Прусс
герм. Preußen
1525—1947 он
Пруссийн төрийн далбаа (1803–1892)
Пруссийн төрийн далбаа (1933–1935)
Пруссийн төрийн сүлд
Пруссийн төрийн сүлд (1933–1935)
Пруссийн төрийн далбаа
(дээд: 1803–1892 он)
Пруссийн төрийн далбаа
(1933–1935 он)
Пруссийн Хант Улсын төрийн сүлд
(дээд: 1871–1918 он)
Пруссийн төрийн сүлд
(1933–1935 он)
Уриа Gott mit uns
монг. «Бурхан бидэнтэй хамт»
Албан хэл Герман, прусс, польш
Нийслэл Көнигсберг (1525—1701)
Берлин (1701—1947)
Төрийн хэлбэр Эзэнт Улс (1525—1918)
Бүгд Найрамдах Улс (1918—1947)
Ноёрхогч овог Хоенцоллерн (1918 он хүртэл)
Нутаг дэвсгэр
– 1907 он
– 1939 он

348.702 км²
297.007 км²
Хүн амын тоо
– 1871 он[1]
– 1939 он[1]

24,689,000
41,915,040
Хүн амын нягтрал 141 хүн/км² (1939 оныхоор)
Төрийн дуулал «Пруссийн дуу»
герм. «Preußenlied»
Улсын нутаг дэвсгэрт өнөөдөр БельгиБельги Бельги
ГерманГерман Герман
ДаниДани Дани
ЛитваЛитва Литва
НидерландНидерланд Нидерланд
Оросын Холбооны УлсОросын Холбооны Улс Орос
ПольшПольш Польш
ЧехЧех Чех
ШвейцарШвейцар Швейцар
Прусс Улсын нутаг дэвсгэрийн хамгийн том тэлэлт
(1866–1918 он)
Прусс Улс (1866–1918 он)

Прусс Улс (герм. Preußen, прус. Prūsija, лат. Borussia) нь дундад зууны төгсгөлөөс Балтын тэнгисийн эрэг дагуу Брандебург-Пруссээс эхлэн Померан, Польш, Литва хүртэл газар нутгийг хамран, Дорнод ба Төв Европт оршин тогтносон, нутаг дэвсгэрээ 19-р зууны төгсгөл 20-р зууны эхэн үед хамгийн ихээр тэлсэн, түүхэн улс юм.

Прусс гэх нэрээр уг нь зөвхөн Германы Ордент Улсыг нэрлэдэг байсан ба энэ нь Ариун Ромын Эзэнт Гүрний ноёрхлын нутгаас гадна байсан өрнөд балтын Пруссчуудийн нэр юм. Пруссийн Херцогт Улсын хоенцоллерн удмын херцог нь 1701 онд «Пруссийн Хан» болон хэргэм нэмсэн учраас анхандаа түүний эзэмшил нутаг дэвсгэрийг, сүүлд түүний гаднах нутгийн хамтаар нь «Пруссийн Хант Улс» хэмээн нэрийдэх болов.

Пруссийн Хант Улс нь 1815 оноос Германы Холбооны гишүүн улс байж байгаад, 1866 оноос Хойд Германы Холбоог толгойлогч улс болсон ба 1871 онд Германы Хаант Улсыг байгуулах үндсэн хүчин байв. Ваймарын Бүгд Найрамдах Улсын үед буюу 1918 оноос хойш Чөлөөт Улс Пруссийг «Ардчиллын тулгуур багана» хэмээн үздэг байлаа. Үндэсний социализмын үед чөлөөт улс нь өөр бие даасан байдлаа алдав. 1947 онд Холбоотнуудын Хяналтын Зөвлөл Пруссийг де-юре задарсан хэмээн зарлав.

Херцогт Улсын нийслэл ба дараах Пруссийн Хант Улсын нийслэл нь Көнигсберг, харин бүхэл улсын хэмжээнд нийслэл нь Берлин байв.


Цахим холбоосЗасварлах

  Commons: Прусс – Викимедиа дуу дүрсний сан
Wiktionary: Прусс – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Ном зүйЗасварлах

  • Hans Bentzien: Unterm roten und schwarzen Adler. Geschichte Brandenburg-Preußens für jedermann. Verlag Volk & Welt, Berlin 1992, ISBN 978-3-353-00897-8.
  • Dirk Blasius (Hrsg.): Preußen in der deutschen Geschichte. Verlagsgruppe Athenäum, Hain, Scriptor, Hanstein, Königstein/Taunus 1980, ISBN 3-445-02062-0.

Эх сурвалжЗасварлах

  1. 1.0 1.1 "Population of Germany". tacitus.nu.