Лайпциг (Герман: Leipzig, Дээд Сорби: Lipsk) буюу Лейпциг нь 515,459[1] оршин суугч бүхий, Германы Саксон Холбооны мужийн хамгийн том хот юм.

Лайпциг
Leipzig
Хотын зураг
Үндэстнүүдийн Тулалдааны Хөшөө
Сүлд тэмдэг
Сүлд

Лайпциг-н байршил

Солбицол: 51°20′0″N, 12°23′0″E
Улс ГерманГерман Герман
Муж Саксон
Газар нутаг  
 - Нийт 297.60 км²
Хүн ам  
 - Нийт (2009 оны 1 сарын 31) 515,459
 - Нягтрал 1,732/км²
Цагийн бүс UTC+1
 - Зун   UTC+2
Шуудангийн хаяг 04001-04357
Цахим сүлжээ: http://www.leipzig.de

Лайпциг 1015 онд худалдааны гол зам болсноор үндэс нь тавигдсан, 1165 онд хотын статустай болсон. XIII-XV зууны үеийн эдийн засгийн гол төв болсон байна. XVI-XYIII зууны үед Германы эдийн засаг, соёл боловсролын гол цөм болжээ. Лайпцигийн их сургууль Европын хамгийн эртний их сургууль бөгөөд 1409 оны 12 дугаар сарын 4-нд байгуулагдсан. Тус сургуульд Нобелийн шагналт Вернер Хайзенберг (профессор физикч) 1927 –оос 1942 он хүртэл , физикч Густав Людвиг Герц, химич Вильгельм Фридрих Оствальд, филологич Теодор Моммзен нар ажиллаж байжээ. Тэнд Гёте, Лессинг, Клопшток, Иоганн Себастьян Бах нар 1723-1750 онд суралцаж байсан ажээ. 2007-2008 оны хичээлийн жилийн эхний хагаст 27000 оюутан суралцаж байсан аж. Урлагийн академи 1764 онд байгуулагдсан. Лайпцигийн Менежментийн дээд сургууль 1889 онд байгуулагдсан олон улсад асар их нэр хүндтэй сургууль юм. 1843 онд хөгжим театрын дээд сургууль байгуулагдсан. Германы анхны хөгжмийн дээд сургууль юм. 1900 онд Лайпцигт Германы хөл бөмбөгийн холбоо байгуулагджээ. (DFB). Лайпцигт 1863 оны тавдугаар сарын 23-нд Германы ажилчдын холбоо байгуулагдсан. Германы ажилчны хувьсгалчдын төв юм. 1918 онд Ажилчны хөдөлгөөний “Искра” сонины анхны дугаар хэвлэгдэж байжээ.

Лайпцигт 1813 онд хөгжмийн зохиолч Рихард Вагнер төржээ. Энэ онд Наполеон Бонапарт тус хот руу довтолж байжээ. Напелеон Прусс, Австри, Оросын холбооны армид ялагдал хүлээсэн байна. Наполеоны эсрэг 1813 оны аравдугаар сарын 16-19-нд тулалдаж амь үрэгдсэн ард иргэд, цэргүүдийн гэгээн дурсгалд зориулан 1898-1913 онд үндэсний баатруудын хөшөө босгосон бөгөөд энэ нь тус хотын билэг тэмдэг болдог төдийгүй Европдоо томд ордог юм байна. Нийт хэмжээ 100 метр өндөр, хотын эргэн тойрныг харахад зориулагдсан хэсэг нь 91 метрт байдаг аж.

XIY зууны үеийн гот маягийн загварыг илтгэсэн Сүм нь 1212 онд суурь тавигдсан байна. Дээрх сүмд эрэгтэй хүүхдүүдийн найрал дууны анги хичээллэдэг байсан бөгөөд агуу их хөгжмийн зохиолч Иоганн Себастьян Бах 27 жил энэ найрлыг удирджээ.Янз бүрийн цаг үед Мендельсон, Шуман, Вагнер нар ажиллаж байсан. Шиллер өөрийнхөө бүтээлийг бичиж байжээ. 1912 онд Немцийн номын сан байгуулагдсан. Лайпцигийн их сургуульд 1661-1666 он хүртэл философич, математикч Готфрид Вильгельм фон Лейбниц суралцаж байжээ. Түгээмэл хэвлэл нь «Leipziger Volkszeitung» (LVZ) сонин 1894 онд үндэслэгдсэн, Лайпцигт Германы үндэсний номын сан, төмөр замын станц, усан оргилуур зэрэг олон сонирхолтой газрууд бий. Жил бүр 25 орны хүмүүс зочилдог. Лайпцигт 2009 оны 10 дугаар сард цагдаа нар нацистуудын дунд мөргөлдөөн гарч, 8 цагдаа ноцтой шархадсан байна. 1866 онд Лайпциг хотод В.Юүлгийн тод үсгийн “Шидэт хүүрийн үлгэр”-ийг хэвлүүлсэн байна, Лайпцигт их зохиолч Д. Нацагдорж, гэргий Пагмадуламын хамт 1927-1929 оны үед сурч байжээ.

Лайпцигт хамгийн эртний бирж, амьтны хүрээлэн, Олон улсын яармаг, номын яармаг байдаг. Лайпцигийг номын хот хэмээн нэрлэдэг ажээ. Амьтны хүрээлэн нь 1878 оны 6-р сарын 9-нд нээгдсэн, 225,000 m² талбайтай, 500 төрлийн 2000 амьтан байдаг. Тус хотод 2012 онд зуны олимп зохион байгуулахаар 2003 онд нэр дэвшүүлж байжээ.

2006 онд Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болжээ. Лайпцигт жил бүр олон улсын спортын ямар нэгэн тэмцээн заавал зохион байгуулагддаг.

Газар зүй засварлах

Уур амьсгал засварлах

Лайпциг
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
31
 
3
-2
 
 
27
 
4
-2
 
 
37
 
9
1
 
 
42
 
13
4
 
 
42
 
19
8
 
 
55
 
22
11
 
 
58
 
24
13
 
 
59
 
24
13
 
 
45
 
19
10
 
 
36
 
14
6
 
 
37
 
7
2
 
 
39
 
4
-1
Температур °CТунадас мм
Эх сурвалж: [2]
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Лайпциг
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) 3.2 4.1 8.7 13.0 18.6 21.5 23.7 23.9 19.3 13.7 7.2 4.0 Ø 13.5
Мин. Температур (°C) −1.9 −2.0 1.2 3.7 8.1 11.4 13.3 13.3 10.2 6.0 1.8 −0.7 Ø 5.4
Тунадас (мм) 30.9 26.7 36.5 42.4 42.1 55.1 58.2 58.6 44.5 35.8 37.1 38.9 Σ 506.8
Нартай цаг (h/d) 1.5 2.1 3.2 4.6 6.4 6.2 6.7 6.1 4.3 3.5 1.5 1.2 Ø 4
Бороотой өдөр (d) 8.1 6.6 8.0 7.6 8.5 9.4 8.8 8.1 7.6 7.3 7.9 8.9 Σ 96.8
Агаарын чийгшил (%) 86 84 79 74 71 73 70 70 77 82 84 86 Ø 78
Т
е
м
п
е
р
а
т
у
р
3.2
−1.9
4.1
−2.0
8.7
1.2
13.0
3.7
18.6
8.1
21.5
11.4
23.7
13.3
23.9
13.3
19.3
10.2
13.7
6.0
7.2
1.8
4.0
−0.7
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
30.9
26.7
36.5
42.4
42.1
55.1
58.2
58.6
44.5
35.8
37.1
38.9
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: [2]

Мөн үзэх засварлах

Цахим холбоос засварлах

  Commons: Лайпциг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 
Wiktionary
Wiktionary: Лайпциг – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Эшлэл засварлах