НАТО (англ. North Atlantic Treaty Organization (NATO); фр. Organisation du Traité de l'Atlantique de Nord (OTAN) „Умард Атлантын Гэрээний Байгууллага“) нь 1949 оны 4 дүгээр сарын 4-ний Умард Атлантын гэрээний дагуу байгуулагдсан социалист орнуудын ялангуяа Зөвлөлт Холбоот Улсын эсрэг чиглэсэн хүйтэн дайны үед АНУ, Канад, Исланд, Их Британи, Франц, Бельги, Нидерланд, Люксембург, Норвеги, Дани, Итали, Португал зэрэг 12 орон анх нэгдэж байгуулсан цэрэг, улс төрийн эвсэл юм. Эдгээр орнууд дор дороо Гэрээг соёрхон баталсны дараа 1949 оны 8 дугаар сарын 24-нд хүчин төгөлдөр болжээ. Хүйтэн дайнаас хойш дэлхийд АНУ-ын тэргүүлэх нэг тэнхлэгийн бодлогыг хэрэгжүүлэх зорилго бүхий цэргийн эвсэл болсон байна. НАТО-ийн дүрэмд зааснаар энэ байгууллагын зорилго нь гишүүн улсуудын эрх чөлөө, аюулгүй байдлыг улс төр цэрэг зэвсгийн хүчээр хангах, Европт шударга бөгөөд бат бэх энх тайван тогтоож ардчилал хүний эрх, эрх чөлөөг эрхзүйт төрийн үндсэн дээр бэхжүүлэх явдал юм. Байгууллагын аль нэг гишүүн орон гадны довтолгоонд өртвөл бусад бүх гишүүд өөр рүү нь довтолсонтой адилтгаж үзнэ гэсэн дүрэмтэй. Байгууллагын төв байр Бельги улсын нийслэл Брюссельд байрладаг.

North Atlantic Treaty Organization
Organisation du Traité de l'Atlantique Nord
Умард Атлантын Гэрээний Байгууллага
Flag of NATO.svg
Location NATO.svg
НАТО-гийн орнуудыг ногооноор дүрслэв
Товчлол НАТО
Байгуулагдсан 1949 оны 4 сарын 4
Төрөл Цэрэг армийн эвсэл
Төв байр Бельги, Брюссель
Гишүүд 30
Албан ёсны хэл Англи хэл, Франц хэл
Цэргийн зөвлөлийн дарга Роб Бауэр
Цахим сүлжээ www.nato.int

Гишүүн орнуудЗасварлах

 
Гишүүн орнууд элссэн жилээр

2021 оны байдлаар НАТО нь 30 гишүүн улстай цэргийн байгууллага юм.

Зэвсэгт хүчинЗасварлах

2010 оны байдлаар НАТО-гийн гишүүн орнууд 4 сая цэргийн албан хаагчидтай байсан бөгөөд эдгээрийн 2 сая 200 мянган нь Европт байдаг байна.

СанхүүжилтЗасварлах

2021 онд НАТО-гийн зардал өмнөх оноос 2,7%-иар өсөж 1,1 их наяад ам.доллар болжээ.

Гадаад холбоосЗасварлах