Сулейман ил хан

Сулейман хан (?-1345) нь Ил Хаант Улсын Чобаны удмын ноёдын гаргаж ирсэн тоглоомын хан байв. Тэр бол Хүлэгү ханы гуравдугаар хүү Ёшмутын жич хөвгүүн юм. 1339 оны 5 сард Чобаны удмын эмир Хасан Күчек түүнийг ил ханаар зарлажээ. 1340 оны 6-р сард Жалайр аймгийн эмир Хасан Бузург Жагатуд байлдаж ялсан байна. 1341 онд Сарбадарууд холбоотон болж, эмир Хасан Күчекийн хараат болохоо илэрхийлснээр Сулейман ханыг дагах болов. 1343 онд Хасан Күчек нас баржээ. Үүнээс болж түүний гурван хүүгийн дунд эрх мэдлийн дайн дэгдэж, энэ үймээний үеэр Сулейман хан, Жалайр аймгийн цэрэгт ялагдан Диарбакр хот руу зугтаж, тэндээ байсаар 1345 онд амиа алдсан.

Өмнөх
Сати бэхи
Ил хан Чобаныханы тоглоомын ил хан
1340-1343
Дараах
Ануширван