Олаф Шолц (Герман: Olaf Scholz; 1958 оны зургаадугаар сарын 14-нд ХБНГУ-ын Доод Саксоны Оснабрюк хотод төрсөн) - Германы канцлер, Германы Ардчилсан Социалист Намын (ГАСН буюу Sozialdemokratische Partei Deutschlands товчоор SPD) гишүүн. 2018 оноос Германы дэд Канцлер бөгөөд Сангийн сайд. 2018 онд ГАСН-ын түр даргаар ажилласан.

Олаф Шолц

Намтар засварлах

Германы Умард нутгийн Доод Саксоны 1958 онд төрж, Хамбург хотод өссөн байна. Тэрбээр Иэнс, Инго гэж хоёр эрэгтэй дүүтэй. 1975 онд буюу 17 настайдаа Германы Ардчилсан-Социалист намд /ГАСН/ элсэн орсон. 1985 онд Хамбургийн их сургуулийг төгссөн. Хөдөлмөрийн эрх зүйн мэргэжилтэн. 2007 оны 11-р сараас 2009 оны 10 дугаар сар хүртэл ХБНГУ-ын Хөдөлмөр, олон нийттэй харилцах холбооны сайдаар ажилласан. 2009-2011 онд Германы парламент болох Бундестаг дахь ГАСН-ын /SPD/ бүлгийн дэд дарга.

Хамбург хотын ГАСН-ын даргын хувьд тэрбээр 2011 оны 2-р сарын 20-нд болсон бүс нутгийн сонгуульд ялалт байгуулж, Хамбург хотын захирагч болжээ.

Хамбург хот нь тусдаа холбооны мужийн статустай тул энэ албан тушаал нь бусад холбооны мужуудын Ерөнхий сайдын албан тушаалд дүйцдэг байна.

2018 оны 2-р сарын 13-ны өдөр ГАСН-ын Тэргүүлэгчид ба Удирдах зөвлөл Олаф Шолцыг намын даргаар томилсон бөгөөд тэрбээр 4-р сарын 22-нд Намын даргаар хатагтай Анреа Мария Налесыг сонготол намаа удирдсан.

2018 оны 3-р сарын 13-нд тэрбээр Хотын даргын албан тушаалаасаа огцорчээ.

2018 оны 3-р сарын 14-ний өдрөөс 2021 оны 12-р сар хүртэл Германы дэд канцлер, Сангийн сайдаар ажиллаж байв.

Олаф Шолц 2021 оны 12-р сарын 8-нд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлераар 395 гишүүний саналаар сонгогдов.

Олаф Шолц болон түүний гэргий Бритта Эрнст (1961 онд төрсөн) нар амьдралаа улс төрд зориулжээ. Эхнэр Эрнст Германы Бранденбург мужийн боловсролын сайд бөгөөд тэд хүүхэдгүй ажээ.

О. Шолцын Засгийн газар (2022) засварлах

  • Олаф Шолц (SPD) — Канцлер
  • Вольфганг Шмидт (SPD) — Тусгай үүрэгт сайд бөгөөд ХЭГ-ын дарга
  • Роберт Хабек (Ногоон нам) — Канцлерын орлогч бөгөөд эдийн засаг болон байгал орчны өөрчлөлтийн асуудлын сайд
  • Кристиан Линднер (FDP) — Сангийн сайд
  • Анналена Бербок (Ногоон нам) — Гадаад хэргийн сайд
  • Нэнси Фезер (SPD) — Дотоод яам, эх орны сайд
  • Клара Гейвиц (SPD) — Орон сууц, хот байгуулалт, хөгжлийн сайд
  • Марко Бушман (FDP) — Хууль зүйн сайд
  • Хубертус Хайль (SPD) — Хөдөлмөр, нийгмийн асуудлын сайд
  • Джем Оздемир (Ногоон нам) — Хүнс, хөдөө аж ахуйн сайд
  • Кристина Ламбрехт (SPD) — Батлан хамгаалахын сайд
  • Анне Шпигель (Ногоон нам) — Гэр бүл, ахмад настай иргэд, эмэгтэйчүүд болон залуучуудын асуудлын сайд
  • Карл Лаутербах (SPD) — Эрүүлийг хамгаалахын сайд
  • Фолькер Виссинг (FDP) — Тээвэр, цахим дэд бүтцийн сайд
  • Штеффи Лемке (Ногоон нам) — Хүрээлэн буй орчин, байгаль хамгаалал, цөмийн аюулгүй байдал болон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлын сайд
  • Беттина Штарк-Ватцингер (FDP) — Боловсрол, шинжлэх ухааны судалгааны сайд
  • Свенья Шулце (SPD) — Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд

 

Энэ улс төрчийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

 

Энэ эрдэмтний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

 

Энэ багшийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.