Балтын тэнгис (англи. Baltic Sea, польш. Morze Bałtyckie, герман. Ostsee, швед. Östersjön, дани. Østersøen, фин. Itämeri, эстон. Läänemeri, латви. Baltijas jūra, литов. Baltijos jūra) нь өргөргийн 53°N - 66°N, уртрагийн 20°E - 26°E хооронд буюу Хойд Европд байрлах тэннгис юм. Уг тэнгис нь Скандинавын хойг, Европи, Данийн арлуудаар хүрээлэгдэнэ. Балтын тэнгис нь Цагаан тэнгистэй Цагаан тэнгисийн сувгаар, Хойд тэнгистэй Киелийн сувгаар тус тус холбогдоно.

Балтын тэнгис дэх фитопланктоны тархалт, 2001 он, 7-р сарын 3

Газар зүй

засварлах
 
Балтын тэнгис, өвөл

Балтын тэнгис нь харьцангуй бага давсжилттай (brackish), эх газар дундын тэнгис юм. Уг тэнгисийн сав газар нь мөстлөгөөр үүссэн байна. Балтын тэнгисд цутагдаг томоохон гол мөрнүүд: — Нева, Нарва, Баруун Даугава, Неман, Преголя, Висла, Одер болон Вента юм.

Балтын тэнгис нь 1600км өргөн, дунджаар 193 км өргөн, 55 метр дундаж гүнтэй болно. Хамгийн гүн нь 459 метр хүрнэ. Гадаргуугийн талбай нь 419,000 км², эзэлхүүн нь 21,500 км куб. Эргийн урт нь 8000 км орчим [1].

Балтын тэнгисийн гадаргуугийн 45% нь ихэнхи өвөл хөлдөнө. 11-р сараас эхлэн хойд эрэг орчим нь хөлдөж эхлэх ба 3, 4-р сард мөсний хэмжээ хамгийн их болно. Зузаан нь хойд хэсгээрээ 70 см хүрэх боловч урагшлах тусмаа багасана.

Харьцангуй дулаан өвөл зөвхөн Дани, Шведийн эрэг орчим хөлдөх ба ховор тохиолдолд, жишээлбэл 1942 онд тэнгис бүтэн, 1987 онд 96% нь хөлдсөн болно.

Давсжилт

засварлах

Балтын тэнгисийн усны давсжилт нь далайн усныхаас бага давсжилттай (далайн усны давсжилт дунджаар 3.5% буюу 35 ppt - parts per thousand) байдаг нь эх газраас ихээхэн хэмжээний цэнгэг гол ус цутгадагтай холбоотой юм. Жилд эх газраас, Балтын тэнгисийн усны эзэлхүүний хорины нэгтэй тэнцэх хэмжээний буюу 500 км куб ус цутгана. Тэнгисийн төв хэсэгт усны давсжилт 6 - 8 ppt, харин гүн рүүгээ давсжилт нь нэмэгдэж, 40-70 м гүнд 10-15 ppt болно.

Биологи

засварлах

Өндөр давсжилттай ус нь тэнгисийн ёроолд хуримтлагддаг учир Балтын тэнгисийн ёроолын 100,000 км² орчим талбай (нийт талбайн дөрөвний нэг) нь өндөр давсжилттай, хүчилтөрөгчийн агуулга багатай, амьдралгүй байна. Уг бүсэд ихэвчлэн анэробик бактер үржих ба хүхэрт устөрөгч үүснэ.

Тэнгисийн бусад хэсэгт давсжилт багатай тул, Атлантын далайгаас арай өөр төрлийн экосистемтэй, өөрөөр хэлбэл цэнгэг усныхтай илүү төстэй амьтан, ургамал тархсан байдаг.

Балтын тэнгистэй хил залгаа орнууд:


Мөн үзэх

засварлах
  • Fairbridge, Rhodes. The Encyclopedia of Oceanography. Pentti Alhonen, "Baltic Sea", pp. 87-91. New York: Van Nostrand Reinhold Company, 1966.


Гадаад холбоос

засварлах