Германы төрийн сүлд

Холбооны Төрийн сүлд (герм. Bundeswappen Deutschlands) нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын төрийн сүлд юм. Төрийн бэлгэдэл нь алтан шар өнгийн доошоо үзүүртэй сүлдний бамбайн дотор толгойгоо баруун тийш эргүүлсэн, далавчаа дэлгэсэн ч өд нь хаалттай, хошуу, хэл, савар нь улаан өнгө бүхий бүргэдийн дүрстэй юм.

Германы төрийн сүлд
Bundeswappen Deutschlands (германаар)
Coat of Arms of Germany.svg
Хувилбар
Bundesschild.svg
Холбооны бамбай, холбооны төрийн албаны далбаанд хэрэглэдэгтэй адил
Дэлгэрэнгүй
Баталсан 1950 оны нэгдүгээр сарын 20
Сүлдний бамбай Алтан шар бамбайн дахь холбооны бүргэд
Өмнөх
хувилбарууд
XII зуунаас хойш янз бүрийн

Холбооны төрийн сүлд нь Германы төрийн алба ба Бундесверт зориулсан «холбооны бүргэд» бүхий хагас дугуй хэлбэртэй холбооны бамбайнаас ялгаатай. Холбооны төрийн сүлд, Холбооны бамбай, Холбооны тамга, Холбооны төрийн далбаа, Холбооны төрийн дуулал, Холбооны нийслэл, Германы нэгдлийн өдөр зэрэг нь тус улсын төрийн бэлгэдлүүд юм.[1]

Ном зүйEdit

  • Birgit Laitenberger, Maria Bassier: Wappen und Flaggen der Bundesrepublik Deutschland und ihrer Länder. Heymanns, 2000, ISBN 3-452-24262-5.
  • Bundeszentrale für politische Bildung (Hrsg.): Informationen zur politischen Bildung – Sonderheft: Deutsche Wappen und Flaggen. Franzis print & media GmbH, ISSN 0046-9408.

Цахим холбоосEdit

  Commons: Германы төрийн сүлд – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

ЭшлэлEdit

  1. Staatssymbole im Handwörterbuch des politischen Systems der Bundesrepublik Deutschland, Bundeszentrale für politische Bildung, abgerufen im Portal bpb.de am 2. Januar 2017.