Заарланд [ˈzaːɐ̯lantʰ] нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын баруун урд зүгт орших муж улс юм. Газар нутгийн хэмжээгээрээ улсдаа хамгийн жижигт тооцогдох ба харин хүн амын тоогоороо улсдаа сүүлээсээ хоёрт (Бремен мужийн өмнө) ордог. Хойд болон зүүн талаараа Райнланд-Пфальц муж улстай, өмнө зүгтээ францын нутаг Лотрингентэй (Лоррайне) болон баруун талаараа Люксембургийн Их Вант Улстай хиллэдэг. Эдгээр хиллэсэн улсууд болон Бельгийн нутаг Валлониен нийлэн европын хүн амын нэгэн төвлөрөл хэсгийг үүсгэх ба үүнийг Заар-Лор-Люкс гэж нэрлэдэг аж.

Заарланд
Sarre (Франц)
Дуулал: "Ich rühm' dich, du freundliches Land an der Saar"
Map
Солбицол: 49°23′N 6°50′E / 49.383°N 6.833°E / 49.383; 6.833
Улс Герман
НийслэлЗаарбрюкен
Засаг захиргаа
  БиетЗаарландын Ландтаг
  Ерөнхий сайдАнке Релингер (СДН)
  Эрх баригч намуудСДН
  Бундесратын санал3 (69-өөс)
  Бундестагын суудал9 (736-аас)
Газар нутаг
  Нийт2,570 км2 (990 бээр2)
Хүн ам
 (12 сарын 31, 2018)
  Нийт990,509
  Нягтрал390/км2 (1,000/бээр2)
Иргэдийн нэршилЗаарландчууд
Цагийн бүсUTC+1 (ТЕЦ)
  Зун (ЗЦ)UTC+2 (ТЕЗЦ)
ISO 3166 кодDE-SL
ДНБ (нэрлэсэн)€36 тэрбум (2019)[1]
ДНБ нэг хүнд ноогдох€37,000 (2019)
ХХИ (2018)0.936[2]
маш өндөр · 9-р байр
Вэб сайтwww.saarland.de Edit this at Wikidata

1920 онд Версайлийн гэрээний дагуу Заарланд гэсэн улс төрийн нэгжийг бий болгосоноор үүссэн түүхтэй. Тухайн үедээ Германы эзэнт гүрэнд харьяалагдахгүйгээр 15 жил Ардын холбоо гэсэн нэртэйгээр оршин тогтнож байгаад 1935 онд хүн амын дунд явуулсан санал хураалт болох Заарын санал хураалтаар ойролцоогоор 90%-ийн зөвшөөрсөн санал өгсөнөөр тухайн үеийн нацист Германы эзэнт гүрэнд буцаад нэгджээ. Дэлхийн 2-р дайны дараа германаас дахин тасран францын автономит улс болон харъяалагдаж байгаад 1955 онд явуулсан хүн амын санал хураалтын дүнд буцаад 1957 онд германд нэгдсэн ажээ.

Цахим холбоос

засварлах
  Commons: Заарланд – Викимедиа дуу дүрсний сан
 
Wiktionary
Wiktionary: Заарланд – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  1. "Bruttoinlandsprodukt – in jeweiligen Preisen – 1991 bis 2019". statistik-bw.de. Archived from the original on 25 June 2020. Татаж авсан: 2 May 2021.
  2. "Sub-national HDI - Area Database - Global Data Lab". hdi.globaldatalab.org (англи хэлээр). Татаж авсан: 13 September 2018.