Холбооны канцлер (Герман)

Холбооны канцлер нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын засгийн газрын тэргүүн юм. Канцлер нь Холбооны сайдууд ба Xолбооны засгийн газрын улс төрийн бодлогыг тодорхойлон удирдана.

Xолбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны канцлер

Bundeskanzler der Bundesrepublik Deutschland

Германы үндсэн хуулийн байгууллагын бэлгэдэл холбооны бүргэд
Үндсэн хуулийн байгууллагын бэлгэдэл холбооны бүргэд
Холбооны канцлер Олаф Шолц
Одоо алба хашиж буй канцлер
Олаф Шолц
2021 оны 12-р сарын 8-с хойш
Албан байр Холбооны канцлерын ордон
Албаны хугацаа дөрвөн жил
(улирч сонгогдох боломжид хугацаа байхгүй)
Алба бий болсон 1949 оны 5 сарын 24
Сүүлийн сонгууль 2018 оны 3 сарын 14
Дараагийн сонгууль 2021 онд
Мэндлэлт Ноён Холбооны канцлер буюу Хатагтай Холбооны канцлер
(энгийн тохиолдолд)
Exzellenz (олон улсын бичиг хэрэгт)[1]
Орлогч Дэд канцлер
Цахим хуудас www.bundeskanzlerin.de

Холбооны канцлер нь хуулийн дагуу германы төрийн албан дахь улс төрийн хамгийн хүчтэй албан тушаалтан боловч төрд эзлэх зэрэг дэвийн хувьд Xолбооны ерөнхийлөгч болон Бундестагийн ерөнхийлөгчийн дараа гуравт ордог.[2]

Холбооны канцлерыг холбооны ерөнхийлөгч Бундестагд санал оруулах боловч түүний саналыг ямар нэгэн хэлэлцээр хийлгүй шууд сонгодог.[3] Бусад хууль тогтоох хүчний байгууллагын албатантай жишээлбэл холбооны ерөнхийлөгчтэй адил нэг л удаа улиран сонгогдож болно гэсэн ойлголт xолбооны канцлерын албанд байхгүй учраас хэдэн ч удаа улиран сонгогдох боломжтойгоороо бусад улсуудын засгийн газрын тэргүүнүүдээс ялгаатай юм.

Одооогийн холбооны канцлераар хатагтай Ангела Меркел дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллаж байна.

Канцлер гэх үг нь дундад зууны үеэс гаралтай бөгөөд хөрөнгөтнүүдийн эзэмшил орд харшийн бичиг хэргийн асуудлыг хариуцсан даргыг нэрлэдэг байжээ. Тухайн эзэмшил газрын эзний албат дотроос хамгийн өндөр эрх мэдэлтэй албатан нь канцлер байсныг египетийн төрийн бичээчтэй эн зэрэгцүүлж болно. Хэл зүйн үүднээс авч үзвэл латин хэлний „cancelli“ (канцелли) гэх үгнээс гаралтай: Канцлер нь хаалт эсвэл төмөр тороор (cancelli) таслагдсан өрөөнд суун, ихэнхдээ баталгаа (нотариат) гаргаж өгдөг хүнийг хэлнэ.

Цахим хуудас

засварлах
  Commons: Германы холбооны канцлер – Викимедиа дуу дүрсний сан
  1. Ratgeber für Anschriften und Anreden. (Memento 10. Нэгдүгээр сар 2017 цахим архивт) (PDF; 2,3 MB) Bundesministerium des Innern – Protokoll Inland, Januar 2010.
  2. Seite des Bundesministeriums des Innern über protokollarische Fragen
  3. Artikel 63 Abs. 1 GG