Мекленбург-Өрнө Померан
Мекленбург-Өрнө Померан нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын зүүн хойд хэсэг болон Балтын тэнгисийн өмнө зүгт орших муж улс юм.
Мекленбург-Өрнө Померан
Mäkelborg-Vörpommern (Доод Герман) | |
---|---|
Улс | Герман |
Нийслэл | Шверин |
Засаг захиргаа | |
• Биет | Мекленбург-Өрнө Помераны Ландтаг |
• Ерөнхий сайд | Мануэла Швезиг (СДН) |
• Эрх баригч намууд | СДН / The Left |
• Бундесратын санал | 4 (69-өөс) |
• Бундестагын суудал | 16 (736-аас) |
Газар нутаг | |
• Нийт | 23,213 км2 (8,963 бээр2) |
Хүн ам (2018-12-31)[2] | |
• Нийт | 1,609,675 |
• Нягтрал | 69/км2 (180/бээр2) |
Цагийн бүс | UTC+1 (ТЕЦ) |
• Зун (ЗЦ) | UTC+2 (ТЕЗЦ) |
ISO 3166 код | DE-MV |
Улсын дугаар | хуучнаар: MP (1945–1947), SM (1948–1953)[3] |
ДНБ (нэрлэсэн) | €47 тэрбум (2019)[4] |
ДНБ нэг хүнд ноогдох | €29.000 (2018) |
ХХИ (2018) | 0.924[5] маш өндөр · 13-р байр |
Вэб сайт | Mecklenburg-Vorpommern.eu |
Анх 1945 онд Мекленбург болон Өрнө Померан гэсэн нутгууд нэгдсэнээр бий болсон. 1952 он буюу германыг зүүн баруун болгон хуваахад гурван дүүрэгт хувагдаж байгаад 1990 онд хоёр герман нэгдэн ХБНГУ болоход шинэ муж улс болсон юм. Ар талаараа Балтын тэнгистэй, баруун талаараа Шлесвиг-Хольштайн болон Доод Саксон муж улсуудтай, өмнө зүгтээ Бранденбург болон Польш улстай хиллэдэг. Энэ муж улс нь зургаан тойрог хот болон хоёр тойрогт харъяалагддаггүй хоттой. Мужийн нийслэл нь Шверин. Нийт 84 хот энэ мужид байдгаас хамгийн их хүн амтай, том хот нь Росток юм. Үүнээс гадна бусад том хотын тоонд Шверин, Нойбранденбург, Штральзунд-Грайфсвалд, Висмар болон Гюстров орно. Хамбург, Берлин болон Балтын тэнгисээр дамжин Өрезүнд нутагтай холбогдох учир тэдгээрийн эдийн засгийн хувьд үзүүлэх нөлөө ихтэй.
Энэ муж улсын голчлох аж үйлдвэрлэлийн салбарт усан тээврийн салбар, машин үйлдвэрлэл, эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон орчин үеийн шилдэг технологи, дан ялангуяа биотехнологи, эмнэлгийн техник, агаар- болон сансрын инженерчлэл мөн мэдээллийн технологи орно. Үүнээс гадна аялал жуулчлал, үйлчилгээ, ХАА болон эрүүл мэндийн салбар ч тодорхой хэмжээгээр эдийн засагт нөлөөлөх чухал салбаруудад ордог. Грайфсвалд болон Ростокийн их сургуулиуд нь европын эртний их сургуулийн тоонд ордог.
Мекленбург-Өрнө Померанд германы 14 дархан цаазтай газрын гурав нь байх ба үүгээрээ германы бусад бүх муж улсуудаа тэргүүлдэг. Герман хамгийн том хоёр арал нь (Рюген, Узедом) Балтын тэнгисийн эрэг дээр Өрнө Померанд бий.
Түүх
засварлах
Мекленбург-Өрнө Померан нь дэлхийн 2-р дайны дараа буюу 1945 оны долоодугаар сарын 9-нд зөвлөлтийн армийн хуучин байсан Мекленбург муж улсыг Өрнө Помераны ихэнх газар нутаг мэдэлд очин ханноверийн Амт-Нойхаус[6] тосгонтой нэгтгэсэнээр үүсчээ. Ингээд 1947 онд Өрнө Померан гэсэн нэрийг нь тухайн мужийн нэрнээс хасан "Мекленбург муж улс" гэсэн нэртэйгээр 1952 оныг хүргэсэн байна[7].
Үүний дараа 1952 онд зүүн Герман улс засаг захиргааныхаа хуваарийг шинэчлэхдээ энэ муж улсыг задлан гурван дүүрэгт (Нойбрандернбург, Росток, Шверин) хуваасан.
1990 онд хоёр Герман эргэн нэгдэхэд шинээр Мекленбург-Өрнө Помераныг бий болгосон бөгөөд ингэхдээ 1952 онд задрахдаа ямар газар нутагтай байсан яг түүнээ буцаан авч газар нутгаа тэлсэн байна.
Германы эргэн нэгдэлтээс хойш муж улсын олон барилга байгууламжийг сайжруулан зассаны дотор Штральзунд болон Висмар хотын эртний барилга байгууламж ороx ба эдгээрийг 2002 онд дэлхийн соёлын өвд бүртгэн авсан ажээ.
Мекленбург-Өрнө Померан нь Г8 аж үйлдвэрийн толгойлогч их гүрнүүдийн уулзалтыг 2007 онд өөрийн муждаа хүлээн авсан бөгөөд энэ уулзалтыг Росток хотын ойролцоо Хайлигендаммд зохион байгуулсан байна.
Газар зүй
засварлахГазар зүйн хувьд Мекленбург-Өрнө Померан нь хойд германд орно. Энэ муж нь 1945 онд долоодугаар сард хуучны Мекленбург мужаас бий болсон ба сүүлд 1990 онд хоёр Герман нэгдсэний дараа дахин шинээр бий болсон.
Мекленбург-Өрнө Померан нь ихэвчлэн Мекленбургийн газар нутгаас бүрдэх ба нийт газар нутгийн 3 хуваасны 2 нь юм. Үүн дээр 1945 онд тасран үлдсэн байсан Помераны (Өрнө Померан) тосгон, мөн Пригнитцийн жижиг хэсэг, Уккермарк нэмэгдсэн юм.
Газар нутгийн бүтэц
засварлахДалайн эрэг болон уст талбай
засварлахМекленбург-Өрнө Померан нь далайн эргийн нийт урт 2000 км гаран бөгөөд үүгээрээ германы хамгийн урт далайн эрэгтэй газрын тоонд ордог. Харин далайгаас гадна нутгийн гүн рүү орсон эргийн урт 350 км орчим.
Мекленбург-Өрнө Помераны муж улсын хоёр том арал болох Рюген болон Узедом нь германдаа ч мөн хамгийн томдоо ордог. Энэ хоёрын дараа орох том арлуудад Поел, Умманнц болон Хиддензээ орно.
Энэ нутгаар урсах гол болон сувгуудийн нийт урт 26000 км урт. Нийт 2028 нуурууд нь нийт 738 км² талбайг эзэлдэг нь Мекленбургийг байгалийн үзэсгэлэнт газар болгодог.
Тал хээр
засварлахГазар нутгийн хувьд Мекленбург-Өрнө Померан нь хойд германы нам дор газарт харъяалагдана. Хамгийн арын нам дор хэсэг нь Өрнө Помераны эх газар юм. Энэ хэсэгт ихэнхдээ намаг, шаварлаг газар байх ба далайн төвшинөөс дээш 50 м-т оршдог. Ерөнхийдөө энэ муж нь тэгш тал болон бага зэргийн дов толгодтой газар юм. Хамгийн өндөр хэсэгт Хелптерийн толгод орох ба түүний өндөр нь далайн төвшинөөс 179 м-т өргөгдсөн байх ба түүний араас Руунер толгод (176,6 м), Броомерын толгод (153,1 м) зэрэг орно.
Цаг агаар
засварлахЕрөнхийдөө далайд ойр учир далайн зөөлөн дулаан уур амьсгалтай. Балтын тэнгисийн ойр орчмын газар нутаг, ялангуяа Узедом, Рюген, Хиддензээ нь германдаа хамгийн олон цагаар нартай байдаг газар юм.
Засаг захиргааны хуваарилалт болон нэгж
засварлахМуж улсын тойрог болон тойроггүй хотууд
засварлахМекленбург-Өрнө Померан муж нь дотроо зургаан тойрог хотууд болон хоёр ямар нэгэн тойрогт харъяалагддаггүй хотоос бүрдэнэ.
Тойрог хот, тойргоос тусгаар хот | Мужийн хэсэгт | Тойргийн захиргаа | Оршин суугч 2013 оны 12 сарын 31-ний байдал |
Талбай км² |
1 км² талбайд ногдох хүн ам |
---|---|---|---|---|---|
Росток | Мекленбург | — | 203.431 | 181,26 | 1121 |
Шверин | Мекленбург | — | 91.583 | 130,52 | 702 |
Тойрог хот Лудвигслуст-Парxим | Мекленбург | Парxим | 211.965 | 4.751,86 | 45 |
Тойрог хот мекленбургийн Зээнплатте | Мекленбург (хагас нь Өрнө Померан) |
Нойбранденбург | 262.412 | 5.470,03 | 48 |
Тойрог хот Нордвестмекленбург | Мекленбург | Висмар | 155.265 | 2.118,45 | 73 |
Тойрог хот Росток | Мекленбург | Гюстров | 210.555 | 3.422,23 | 62 |
Тойрог хот Өрнө Померан-Грайфсвалд | Өрнө Померан (хагас нь Мекленбург) |
Грайфсвалд | 238.185 | 3.929,48 | 61 |
Тойрог хот Өрнө Померан-Рюген | Өрнө Померан (хагас нь Мекленбург) |
Штральзунд | 223.109 | 3.207,22 | 70 |
Том хотууд
засварлахМуж улсын хамгийн том 25 хот:
Эдийн засаг
засварлахАж үйлдвэрийн салбарт далайн аж аж үйлдвэрлэлийн салбар, машин үйлдвэрлэл, эрчим хүчний салбар болон хүнсний бүтээгдхүүний үйлдвэрлэл томоохон байр суурийг эзэлнэ. Цаашлаад аялал жуулчлал, эрүүл мэндийн салбар, орон сууцны салбар, үйлчилгээний байгууллагууд болон шинэ техник технологийин салбарууд Мекленбург-Өрнө Померанд чухал үүрэгтэй.
Ирээдүйн чухал салбар
засварлахХөгжлийн ирээдүйтэй салбарт шинэ технологийн салбарууд орох ба үүнд биотехнологи, эмнэлгийн техник, эрчим хүч болон байгаль орчныг хамгаалах техник, агаар- болон сансрын инженерчлэл мөн мэдээллийн технологи орно. Энэ төрлийн үйл ажиллагаа явуулдагаж ахуйн нэгжүүд сүүлийн жилүүдэд ихээр Росток болон Грайфсвалд хотуудын эргэн тойронд шилжин суурьшиж байна.
Аж үйлдвэрлэлийн салбар
засварлахДалайн тээврийн салбар
засварлахДалайн тээвэртэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг дэлхийд танигдсан том компаниудаас нэрлэвэл Дойче Зээреедерай, Скандлинес, Мекленбургийн Металлгусс, Цагаан Флотт зэрэг орно. Далайн аялал жуулчлалын компани болох АИДА Круйзесийн германд байрлах төв нь Росток хотын усан боомтод байдаг ба нийт 6000 гаран ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.[8] Үүнээс гадна усан онгоц болон моторт завь үйлдвэрлэдэг Ханзе Яахтс ХК, Вилм Яахтс, Яахтбау Оелке гэх мэт олон олон жижиг дунд үйлдвэрүүдийг нэрлэж болно.
Агаар- болон сансрын инженерчлэл
засварлахМекленбург-Өрнө Померан нь агаар- болон сансрын инженерчлэлийн салбарт түүхэн үүрэг гүйцэтгэсээр иржээ.
Улс төр
засварлахМекленбург-Өрнө Померан мужийн үндсэн хуулийг 1993 оны тавдугаар сарын 23-нд батлан, 1994 оны арваннэгдүгээр сарын 15-нд хэрэгжиж эхэлсэн аж. Анхны ерөнхий сайдаа 1945 онд сонгож байсан ба үүний дараа 1952-1990 он хүртэл Мекленбург-Өрнө Померан гэж муж улс байхгүй байсан. 1990 онд буцаад энэ муж улс бий болсоны дараа Альфред Гомолка (CDU) шинэ ерөнхий сайдаар томилогдож байж. 2008 аравдугаар сараас хойш Эрвин Зеллеринг Мекленбург-Өрнө Померан мужийн ерөнхий сайдаар ажиллаж байна.
Зам тээвэр
засварлахГалт тэрэг
засварлахХамбург, Берлинтэй холбогдсон төмөр замаас гадна Шверин, Бад-Клайнен-аар дамжин Висмар болон Росток-Штральзунд-Рюген гэсэн чиглэлүүдийг холбосон төмөр замтай.
Зам
засварлахБерлин Ростокийг хооронд нь холбосон хурдны зам А19, мөн А11 мужийн хамгийн зүүн хэсгийг холбосон бол Хамбургаас Берлиний чиглэлд байх хурдны зам нь Висмар орох холбооны замтай холбогддог.
Боловсрол, шинжлэх ухаан
засварлахБүрэн дунд сургууль
засварлахМекленбург-Өрнө Померанд герман хэлтэй орнууд дотроо нэлээд хэдэн эртний дунд сургууль байдаг. Эдгээрээс хамгийн эртний дунд сургуулийн тоонд Гюстровын домын дунд сургууль орох ба энэ сургуулийг анх 1236 онд үүсгэн байгуулсан аж. Үүний дараа 1552 онд латин хэлний сургууль нээгдсэн бөгөөд сүүлд гимнази болон өөрчлөгдсөн.
Их сургууль
засварлахМекленбург-Өрнө Померан муж улсад хоёр их сургууль болон нэлээд хэдэн дээд сургуультай.
Ростокийн их сургууль (1419 онд үүсгэн байгуулагдсан), Грайфсвалдын Эрнст-Моритц-Арндтын нэрэмжит их сургуулиуд нь (1456 онд үүсгэн байгуулагдсан) хойд европын эртний их сургуулийн тонд ордог бол дэлхийн хамгийн эртний дээд сургуулийн тоонд бүртгэгдэн явдаг ажээ.
Цаашлаад улсын дээд сургуулиудад Ростокийн урлагийн дээд сургууль, Нойбранденбургийн дээд сургууль, дадлага талдаа илүү төвлөрсөн сургалттай Штральзундын дээд сургууль, Висмарын дээд сургууль зэргийг жишээ болгон нэрлэж болно.
Хүн ам
засварлахМекленбург-Өрнө Померанд өнөөдөр ойролцоогоор 1,6 сая оршин суугчтай (2014 оны байдлаар).[9] Оршин суугчид нь Мекленбург болон Померанаас бүрэлдэх ба үүнд дээр Брандендургийн цөөн хэдэн оршин суугчид нэмэгддэг. Гадаадын иргэдийн эзлэх хувь нь нийт хүн амын 2,1% байх ба үүний 15,8% хувь нь Польшууд, 9,3% хувь нь Оросууд, 6,7% хувь нь Украинчууд болон Вьетнамчууд бүрдүүлнэ.[10]
Шашин шүтлэг
засварлахХүн амын ихэнх нь ямар нэгэн шашин шүтлэггүй. Мекленбург-Өрнө Помераны хүн амын 17,3 % нь эвангелийн шүтлэгтэй бол католикийн шүтлэгтэй нь 3,3% байдаг аж.[11]
Урлаг
засварлахХэл
засварлахЭнэ муж нь өндөр герман хэл буюу цэвэр германаар ярих ба цөөн тооны өндөр настангууд л доод герман аялгууг зөвхөн ойлгох болон бага зэрэг ярих чадвартай байдаг. Үүнээс гадна газар нутгийн байрлалаас шалтгаалан бага зэргийн Берлиний аялгуу хэрэглэх хүмүүс ч байна.
Театр, музей
засварлахМуж улсын томоохон театруудын тоонд Шверин хотод байх Мекленбургийн Улсын театр, Волкстеатр Росток, Өрнө Помераны театр зэрэг орно.
Харин томоохон музейн хувьд Швериний улсын музей болон Грайфсвалд хот дахь Помераны Ландесмузей болон Висмарын техникийн музейг нэрлэж болно.
Үндэсний баярын өдрүүд
засварлахХолбооны улсуудын үндэсний баярын өдрүүд болох шинэ жилийн баяр, Сайн Баасан (карфрайтаг), улаан өндөгний баяр, хөдөлмөрчдийн баяр, Христийн тэнгэрт хальсаны баяр, пфингстен, хоёр Германы нэгдсэн баяр болон зул сарын баяраас гадна реформацын баярын өдөр нь Мекленбург-Өрнө Померанд албан ёсны амралтын өдөрт ордог.
Нэмж унших ном зохиол
засварлах- Wolf Karge; Reno Stutz: Illustrierte Geschichte Mecklenburg-Vorpommerns. Rostock 2008, ISBN 978-3-356-01284-2.
- Landeskundlich-historisches Lexikon Mecklenburg-Vorpommern. Hrsg.: Geschichtswerkstatt Rostock und Landesheimatverband Mecklenburg-Vorpommern. Red.: Thomas Gallien. Rostock 2007, ISBN 978-3-356-01092-3.
Цахим хуудас
засварлахЭшлэл
засварлах- ↑ "Daten und Fakten - Landesportal Mecklenburg-Vorpommern". Архивласан огноо 13 March 2023. Татаж авсан: 12 March 2023.
- ↑ "Bevölkerungsstand der Kreise, Ämter und Gemeinden in Mecklenburg-Vorpommern". Landesamt für innere Verwaltung Mecklenburg-Vorpommern (герман хэлээр). 2019-07-03. Архивласан огноо 29 July 2019. Татаж авсан: 2020-05-23.
- ↑ 1952 онд Зүүн Германы муж улсуудыг татан буулгаснаар тээврийн хэрэгслийн бүртгэлийг Безиркийн шинэ хуваалтаар мөрдөж эхэлсэн. 1991 оноос хойш дүүрэг бүрт өөр өөр угтваруудыг зааж өгсөн.
- ↑ "Bruttoinlandsprodukt – in jeweiligen Preisen – 1991 bis 2019". statistik-bw.de. Archived from the original on 25 June 2020. Татаж авсан: 26 June 2019.
- ↑ "Sub-national HDI - Area Database - Global Data Lab". hdi.globaldatalab.org (англи хэлээр). Архивласан огноо 23 September 2018. Татаж авсан: 2018-09-13.
- ↑ Wolfgang Benz: Potsdam 1945: Besatzungsherrschaft und Neuaufbau im Vier-Zonen-Deutschland, Deutscher Taschenbuch Verlag, München 1986, (dtv Reihe Deutsche Geschichte der neuesten Zeit vom 19. Jahrhundert bis zur Gegenwart; Bd. 4522), S. 270. ISBN 3-423-04522-1.
- ↑ Chronik Mecklenburg-Vorpommerns auf dem M.-V.-Landesportal
- ↑ Die 100 größten Arbeitgeber Mecklenburg-Vorpommerns 2012 (Memento 28. Хоёрдугаар сар 2014 цахим архивт), NordLB, abgerufen am 22. Februar 2014
- ↑ Bevölkerung – Mecklenburg-Vorpommern (Memento 13. Тавдугаар сар 2007 цахим архивт)2015-01-11
- ↑ Statistik MV, Ausländerquote in Mecklenburg-Vorpommern beträgt 2,1 Prozent, abgerufen am 8. September 2014
- ↑ Evangelische Kirche in Deutschland: Kirchenmitgliederzahlen am 31. Dezember 2010. EKD, 2011, (PDF; 0,45 MB)