Герман (Герман: Deutschland [ˈdɔɪ̯t͡ʃlant] дуудлагыг сонсох), албан ёсоор Холбооны Бүгд Найрамдах Герман Улс нь Төв Европын улс юм. Умард талаараа Дани, зүүн талаараа Польш, Чех, өмнө талаараа Австри, Швейцар, баруун талаараа Франц, Люксембург, Бельги, Нидерланд улсуудтай хиллэдэг. Мөн баруун хойд талд нь Хойд тэнгис, зүүн хойд талд нь Балтын тэнгис оршдог. Герман нь 357,021 км² нутаг дэвсгэртэй бөгөөд сэрүүн уур амьсгалтай. Хүн амынхаа тоогоор Европын Холбооны гишүүд дотор тэргүүлдэг, мөн гадаадын оршин суугчдаараа дэлхийд гуравт орно.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс
ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ
ᠪᠦᠬᠦᠳᠡ
ᠨᠠᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ
ᠭᠧᠷᠮᠠᠨ
ᠤᠯᠤᠰ
Bundesrepublik Deutschland (Герман)
Төрийн дуулал: "Deutschlandlied"[a]
("Германчуудын дуу")
 Герман улсын байршил (хар ногоон)

– Европ (цайвар ногоон & хар саарал)
– Европын Холбоо (цайвар ногоон)

Нийслэл
ба томоохон хот
Берлин[b]
52°31′N 13°23′E / 52.517°N 13.383°E / 52.517; 13.383
Албан ёсны хэлГерман хэл[c]
Ард түмний нэршилГерманчууд
Төр засагХолбооны парламентын бүгд найрамдах улс[4]
Франк-Вальтер Штайнмайер
Олаф Шолц
Хууль тогтоох байгууллагаБундестаг, Бундесрат[d]
Газар нутаг
• Нийт
357,592 км2[5] (63)
• Усны эзлэх талбай (%)
1.27 (2015)[6]
Хүн ам
• 2022 тооцоо
Neutral increase 84,270,625[7] (19)
• Нягтаршил
232/км2 (58)
ДНБ (ХАЧП)2022 тооцоо
• Нийт
$5.317 их наяд[8] (5)
• Нэг хүнд ноогдох
$63,835[8] (18)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$4.031 их наяд[8] (4)
• Нэг хүнд ноогдох
$48,398[8] (20)
ОТББИ (2020)  30.5[9]
дундаж
ХХИ (2021) 0.942[10]
маш өндөр · 9
Мөнгөний нэгжЕвро () (EUR)
Цагийн бүсUTC+1 (ТЕЦ)
• Зуны цаг (ЗЦ)
UTC+2 (ТЕЗЦ)
Жолооны талбаруун
Утасны томьёо+49
ISO 3166 кодDE
Домэйн нэр.de

МЭӨ 100 оноос өмнө Германиа гэгч нутагт Герман угсааны хүмүүс амьдарч байжээ. 10-р зуунаас 1806 он хүртэл Германы нутаг дэвсгэр нь Ариун Ромын Эзэнт Гүрний маш чухал хэсэг болж байв. 16-р зуунд Германы хойд хэсэг нь Протестант шинэчлэлийн төв болсон байна. 1871 оны Франц-Пруссийн дайнд анх удаагаа улс болж нэгджээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1949 онд Герман нь баруун, зүүн хоёр улсад хуваагдсан. Хоёр улс 1990 онд нээгджээ. 1957 онд Баруун Герман нь Европын Эвлэлийг байгуулсан орнуудын нэг болсон бөгөөд энэ байгууллага нь 1993 онд Европын Нэгдэл болсон байна. Герман нь Шенгений бүсэд орсон бөгөөд 1999 онд Еврог арилжааны банкуудад хэрэглэж эхлээд, 2002 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн бэлэн мөнгийг нэвтрүүлжээ. ХБНГУ-ын гүйцэтгэх дээд байгууллага бол холбооны Засгийн газар юм. Түүний үндсэн үүрэг нь улсынхаа улс төрийн удирдлагыг хэрэгжүүлэхэд оршино. Засгийн газрыг Канцлер удирдана. ХБНГУ-ын шүүхийн тогтолцоо нь  бусад улсуудын шүүхийн тогтолцооноос ялгарах өвөрмөц онцлогтой. Ихэнх улсуудад шүүхийн тогтолцоо дангаараа тэргүүлдэг бол ХБНГУ-д дээд шүүхийн үүргийг холбооны шүүхийн танхим, захиргааны хэргийн шүүх, хөдөлмөрийн шүүх, нийгмийн шүүх гэж 5 дээд шүүх тус тусынхаа хүрээнд хэрэгжүүлдэг, эдгээр дээд шүүхүүдийн нийлбэрийг нь шүүхийн сенат гэж нэрлэдэг.

Герман нь төрийн алба гэсэн ойлголтын оронд, нийтийн алба хэмээх нэр томьёог хэрэглэнэ. 

Герман нь 16 мужаас (Bundesländer) тогтсон холбооны бүгд найрамдах парламентын засаглалтай улс юм. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Берлин. Герман нь НҮБ, НАТО, Их Найм, G4 зэрэг байгууллагуудын гишүүн бөгөөд Киотогийн гэрээнд гарын үсэг зурсан. ДНБ нь дэлхийд тавд (худалдан авах чадвараар харьцуулсан), эсвэл гуравт (нэрлэсэн) ордог. Мөн дэлхийн хамгийн том экспортлогч орон юм. Германы гадаад орнуудад үзүүлэх туслалцаа нь дэлхийд хоёрт ордог бөгөөд цэрэг армийн зарцуулалт нь зургаад орно. Герман нь амьдралын чанар өндөртэй бөгөөд нийгмийн аюулгүй байдлыг хангах нарийн системийг бий болгожээ. Европын үйл ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг бөгөөд дэлхийн орнуудтай сайн хамтын ажиллагаатай. Герман нь шинжлэх ухаан, технологийн салбарт тэргүүлэгч орнуудын дунд жагсдаг.

Түүхийн тойм

засварлах
Үндсэн өгүүлэл: Германы түүх

Германы түүх нь индогерманен буюу энэтхэг-германы үе хүртэл буцаан судлах боломжтой. Энэ орны газар нутаг болон ард түмэн нь өөрчлөгдөн солигдсоор ирсэн ба 19-р зууны сүүлээр үндэстний улс болжээ. Үндэстний их шилжилтийн үеэр буюу МЭ 5-р зуунд Баруун Ромын эзэнт гүрэн задарчээ. Эндээс эртний германчууд-ромчуудын дагавар эзэнт гүрнүүд бий болсны дотроос Меровингичүүд Франкийн Эзэнт Гүрнийг үүсгэн байгуулсан нь хамгийн чухалд тооцогддог. Дундад зууны өмнөх үед Франкын эзэнт гүрэн Каролингичүүдийн мэдэлд өргөжин, Их Карлын үед өнөөгийн Германы ихэнх нутаг, Бенилюксийн орнууд, Франц, Итали, Швейцар, Австрийн нутгийг хамарч байв. Каролингичүүд задран унасны дараа Зүүн Франкийн эзэнт гүрэн үүсч өнөөгийн Германы нутаг дэвсгэрт, герман үндэстний гэсэн үзэл бодлогогүйгээр дундад зууны үед төвхнөн суурьшив. 10-р зуунд бүрэлдэн тогтсон Ариун Ромын Эзэнт Гүрэн нь дундад зууны сүүлээс мөн Ариун Ромын Эзэнт Гүрэн хэмээн нэрлэгддэг байсан гүрэн нь нэг үндэстэн улс гэхээсээ илүү олон үндэстний улс байлаа.[11] Герман-Ромын хаад болон вангууд нь бусад баруун европын эзэнт гүрний хаад ноёдтой харьцуулахад харьцангуй далд байжээ. Үүнийг уламжлалт германы холбооны үзлээр тайлбарладаг ба Ариун Ромын Эзэнт Гүрний төгсгөл хүртэл төвлөрсөн нэг хаанчлалын системийг тогтоож чадаагүй юм. Тус эзэнт гүрэн шинэ эриний өмнөх үест тахал, протестант шинэчлэл, протестант шинэчлэлийн эсрэг хөдөлгөөн, гучин жилийн дайн зэргийн бэрхшээлүүдтэй тулгарч байлаа.

1806 онд Ариун Ромын Эзэнт Гүрэн задарсан ба 1813 онд Наполеоны эсрэг Лайпциг дахь ард түмнүүдийн тулаанд ялсны дараа 1815 онд Германы Холбоог үүсгэжээ. 1848-1849 оны хувьсгалын үеэр германы анхны парламент болох Франкфуртын үндэсний цугларалт бий болсон ч ихээхэн эсэргүүцэлтэй тулгаран нэг жилийн дараа татан буугджээ. Германы Холбоо нь 1866 он хүртэл оршин тогтносон бөгөөд Австри болон Пруссийн хооронд хаанчлалын төлөөх тэмцэл өрнөснөөр дуусгавар болжээ. Энэ тулаанд Прусс цэргийн хүчээр дийлэн 1867 онд Умард Германы Холбоог үндэслэн байгуулав. 1870-1871 онд болсон Герман-Францын дайны үеэр Германы эзэнт гүрэн үүсгэн байгуулагдсан ба энэ нь олон жижиг бага ястнаар хүрээлүүлсэн анхны герман үндэстний улс байлаа. Германы эзэнт гүрний үе нь 1871 оноос 1918 оны хооронд оршин тогтносон ба энэ хооронд холбооны улсын бүтцээр зохион байгуулагдан үндсэн хуульт хаант засгийг бий болгожээ. Грюндер эриний үеэр Герман улс европод эдийн засгаараа хамгийн хүчирхэг улс байв. Дэлхийн нэгдүгээр дайн зэвсэгт хүчин нь ялагдал хүлээсний дараа 1918 онд арваннэгдүгээр сарын хувьсгал гарсны зэрэгцээ парламентын ардчилсан бүгд найрамдах улс бий боллоо. Ваймарын Бүгд Найрамдах Улс нь хэдийгээр алтан хориод оны үед байсан ч дотоодын улс төрийн хувьд тогтворгүй байдалтай байв. Анхны ардчилсан герман улс нь дэлхийн эдийн засгийн их хямрал, болон Адольф Хитлерийн удирдлага дор нацистууд төрийн эрхэнд гарсны улмаас уруудаж эхлэв. Ингээд нацистуудын эрин 1933 оноос 1945 он хүртэл үргэлжилсэн ба энэ хооронд тоталитар, ялгаварлан дарангуйлагчийн эсрэг байгаа хэн бүхнийг мөрдөн мөшгөж, хөнөөж байсан бол дарангуйлагч засаг нь зөвхөн газар нутгаа томруулахыг санаархаж байлаа. Германчуудын эхлүүлсэн дэлхийн хоёрдугаар дайн, мөн тэдний хийсэн массаар нь хядаx хядлагын уршгаар тоо тоймгүй олон хүн үрэгдэн, маш олон хот суурин балгас болон сүйдсээр 1945 оны тавдугаар сарын 8-нд германчууд болзолгүйгээр бууж өгснөөр дуусгавар болсон ажээ.

Дөрвөн холбоотон гүрэн Герман ба Берлинийг хуваасан бөгөөд нэг зүүний, гурван барууны бүсийг үүсгэн авцгаажээ.

Физик газар зүй

засварлах
   
Топографийн
газрын зураг
Европ
дахь байрлал

Физик газар зүйн бүсчлэлийн хувьд хойд талаараа нам дор, нутгийн төв хэсгээр уулархаг, өмнөд хэсэгт Альпийн өмнөх болон Альпийн нуруу гэсэн бүсүүдэд хуваагдана.

Герман нийт 9 хөрш улстай: умард зүгт Данитай (нийт урт нь 67 километр газраар), зүүн хойд зүгт Польштой (442 км), зүүн зүгт Чехтэй (811 км), зүүн урд талдаа Австритай (815 км), өмнө зүгтээ Швейцартай (316 км), баруун урд талаараа Францтай (448 км), баруун талдаа Люксембург (135 км) болон Бельгитэй (156 км), баруун хойд талаараа Нидерланд (567 км) зэрэг улстай хиллэнэ. Хилийн урт нь нийт 3757 километр (Боден нуурын хилийг оролцуулалгүй). Үүгээр Герман нь европод хамгийн олон хөрш улстай улс юм.

Германы хамгийн хойд талын цэгт Зилт арлаас 70 км зайтай орших ДанТиск оффшоре салхин парк орох ба үүнийг 2013 онд ашиглалтанд авчээ.[12] Хамгийн хойд талын хуурай газрын хэсэгт Зилт арлын хойд хэсэг болох Лист орно. Харин xамгийн хойд талын эx газрын хэсэгт нэг талдаа Фленсбургийн Фөрдэ дэх Холнис хойгийн үзүүр, нөгөө талдаа Умард Фрисланд тойргийн Роденес болно. Хамгийн урд талын цэг нь Оберстдорфын өмнө зүгт орших Халденвангерийн булангийн даваа юм. Хойд талын цэг Зилт арлаас Халденвангерийн булан хүртэл багцаагаар 886 км агаарын шугамын зайтай. Хамгийн баруун талын цэг нь Нидерландын Маасын ойролцоо Изенбрух дахь Зельфкант хээрийн бүс ба харин хамгийн зүүн талын цэгт Найссеауэ- Дешка болон Найссеауэ-Центендорфын хооронд Ныса-Лужицка голын нэгэн тохой болдог. Зүүн баруун цэгүүдийн хоорондох агаарын шугамын зай нь 636 километр.

Геологи

засварлах

Геологийн бүсчлэлийн хувьд Герман нь баруун европод ордог.

Өнөөгийн Германы геологийн гадаргуу нь өөр өөр эрин үеийн төрөл бүрийн чулуулгийн бүтэцтэй бөгөөд энэ нь 30-аас 20 сая жилийн өмнөөс бүрэлдэн тогтсон ба Кайнозойн эринд явагдсан хоёр үйл явдал ихээхэн нөлөөтэй байсан нь Альпийн нурууны уулсын үүсэл болон Кайнозойн мөстлөгийн үе хоёр юм.

Газрын гадарга

засварлах
 
Бавари муж улсад байх Цугшпитце уулын оргил нь далайн түвшнээс дээш 2962 метр өндөр

Геологийн харьцангуй залуу Альпийн нурууны нугалаат уулс нь германы ганц өндөр уулс юм. Герман дахь альпийн нуруу нь бүхлээрээ холбооны муж улс Баварид орших ба эдгээр уулсын өндөр нь германы хувьд цорын ганц далайн түвшнээс дээш 2000 метрээс дээш гардаг уулс байна. Хамгийн өндөр оргил Цугшпитце (далайн түвшнээс дээш 2962 метр) нь австри, герман хоёрт хуваагдана.

Германы Миттэлгебирге нь умард германы урд захаас эхлэн альпийн нурууны хойд заx хүрдэг. Дунд уулсын хамгийн өндөр цэгт Шварцвалд дахь Фельдберг уул (1493 метр) орох ба түүний дараа баварийн ойн Гроссер Арбер (1456 метр) ордог.

Хамгийн нам дор зорчиж болох газар нь Нойендорф-Заксенбанде дахь (Шлесвиг-Хольштайн муж) Вильстермаршийн хотгор бөгөөд далайн түвшнээс 3,54 метрийн доор байна. Мөн тус муж улсад германы хамгийн нам дор газар нь байх ба энэ нь Любек хотоос зүүн хойд зүгт байх Хэммелсдорфер нуурын ёроол, далайн түвшнээс доор 39,6 метрийн гүнд байдаг. Хамгийн гүн хиймлээр бий болгосон цэг нь Умард Райн-Вестфалены Юлих хотоос зүүн зүгт байх Хамбахын ил уурхайн 267 метрийн гүнд оршино.

Уур амьсгал

засварлах
Үндсэн өгүүлэл: Германы уур амьсгал

Герман улс нь Төв Европын зөөлөн уур амьсгалын бүс, салхины баруун бүсүүдэд бүрэн харьяалагдах бөгөөд Баруун Европын далайн чийглэг уур амьсгал болон Зүүн Европын эх газрын уур амьсгалын бүсүүдийн заагт байдаг. Мөн түүнчлэн Германы уур амьсгал Атлантын далайн гольф урсгалын нөлөөнд байдгаас шалтгаалан энэ өргөрөгийн дундаж температурын түвшингээс хамаагүй өндөр байна.

Жилийн дундаж температур нь хэвийн үед (1961-1990 оны хооронд)[13] улсын хэмжээнд 8,2 °C, сарын дундаж температур нь нэгдүгээр сард −0,5 °C ба долоодугаар сард 16,9 °C-ийн хооронд хэлбэлзэнэ. Жилийн дундаж хур тунадасны хэмжээ нь 789 миллиметр. Сарын дундаж хур тунадасны хэмжээ нь хоёрдугаар сард 49 миллиметр, зургаадугаар сард 85 миллиметрийн хооронд байна.

Германд хэмжсэн хамгийн хүйтэн температур нь −45,9 градус цельсийг 2001 оны арванхоёрдугаар сарын 24 Фунтен нууранд бүртгэсэн бол хамгийн халуун температур нь 2015 оны наймдугаар сарын 7-нд Китцингенд 40,3 градус цельс хүрсэн хэмээн бүртгэгдсэн байна.[14]

 
Пассау дахь гурван голын бэлчир: баруунаас Инн, Дунай мөрөн (голд нь), Илц гол

Хамгийн том зургаан гол мөрний дөрөв нь болох Райн, Элбэ, Везер, Эмс гол нь Хойд тэнгисээр болон Одер гол нь Зүүн тэнгисээр дамжин Атлантын далайд цутгадаг бол Дунай мөрөн нь эсрэг зүгт Хар тэнгист усаа цутгадаг.

Швейцараас эхээ авдаг Райн мөрөн нь баруун урд болон баруун бүсийн нутгаар нь урсана. Райн мөрөнд цутгах чухал том голуудын тоонд Неккар, Майн, Мозель, Руур зэрэг голууд болно. Райн мөрөн нь эдийн засагт чухал нөлөөтэй мөрний нэг бөгөөд европ дахь хамгийн ихээр усан тээвэрт ашиглагддаг мөрөн юм. Дунай мөрөн германы нутгаар 647 километр урсаад, Австрийн нутгаар дамжин Зүүн Өмнөд Европын нутгаар цааш урсана. Дунай мөрөнд цутгах германы томоохон голуудын тоонд Иллер, Лех, Изар, Инн голууд орно. Германы зүүн хэсгээр Чехээс эх аван урсах Эльбе мөрөн нь германы нутагт нийт 726 км-ийн урттай байна. Заале, Хафель голууд Элбэд цутгах чухал голын тоонд багтдаг. 452 километрийн урттай Везер гол л зөвхөн германы нутгаас усаа цуглуулан, өөр улс дамжилгүйгээр хойд тэнгист цутгадаг.

Германы нутагт байх томоохон нууруудын ихэнх нь Альпийн өмнөх хэсэг, Хольштайны Швейцар, Мекленбургт байдаг. Хамгийн том бөгөөд бүтнээрээ германы нутагт орших нуур Мюритц нь мекленбургийн нууруудын хотгорын хэсэгт хамаарна. Боден нуурыг Австри улстай таллан хуваадаг ба ихэнх талбай нь германы нутагт байдаг. Нутгийн зүүн болон баруун хэсэгт ил уурхайн сав газрыг нөхөн сэргээх зорилготойгоор бий болгосон том, жижиг олон хиймэл нуурууд байдаг (жишээлбэл Лайпцигийн Нойзеенланд, эсвэл Дортмундын Фөникс нуур гэх мэт).

Ургамал

засварлах
 
Эвэр модот ой, Баварийн ой

Герман нь зөөлөн уур амьсгалтай байгалийн бүсэд оршино. Тиймээс түүний ургамлын ертөнц нь навчит- ба холимог ойгоос бүрдэнэ. Газрын гадарга, геологийн бүтэц, өндөр нам байршлаас шалтгаалан ургамлын төрөл зүйл ихтэй.

Нутгийн баруунаас зүүн зүг рүү баруун зүгийн далайн уур амьсгалаас эх газрын уур амьсгалд шилжих ба үүнээ дагаад ургамалжилт нь бас өөрчлөгдөнө. Герман дахь нийт зэрлэг ургамлын төрөл зүйлийг ойролцоогоор 9.500 хэмээн тогтоожээ. Үүн дээр 14.000 зүйлийн мөөг нэмэгдэнэ.[15]

Одоогийн байдлаар тус улсын ой нь нийт газар нутгийн 32,0 хувийг эзэлж байна. Үүгээрээ Герман улс нь европын холбооны улсууд дотроос хамгийн их ой модтой орон болдог. Хамгийн ихээр тохиолдох модны төрөлд улаан гацуур 26 хувь, ойн нарс 22,9 хувиар удаалан, 15,8 хувийг улаан эвэр мод, 10,6 хувийг царс эзэлнэ.[16]

 
Марал буга Мекленбургийн ойд

Нийт 48.000 гаран төрөл зүйлийн амьтан бүртгэгдсэнээс 104 зүйлийн хөхтөн амьтан, 328 төрөл зүйлийн шувуу, 30.000 гаран шавьжны төрөл байдаг байна.[17]

Нутгийн ихэнх хөхтөн амьтад нь ойгоор нутаглах ба үүнд жишээлбэл төрөл бүрийн зүйлийн суусар, марал буга, буга, зээр, зэрлэг гахай, шилүүс, үнэг, минж, халиу гэх мэт.

Хүн амын газар зүй

засварлах
Үндсэн өгүүлэл: Германы газар зүй

Герман газар нутгийнхаа 52 хувийг хөдөө аж ахуйн зориулалтаар (2009 оны мэдээ) ашиглах ба харин 29,5 хувийг ой модот газар эзэлнэ. 14 хувийн талбайг суурин болон зам тээврийн хөдөлгөөний зориулалтаар ашиглах ба энэ нь жилээс жилд нэмэгдэж байна. Усны эзлэх талбай 2 хувь, үлдсэн 2,5 хувь бусад талбайд хуваагдах ба ихэнхдээ хамгаалагдсан газар болон ил уурхай байдаг.

Германы муж улсуудын жагсаалт

засварлах
Үндсэн өгүүлэл: Германы муж улс

Холбооны бүтэцтэй Бүгд Найрамдах Холбоо нь нийт 16 гишүүн улсаас бүрдэх ба орон гэх утгатай Герман хэлний Länder хэмээх үгээр нэрлэгддэг холбооны 16 мужаас бүрдэнэ. Тус бүрдээ үндсэн хуульт, өөртөө засах эрхтэй тул заримдаа муж улс гэж бас нэрлэдэг. Эдгээрээс Бавари, Саксон, Тюринг гурав нь албан ёсоор "чөлөөт улс" (Freistaat) хэмээгддэг бол, Берлин, Хамбург, Бремен гурван хот нь мужийн зэрэглэлтэй болсон тул хот улс гэж хэлэгддэг. Гэхдээ Берлин, Хамбург дангаараа нь хот улсыг бүрдүүлэх бол Чөлөөт Ханзештадт Бремен нь Бремен болон Бремерхафенаас бүрдэх учир „хоёр-хотуудын-улс“ гэж нэрлэгддэгээрээ онцлог юм.

Муж Нийслэл Нутаг дэвсгэр (км²) Хүн ам
Баден-Вюртемберг Штутгарт 35,752 10,717,000
Бавари Мюнхен 70,549 12,444,000
Берлин 892 3,400,000
Бранденбург Потсдам 29,477 2,568,000
Бремен Бремен 404 663,000
Доод Саксон Ханновер 47,618 8,001,000
Заарланд Заарбрюкен 2,569 1,056,000
Мекленбург-Өрнө Померан Шверин 23,174 1,720,000
Райнланд-Пфальц Майнц 19,847 4,061,000
Саксон Дресден 18,416 4,296,000
Саксон-Анхальт Магдебург 20,445 2,494,000
Тюринг Эрфурт 16,172 2,355,000
Умард Райн-Вестфален Дюссельдорф 34,043 18,075,000
Хамбург 755 1,735,000
Хессен Висбаден 21,115 6,098,000
Шлесвиг-Хольштайн Киль 15,763 2,829,000

Хүн амын төвлөрөлт ихтэй газрууд

засварлах

Германд 79 том хот байдаг бөгөөд 100.000-с дээш оршин суугчтай хотыг том хот хэмээн нэрлэнэ. Үүнээс 14 хот нь 500.000-с дээш оршин суугчтай. Германы томоохон хотууд, түүнээ дагаад хүн амын төвлөрөлт ихтэй газарт баруун урд зүг болон баруун зүгт байна. Энэхүү төвлөрөлт нь Райн мөрний дагуу, төв европын хүн амын бөөгнөрөлтийн төв хэсгийг бүрдүүлэх ба түүнийг хөх гадил хэмээн нэрлэдэг.

Германы хүн амын төвлөрөлт ихтэй газар нутаг

 
Берлин
 
Хамбург
 
Мюнхен

Суурин газар Хот Бөөгнөрөлт Метропол бүс нутаг

 
Кёльн
 
Майны Франкфурт
 
Штуттгарт

1 Муж 3.520.000 4.400.000 6.000.000
2 Хамбург 1.790.000 2.600.000 5.000.185
3 Мюнхен 1.450.000 2.000.000 5.200.000
4 Кёльн 1.060.000 1.900.000 11.690.000
5 Майны Франкфурт 730.000 1.930.000 5.520.000
6 Штуттгарт 625.000 1.800.000 5.290.000
7 Дюссельдорф 610.000 1.220.000 11.690.000
8 Дортмунд 585.000 5.562.500 11.690.000
9 Эссен 580.000 5.562.500 11.690.000
10 Лайпциг 560.000 1.100.000 2.400.000
11 Бремен 555.000 850.000 2.730.000
12 Дрезден 545.000 755.000 2.400.000
13 Ханновер 530.000 1.132.000 3.880.000
14 Нюрнберг 510.000 1.200.000 3.500.000
Үндсэн өгүүлэл: Германчууд

Германы хүн ам зүй

засварлах

2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний хүн амын тооллогоор ХБНГУ-д албан ёсоор 357.356 км² талбайд 82.175.684 оршин суугч бүртгэгджээ.[18] Энэ тоогоороо тус улс нь хүн амын нягтшил өндөртэй оронд тооцогддог. 2014 оны бүртгэлээр нийт хүн амын 18,2 хувийг 20-с доош насныхан, 24,1 хувийг 20-40 насныхан, 30,3 хувийг 40-60 насныхан байв. 60-80 настнууд нь нийт иргэдийн 21,8 хувийг, 80-с дээш настангууд нь 5,6 хувьтай байв.[19] Хүн амын дундаж нас нь мөн онд 44,3 нас байсан байна.[20]

Хамтын амьдралын хамгийн түгээмэл хэлбэр болох гэр бүлийн амьдралаас гадна өөр олон амьдралын олон хэлбэрүүд германы нийгэмд бий.[21] Эндэгдэлгүй төрсөн хүүхдийн тоо нь 2014 онд 714.927 байв. Энэ нь нэг эхэд 1,47 хүүхэд буюу 1000 иргэн тутмаас 8,8 хүүхэд төрүүлж байна гэсэн төрөлтийн индекстэй гарчээ. Мөн онд нас барсан 868.356 тохиолдлыг бүртгэсэн нь 1000 хүнээс 10,7 нь үхсэн гэсэн үг юм.[22] 2015 онд 738.000 хүүхэд төрсөн сүүлийн 15 жилд гарсан хамгийн өндөр үзүүлэлт байсан ба харин нас барсан иргэдийн тоо нь 925.000 байв.[23] 1972 оноос хойш өнөөг хүртэлх хугацаанд жилдээ үхсэн хүний тоо нь төрөлтөөс дандаа илүү гарсан мэдээтэй байна.

Энэ учраас гэр бүлд ээлтэй, хүүхдийн төрөлтийг дэмжин гэр бүлийг олон хүүхэдтэй болгох талаас нь улс төрийн бодлогыг дэмжиж байна. Үүний тулд гэр бүлийн ажил амьдралыг зохицуулж өгөх нь үндсэн суурь болно гэж мэргэжилтнүүд үнэлэн дүгнэжээ. Хэрэв энэ чигээрээ төрөлтийн индекс багатай байвал ялангуяа дунд болон дээд болвсролтой болвсон хүчний дутагдалд орж, нийгмийн, эдийн засгийн, улс төрийн газарзүйн асуудалд герман удахгүй нэрвэгдэхийг урьдчилан мэдээлсээр байна.[24]

2015 онд Германд улсад германы иргэншилтэй 73,6 сая хүн бүртгэлтэй байв. Мөн онд германы иргэншилтэй гадны иргэдийн тоо 17 сая байсан нь нийт хүн амын 21%-ийг эзэлж байна.[25]

Хүн амын өсөлт

Он Иргэдийн тоо Он Иргэдийн тоо
1950 69.346.000 1985 77.661.000
1955 71.350.000 1990 79.753.000
1960 73.147.000 1995 81.817.000
1965 76.336.000 2000 82.260.000
1970 78.069.000 2005 82.438.000
1975 78.465.000 2010 81.752.000
1980 78.397.000 2015 82.176.000

(Эx сурвалж: Холбооны статистикийн алба, 1950-1990 он хүртэлх хоёр Герман улсын тоо)[26]

Эдийн засаг

засварлах

Үндсэн мэдээлэл

засварлах
Үндсэн өгүүлэл: Германы эдийн засаг

3,4 их наяд америк долларын нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) үзүүлэлтээрээ Герман 2015 онд европод эдийн засгаараа тэргүүлэгч, дэлхийд дөрөвт бичигджээ.[27] Нэг хүнд оногдох нэрлэсэн ДНБ үзүүлэлтээр Герман олон улсад 18,европын холбоонд 9 дэх байранд орно.[28] Барааны үнийн дүнгээр нь хэмжвэл тус улс нь 2015 онд дэлхийд импорт болон экспортоор гуравдугаар байрт орсон байна.[29] Герман өндөр хөгжилтэй орнуудын тоонд ордог ба 2014 онд хийгдсэн хүний хөгжлийн индексийн судалгаагаар тус улсын амьдралын стандарт нь нийт 188 улсаас 6 байранд жагссан байна.[30]

Тэмдэглэл

засварлах
  1. 1952-1990 онд, "Deutschlandlied" бүхэлдээ төрийн дуулал байсан ч албан ёсны тохиолдлуудад зөвхөн 3-р бадаг л дуулагддаг байсан. 1991 оноос хойш гурав дахь бадаг л төрийн дуулал болсон.[1]
  2. Берлин нь үндсэн хуулийн дагуу цорын ганц нийслэл болон де-юре засгийн газрын байршил боловч Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын түр нийслэл Бонн хот нь "холбооны хот" (Bundesstadt) гэсэн тусгай цолтой ба зургаан яамны үндсэн байршил юм.[2]
  3. Дани, Доод Герман, Сорб, Цыган, болон Фриз хэлнүүд нь Бүс нутгийн болон цөөнхийн хэлний тухай Европын Хартиар хүлээн зөвшөөрөгдсөн.[3]
  4. Бундесратыг заримдаа Германы хууль тогтоох байгууллагын дээд танхим гэж нэрлэдэг. Германы Үндсэн хуульд Бундестаг ба Бундесратыг хоёр тусдаа хууль тогтоох байгууллага гэж тодорхойлсон тул энэ нь техникийн хувьд буруу юм. Тиймээс ХБНГУ-ын холбооны хууль тогтоох байгууллага нь нэг хоёр танхимтай парламент биш харин нэг танхимтай хууль тогтоох хоёр байгууллагаас бүрддэг.

Цахим холбоос

засварлах
  Commons: Герман – Викимедиа дуу дүрсний сан

Эх сурвалж

засварлах
  1. "Repräsentation und Integration" (герман хэлээр). Bundespräsidialamt. Архивласан огноо 7 March 2016. Татаж авсан: 8 March 2016.
  2. "The German Federal Government". deutschland.de. 23 January 2018. Архивласан огноо 30 April 2020.
  3. Gesley, Jenny (26 September 2018). "The Protection of Minority and Regional Languages in Germany". Library of Congress. Архивласан огноо 25 May 2020.
  4. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named CIA
  5. "Regionales". Destatis. Татаж авсан: 2 January 2023.
  6. "Surface water and surface water change". Organisation for Economic Co-operation and Development (OECD). Архивласан огноо 24 March 2021. Татаж авсан: 11 October 2020.
  7. "Bevölkerung nach Nationalität und Geschlecht (Quartalszahlen)". Destatis. Татаж авсан: 7 February 2023.
  8. 8.0 8.1 8.2 8.3 "World Economic Outlook database: October 2022". International Monetary Fund. October 2022. Татаж авсан: 12 October 2022.
  9. "Gini coefficient of equivalised disposable income". Eurostat. Архивласан огноо 9 October 2020. Татаж авсан: 21 June 2022.
  10. "Human Development Report 2021/2022" (PDF). United Nations Development Programme. 8 September 2022. Эх хувилбараас (PDF) архивласан: 8 September 2022.
  11. Susanne Hähnchen, Rechtsgeschichte. Von der Römischen Antike bis zur Neuzeit, 4. Aufl., C.F. Müller, Heidelberg 2012, S. 126, Rn. 280.
  12. Peter Kleinort: Deutschlands neuer Norden heißt „DanTysk“. In: Täglicher Hafenbericht vom 17. Dezember 2013, S. 15.
  13. Klimadaten: Gebietsmittelwerte von Deutschland. Abgerufen am 7. Januar 2013.
  14. Wetterrekorde Deutschland, wetterdienst.de, abgerufen am 23. November 2015.
  15. Bundesamt für Naturschutz (Hrsg.): Artenschutzreport 2015 – Tiere und Pflanzen in Deutschland, S. 13.
  16. Bundesministerium für Ernährung und Landwirtschaft (Hrsg.): Der Wald in Deutschland – Ausgewählte Ergebnisse der dritten Bundeswaldinventur.
  17. Bundesamt für Naturschutz (Hrsg.): Artenschutzreport 2015 – Tiere und Pflanzen in Deutschland, S. 13 f.
  18. Statistische Ämter des Bundes und der Länder: Gebiet und Bevölkerung – Fläche und Bevölkerung (Memento 29. Есдүгээр сар 2016 цахим архивт), Stand: 31. Dezember 2015. Abgerufen am 13. September 2016.
  19. Bevölkerung – Bevölkerung nach Altersgruppen, destatis.de, 2014
  20. 81,2 Millionen Einwohner am Jahresende 2014 – Bevölkerungszunahme durch hohe Zuwanderung – Korrektur im 3. Absatz, Statistisches Bundesamt: Destatis, 2015-09-24
  21. German Missions in the United States: Society (Memento 6. Аравдугаар сар 2012 цахим архивт). Abgerufen am 2. Januar 2013.
  22. Bevölkerung, Statistisches Bundesamt. Abgerufen am 7. Februar 2016.
  23. Bevölkerung: Höchste Geburtenzahl seit 15 Jahren, Zeit Online, abgerufen am 1. Juli 2016.
  24. Kinderlosigkeit ist das wirkliche Problem Europas, Die Welt vom 21. Dezember 2012. Abgerufen am 9. Januar 2013.
  25. Bevölkerung mit Migrationshintergrund I. Abgerufen am 5. Januar 2017.
  26. Staat & Gesellschaft – Bevölkerungsstand Statistisches Bundesamt (Destatis), 2017-07-26
  27. Die 20 Länder mit dem größten Bruttoinlandsprodukt (BIP) im Jahr 2015 (in Milliarden US-Dollar), Statista, хандсан 2016-06-24
  28. Internationaler Währungsfonds: World Economic Outlook Database, Stand: Oktober 2014. Abgerufen am 16. Dezember 2014.
  29. Statistisches Bundesamt: Die 20 größten Exportländer weltweit im Jahr 2015 (in Milliarden US-Dollar); vgl. dazu Außenhandel, Stand: 2016. Abgerufen am 24. August 2016.
  30. Deutsche Gesellschaft für die Vereinten Nationen e.V: Bericht über die menschliche Entwicklung, Entwicklungsprogramm der Vereinten Nationen (UNDP) 2015, Berliner Wissenschafts-Verlag, Berlin, 2016-11-08, Seiten=246, PDF