Ил Хаант Улс
Ил Хаант Улс ᠢᠯᠡ ᠬᠠᠭᠠᠨᠲᠤ ᠤᠯᠤᠰ | |
Ил Хаант Улсын далбаа | |
Цаг тооны хэлхээс 1256 — 1335 он | |
Үндсэн хууль цааз | Их Засаг |
Албан хэл | Монгол (хааны ордныхон, баримт бичиг)[1] Перс (хэлэлцэх,албаны, захиргааны, баримтын хэл)[2] Араб[3] |
Нийслэл | Марага (1256–1265 он) Табриз (1265–1306 он) Солтаниех (1306–1335 он) |
Төрийн хэлбэр | Хаант засаг (нүүдэлчдийн эзэнт гүрэн) |
Төрийн тэргүүн – 1256–1265 он – 1316–1335 он |
Хаан Хүлэгү хаан Абу Саид Бахадур хан |
Гүйцэтгэх засаглал | Их Хуралдай |
Нутаг дэвсгэр | 3.750.000 км² |
Байгуулагдсан | 1256 он |
Задран унасан | 1335 он |
Ил Хаант Улсын нутаг дэвсгэр | |
Ил Хаант Улс нь XIII-XIV зууны үеийн Монголын эзэнт гүрний доторх дөрвөн ханлигийн нэг юм. Тус улс нь Персэд төвлөрч, өнөөгийн Иран, Ирак, Афганистан, Туркменистан, Армени, Азербайжан, Гүрж, Турк, баруун Пакистаны нутаг дэвсгэрийг хамарч байлаа. Ил хант улсыг анх 1219-1224 онд Чингис хаан Хорезмын эзэнт улсыг байлдан дагуулах үеэр үндэслэсэн бөгөөд Чингис хааны ач Хүлэгү хан анх байгуулжээ.
ХүлэгүЗасварлах
1243 онд Көсэ Дагийн тулалдаанаар Монголчууд Анатолийг болон Сельжүкийн султант улсыг эзлэн авч, вассалаа болгосон нь сүүлд Ил ханы Монголчууд болжээ.
Ил хан улсыг үндэслэгч нь Чингис хааны ач, Мөнх хаан, Хубилай хаан нарын дүү Хүлэгү хан байлаа. 1255-1256 оны үед Байжугаас захирагчийн албыг хүлээн аваад "Египетийн хил хүртэлхи" өрнө зүгийн Исламын шашинт улс орнуудыг дагаар оруулах үүрэг хүлээн авчээ. Энэхүү байлдан дагууллын улмаас Туркменууд Монголын аймгуудаас зугтан өрнө зүгт Анатоли руу нүүхэд хүрчээ.
Аян дайныхаа дараа Хүлэгү Персийн төв нутагт эргэж ирээд өөрийн улсыг байгуулав. Тэрбээр Египет хүртэл аян дайн хийсэн боловч, түүнд Мөнх хаан нас барсан мэдээ Монголоос иржээ. Хүлэгү шинэ Их хааныг сонгох их хуралдайд оролцохоор эзэлсэн нутагтаа Найман аймгийн Хитбуха жанжныг үлдээгээд Монгол руу явсан байна. Гэвч Хитбуха жанжин 1260 онд Египетийн Мамлюкуудад Айн Жалутын тулалдаанд ялагдсан байна. Хүлэгү энэ мэдээг сонсоод буцаж иржээ. Хүлэгү цаашид аян дайнаа үргэлжлүүлж, Мамлюкийн Египетийг эзлэн авахыг санаархаж байлаа. Гэвч Мамлюкууд Алтан ордтой холбоо тогтоожээ. Алтан ордны улс Мамлюкуудтай байгуулсан гэрээнийхээ дагуу Ил хант улсын хойд талаас довтолсон тул Хүлэгү тэд нартай дайтах хэрэгтэй болсноор Хүлэгүгийн аян дайн эцэс болжээ. Хүлэгү хаан нь эхнэр Тоус хатныхаа хамт Христийн Несториан шашинтай байсан бөгөөд жанжин Хитбух нь ч ийм шашинтай байжээ. Түүнийг Христийн төлөө зүтгэл гаргасны учир 2р Константин хэмээн өргөмжилсөн байдаг харин эхнэр Тоусыг нь гэгээн Елена хэмээж байсан байна. Хожим тэр алхимид анхаарлаа хандуулж шинжлэх ухааныг судлах болсон тухай тэмдэглэгдсэн байдаг
Ил Хаант Улсын эхэн үеЗасварлах
Ил хан гэсэн үг нь "багахан" гэсэн утгатай бөгөөд энэ нь Мөнх хааныг бүх эзэнт улсын дээд эзэн их хаан гэж үзэж байсантай холбоотой. Хүлэгүгийн үр хойчис Персийг наян жилийн турш захирахдаа эхлээд христын несторын шашинтнууд байснаа, дараа нь Буддын шашинтнууд, эцэс сүүлд нь Исламын шашинтнууд болцгоожээ. Гэхдээ Ил Хан улс Араб-Мамлюкуудтай (Монгол болон загалмайтнуудыг хоёуланг нь ялсан улс) дайсагнасан хэвээр байсан боловч тэдний эсрэг сайн түшиц газар олж чадалгүй байсаар Сирийг эзлэн авах төлөвлөгөөгөө орхиход хүрч, улмаар өөрийн вассалууд болох Румын Султант улс ба Силиси дахь Арменийн вант улсыг бүрэн хяналтнаасаа алджээ. Ил хан улс өрнө зүгт хил хязгаараа тэлж чадаагүй нь умард болон дорно зүгийн ханлигуудын дайсагналтай холбоотой юм. Тухайлбал дундад Ази дахь Цагадайн ханлиг, Бат ханы Хөх орд Кавказ болон Трансоксань дахь Ил хан улсын нутаг дэвсгэрт аюул занал учруулж байлаа. Бүр Хүлэгүгийн үед Ил хан улс Оросын тал нутгийн Монголчуудтай Кавказад шууд тулалдаж байлаа.
Франц-Монголын эвсэлЗасварлах
XIII-XIV зуунд Загалмайтны долдугаар аян дайны үеэс эхлэн Баруун Европ болон Монголын эзэнт гүрний хаад (гол төлөв Ил хант улсын хангууд) Франц-Монголын эвсэл байгуулах олон оролдлого хийжээ. Исламын шашинтнуудын (гол нь Мамлюкуудын) эсрэг байр сууриараа нэгдсэн Ил хан улс болон Европын улсууд нийтийн дайсныхаа эсрэг хүчээ хангалттай нэгтгэж ердөө ч чадаагүй юм.[4]
Исламын шашинд орсон ньЗасварлах
Хүлэгүгаас хойш Ил хан улсын удирдагчид Төвөдийн Буддын шашинд орох нь ихсэв. Нестор шашинд талтай байсан тул Христ шашны нөлөө бас байлаа. Гэвч энэ нь тэдний шашнуудад эн тэнцүү ханддаг хандлагаас цааш гүнзгийрээгүй бололтой.[5] Ийнхүү Ил хан улсын удирдагчид өөрсдийн захирдаг Исламын шашинт олонхиос тэс өөр шашинтай байв. Газан Байдуг авч хаяхаасаа өмнөхөн Исламын шашинд оржээ. Исламын шашинг албан ёсоор ивээдэг байсан нь тус улсын дэглэмийг Монгол бус олонхитой ойртуулах оролдлоготой нь давхцсан юм. Христ шашинт ба Еврей харъяатууд нь Исламын шашинтнуудтай эн тэнцүү статусаа алдаж, хүн амын татвар төлөх ёстой болсон. Буддистууд бүр ч хатуу сонголттой тулгарсан. Тэд нэг бол Исламын шашинд орох, эс бөгөөс хөөгдөх замыг сонгох ёстой болжээ[6].
Исламын шашинд орсон нь Ил хан улсын гадаад харилцаанд бараг нөлөө үзүүлсэнгүй. Газан Сирийг авахын төлөө Мамлюкуудтай тулалдсаар байв. Газаны дүү Өлзийт Шийтийн номлогч Аль-Хилли ба Майтхам Аль Бахрани нарын нөлөөн дор Лалын шашны шийт урсгалд талтай болж эхэлсэн байж болох ч Газан ахынхаа бодлогыг ихэнх талаар үргэлжлүүлжээ.[7] Өлзийт Каспийн тэнгисийн эргийн Гиланыг эзлэн авч чадсан. Солтаниех дэх түүний гайхамшигт бунхан Перс дэх Ил Хан улсын ноёрхлын үеийн хамгийн алдартай түүхийн дурсгалт газар юм.
Задрал бутралЗасварлах
Абу Саид 1335 онд нас барснаар тус ханлиг хурдан задарч эхэлсэн бөгөөд хэд хэдэн дайсагнагч улсуудад хуваагдсанаас хамгийн алдартай нь Жалайрын султант улс юм. Ил ханы ширээнд суухыг оролдсон сүүлчийн хүн 1353 онд алагджээ. Сүүлд Төмөр хуучин ханлигийг сэргээхийн тулд Жалайрын султант улсаас (Ил хаант улсын задралын үр дүнд бий болсон улсуудын нэг) нэгэн хэсэг газар нутгийг таслан авчээ.
Түүхч Рашид ад-Дин 1315 оны үед хангуудын тухай дэлхийн түүх бичсэн нь тэдний түүхийн талаар баялаг эх сурвалж болдог билээ.
Ил Хаант Улсын захирагчидЗасварлах
- Хүлэгү хан (1256-1265)
- Абаха хан (1265-1282)
- Ахмед Тэкүдэр (1282-1284)
- Аргун (1284-1291)
- Гайхат (1291-1295)
- Байду (1295)
- Махмуд Газан (1295-1304)
- Өлзийт (1304-1316)
- Абу Саид Бахадур (1316-1335)
Ил Хаант Улсаас хойших удирдагчдын нэрсЗасварлах
Ил хан улсын задралын үеэр байгуулагдсан тус бүс нутгийн улсууд өөр өөрсдийн удирдагчдыг хангаар өргөмжилжээ.
- Арпа Кэүн (1335-1336)
- Муса (1336-1337) (Багдадын Али Падшахын тоглоомын хан)
- Мухаммед (1336-1338) (Жалайрын улсын тоглоомын хан)
- Сати Бэхи (Өлзийт султаны охин) (1338-1339) ([[|Чобаны улс|Чобанид]]ын тоглоомын хан)
- Сулейман (1339-1343) (Чобанидын тоглоомын хан, 1341-1343 онд Сарбадарууд хүлээн зөвшөөрсөн)
- Жахан Төмөр (1339-1340) (Жалайрын тоглоомын хан)
- Ануширван (1343-1356) (Чобаны тоглоомын хан)
- II Газан (1356-1357) (зөвхөн зоосон дээр л хөрөг нь байсан)
Зүүн Персээс (Хорасан) ханд өргөмжлөгдөгсөд:
- Тугайтөмөр (1338-1353) (1338-1349 онд Картидууд; 1338-1339 ба 1340-1344 онд Жалайридууд; 1338-1341, 1344, 1353 онд Сарбадарууд тус тус хүлээн зөвшөөрсөн)
- Лухман (1353-1388) (Тога Төмөрийн хүү)
НэмэрЗасварлах
- Монголын хаадын нэрс
- Хазара
- Рашид ад-Дин
ЭшлэлЗасварлах
- ↑ Komaroff, Linda (2006). Beyond the Legacy of Genghis Khan. Brill. pp. 1–678. ISBN 9789004243408.
- ↑ Komaroff 2006, pp. 78–79.
- ↑ Badiee 1984, p. 97.
- ↑ "Despite numerous envoys and the obvious logic of an alliance against mutual enemies, the papacy and the Crusaders never achieved the often-proposed alliance against Islam". Atwood, Encyclopedia of Mongolia and the Mongol Empire, p. 583, "Western Europe and the Mongol Empire"
- ↑ Medieval Persia 1040-1797, David Morgan p64
- ↑ Medieval Persia 1040-1797, David Morgan p72
- ↑ Ali Al Oraibi, Rationalism in the school of Bahrain: a historical perspective, in Shīʻite Heritage: Essays on Classical and Modern Traditions By Lynda Clarke, Global Academic Publishing 2001 p336
Лавлах бичигЗасварлах
- Atwood, Christopher P. (2004). The Encyclopedia of Mongolia and the Mongol Empire. Facts on File, Inc. ISBN 0-8160-4671-9.
- C.E. Bosworth, The New Islamic Dynasties, New York, 1996.
- R. Amitai-Preiss: Mongols and Mamluks: The Mamluk-Ilkhanid War 1260-1281. Cambridge, 1995
Цахим холбоосЗасварлах
- Ilkhanids Dynasty Монголын династи
- Encyclopedia Iranica. Ил Хан улсын тухай нэмэлт мэдээлэл агуулна.
- [1] Ил Хан улсын үеийн зоосны тухай өгөгдлийн сан