Open main menu

Хойд тэнгис, Умард тэнгис нь Атлантын далайн нэгэн тэнгис бөгөөд Норвеги, Дани, Англи, Герман, Голланд, Бельги, Франц улсуудын хооронд оршино.

Хойд тэнгис / Умард тэнгис
NASA NorthSea1 2.jpg
Хиймэл дагуулаас бүхэлдээ харагдах Хойд тэнгис
Nseamap.gif
Улс төрийн газрын зурагт Хойд тэнгис
Цутгадаг гол мөрөн Эльба, Везер, Рейн, Темза
Ай-савын-талбай 850 мянган[1] км²
Ай савын улс орон НорвегиНорвеги Норвеги, ДаниДани Дани, ГерманГерман Герман,
НидерландНидерланд Нидерланд, БельгиБельги Бельги, ФранцФранц Франц,
Их БританиИх Британи Их Британи (АнглиАнгли Англи, ШотландШотланд Шотланд)
Урт 800[1] км
Өргөн, эн 500[1] км
Мандлын талбай 750 мянган[1] км²
Эзлэхүүн 94 мянган [1] км³
Дундаж гүн 95[1] м
Гүнзгий 725[2] м

560 км өргөн, 970 км урт, нийт 575,000 км2 талбайтай, дунджаар 94 метр гүнтэй бөгөөд хамгийн ихдээ 700 м, гүехэн газраа 15 м байна. Усны эзэлхүүн нь 54,000 км³[3], дэлхийн 13 дахь том тэнгис юм[4].

Усны давсжилт жилийн улирал болон байрлалаас хамааран өөр өөр байна. Жишээлбэл, голын цутгалан орчим 1.5-2.5%, тэнгисийн хойд хэсгээр 3.2-3.5% хүрдэг[4] нь Хойд Атлантын далайн дундаж давсжилтаас бага юм. Усны температур нь Атлантын далайн урсгал, улирал, усны гүн зэргээс хамаарах ба зундаа 25 °C, өвөлдөө 10 °C болно. Усны гүнд температур тогтмол, 10 °C байна[4]

1958 онд Хойд тэнгист анхны байгалийн хийн орд нээгдсэнээс хойш уг тэнгис нь газрын тос, байгалийн хийн нэгэн чухал бүс болсон байна[5]. 1999 онд олборлолт дээд цэгтээ хүрч нэг өдөрт 6 сая орчим баррель газрын тос, 280,000,000 м³ байгалийн хий олборлож байсан байна.

ЭшлэлЗасварлах

  1. 1.0 1.1 1.2 1.3 1.4 1.5 Vittorio Barale, Martin Gade. North sea // Remote sensing of the European seas. — Springer, 2008. — P. 8-10. — ISBN 9781402067716
  2. Северное море // Большой энциклопедический словарь. 2000
  3. Answers Corporation, North Sea: Definition and Much More from Answers.com, <http://www.answers.com/topic/north-sea?cat=travel> (retrieved on July 19, 2007)
  4. 4.0 4.1 4.2 OSPAR Commission, for the protection of the marine environment of the North-East Atlantic., Geography, hydrography and climate, <http://www.ospar.org/eng/doc/pdfs> (retrieved on July 19, 2007)
  5. Hugo Manson (12-Jun-2006). Brief History of North Sea Oil and Gas. Department of History, University of Aberdeen. 2007-07-24-д хандсан.

Гадаад холбоосЗасварлах