Улаан нь Их Жуз, Хул өнгө нь Дунд жуз, Ногоон нь Бага Жуз