Арпа Кэүн хан бол Ил Хаант Улсын есдүгээр хан юм. Тэрээр Толуйн хөвгүүн Аригбөхийн удмын хүн байв. Абу Саид Бахадур ханыг хорлогдон нас барсны дараа Ил Хаант Улсын везир Гийас ад-Дин одоогийн Азербайжаны нутгаас Арпа Кэүнийг залан авчирч хан ширээнд суулгажээ. Арпа Кэүн хан нэг жил гаруй хугацаанд төрийн эрхийг барьсан байна. Түүний засаглалд сэтгэл дундуур байсан Багдадын захирагч Али падишах Арпа Кэүн ханы эсрэг бослого гаргаж, түүний цэрэгтэй тулалдан дийлсэн ба ялсан талынхан ханыг барьж хороожээ.

Холбоотой мэдээ засварлах

  1. Ил Хаант Улс
  2. Монгол хаад
Өмнөх
Абу Саид Бахадур хан
Ил Хаант Улсын хан
1335-1336 он
Дараах
Муса ил хан