Урус
Урус нь Цагаан Ордыг 1369-1377 онд, Алтан Ордыг 1372-1375 онд захирч байсан хаан юм. Тэрээр Зүчи ханы хөвүүн Тугатөмөрийн удамчир Бадик ноёны хөвүүн. Чингис хааны удам тэрээр өөрөө Казахын ханлигийн хангуудын дээд өвөг болно.
Хаанчлал
засварлахТэрээр Зүчи ханы арван гуравдугаар хөвүүн Тугатөмөрийн удамчир бөгөөд түүний нэр анх 1350-иад оны үеэс Ижил мөрний зүүнш Сыгнак хот руу нүүж суурьшив. 1369 онд Цагаан Ордын хаан Кутлук хожагийн эсрэг төрийн эргэлт хийн алж, хаан ширээг нь булаан авав. Энэ үеэр өмнөх хааны талын ноёдыг цаазлах үед Туй хожагийн хөвүүн Тохтамыш зугтаж одов. 1372 онд Сарай хот руу довтлон Мамайгийн утсан хүүхэлдэй Булак хааныг хөөн явуулан, Алтан Ордын хаан болсон ч, удалгүй Мамайд ялагдан зүүн тийш зугтахад Хажи Тархан хотын эмир Хажи Черкес Сарайг эзлэн хаан суув. 1374 онд түүний харьяат Ильбан гэгч ноён түүний эсрэг босч өөрийгөө хаанд өргөмжлөн, Сарай хотыг булаалдан тэмцэлдэв. Ильбаны дараа хөвүүн Хаанбег нь Сарай хот руу довтлон Урусыг хөөж, өөрийгөө хаан болгов. Урусын энэ мэтээр Алтан Ордын хаан болохоор Сарай хотыг булаалдах зуур Цагаан Ордын нутагт Тохтамыш, Доголон Төмөр нар түйвээж байгаа чимээнээр нутаг руугаа буцав. 1376 онд Урус, Доголон Төмөр хоёр байлдахаар зэхэж байсан ч, цаг уурын тааламжгүй байдлаас болж түр хойшлуулав. Удалгүй 1377 онд Урус хаан тэнгэрт халив. Түүнийг хөвүүн Тогтакия залгамжлав.
Удам угсаа
засварлахУрус нь Кутлукбуха, Тогтакия, Төмөрмалик, Койричак гэсэн дөрвөн хөвүүнтэй байсан.
- Кутлукбуха нь аавыгаа Сарайд хаан болохоор тэмцэлдэх зуур Сыгнакт Цагаан Ордын улсыг захирч байсан. Хожим Тохтамышд алуулсан.
- Тогтакия эцгийнхээ дараа Цагаан Ордны улсын хаан болсон ч, аавыгаа өнгөрснөөс 2 сарын дараа тэр жилдээ нас барсан.
- Төмөрмалик 1377-1378 онд Цагаан Ордны хаан байсан.
- Койричак нь 1395-1397 онд Алтан Ордны хаан байсан. Түүний хөвүүн Барак бээр 1423-1429 онд Алтан Ордын хаан сууринд заларч асан. Барак хөвүүн Жанибек гэгч нь Казахын хаант улсыг үндэслэгч бөгөөд Казахын хожмын хаад бүгд түүний үр сад мөн.
Өмнөх Кутлук хожа |
Цагаан ордны улсын хан 1369-1377 |
Дараах Тогтакия |
Өмнөх Мухаммед Булак |
Алтан ордны улсын хан 1372-1375 |
Дараах Черкес , Айбег, Хаанбег |