Цагадай (1183 оны орчим–1242) нь Чингис хааны хоёр дахь хүү бөгөөд Цагадайн улс, Цагадайн хэл, Цагадайн Туркийг байгуулагч хэмээн үздэг. Тэрээр эцгийнхээ өөд болсноос хойш Төв Азийг насан эцэс болтлоо захирсан. Тэрээр Чингис хааны зарлигаар Их засагт хяналт тавьж, гаргасан зарлигийн бичээч байсан ч эцэстээ тэрээр зөвхөн Монголын эзэнт гүрний хан цолтон төдий л болсон. Монголын түүхэнд 1225 онд Их эзэн Чингис хаан 4 хүүдээ газар нутгаа хуваарилж өгөхдөө Цагаадай Уйгарын орноос Аму мөрөн хүртэл өргөн уудам нутгийг хувь болгон түүнд өгсөн баримт байдаг. Цагаадай хааны Төв Азийн хөгжилд оруулсан хувь нэмэр бол Чингис хааны түмтийн системийг Төв Азид бий болгосон.

Тэрээр 1183 оны орчимд Чингис хааны өргөөнд Бөртэ хатнаас төрсөн хоёр дахь хөвгүүн нь юм. Тэрээр бага наснаас эцэг хаанаа дагаж, дайн байлдаанд оролцож монгол, түрэг аймгуудыг нэгтгэх хэрэгт оролцож явсан. 1206 онд Их Монгол Улсыг байгуулж, их хуралдай чуулах үед Чингис хаан өөрийн ургийн дөрвөн дүү, дөрвөн хөвгүүн албат өрх, тэднийг захирах мянгатын ноёдыг тодлон заахад Цагадайд найман мянган (Судрын чуулганд дөрвөн мянган иргэн гэдэг) иргэнийг өгч, Баруласын Харачар, Жалайрын Хөхөчос, Есөн ноёны хөвгүүн Мөнх (Мүгэ)[1], Идухадай гэх дөрвөн ноёныг өгчээ. Чингис хаан ноёдыг түүний зан аашд тааруулж сонгож томилохдоо "...Цагадай хэцүү догшин авиртай тул Хөхөчос, өглөө үдэш дэргэд нь байж санаснаа хэлж зөвлөж байтугай..."[2] гэж захин хэлж байсан. Хожим Сартуулыг эзэлсний дараа жалайрын Хутуг, духлатын Уртуба, сөнөдийн Сөнөдэй, сүлдүсийн Хишилиг зэрэг ноёдыг нэмж өгчээ. Эдгээр мянгатын ноёд нь дундад азид очин нутаглах болсоор тус бүрдээ түмт болон тэлсэн.

Чингис хааны зарлигаар уйгурын Тататунгагаар уйгуржин монгол бичгийг бүх хан хөвгүүд ноёдод заалгахад Цагадай бээр анх түрүүнд сурч, 1206 онд Их Засаг хуулийг бичгээр боловсруулж, хянахад голлон оролцож байсан.[3] Судрын чуулганы Цагадай ханы шастирт түүний зан чанарын тухай Чингис хаан хэлэхдээ "...Яса хууль, билэгдэл ба жаяг, хант ёсыг сахихыг хичээнгүйлдэг хэн бүхэн Цагаадайг дага..."[1] гэж өгүүлсэн ямар хүн байсныг илтгэдэг.

1211 оноос Алтан улсыг дайлахад Зүчи, Өгэдэйн хамтаар цэрэг захирч, Юньнэй, Дуншэн, Үжоу, Шужоу зэрэг одоогийнхоор Датун хотын ойр орчмын хот сууринг эзлэн авчээ. 1213 онд Зүчийн хамт нэгэн жигүүрийн цэрэг удирдаж, Баодин, Динсянь, Синтай зэрэг Хатан гол хүртлэх хотуудыг байлдан эзлэв. Үүний дараа Хорезмын эсрэг дайнд түүний удирдсан цэргүүд Тэнгэр уулын араар Ил гол дээгүүр 48 тулгуурт гүүр бариулж,[4] их цэрэг зорчих саадыг арилгах үүрэг хүлээж байсан. 1220 онд Зүчи, Өгэдэйгийн хамт удирдсан цэргүүд нь Отрар, Ургенч, Самарканд гэх том хотуудыг эзлэжээ. 1223 онд Өгэдэйн хамтаар усны шувуу ихтэй Хар нуур тийш одож долоо хоног бүр 50 тэмээ дүүрэн шувууны махыг Чингис хааны хүрээнд илгээж, хүнсээ базааж байсан. 1224 онд Чингис хаан нутаг буцах болоход Алтайн нуруунаас Амударьяа мөрөн хүртлэх нутгийг Цагадайд захируулан суулгажээ. Чингис хаан Тангудыг дайтахаар одоход Монгол нутагт цэрэг захируулан үлдээж, төрийн хэргийг удирдуулж байв. Харин таалал төгсөхийн өмнө Цагаадай, Өгэдэй хоёрыг дуудан ирүүлж, эцсийн үгээ хэлсэн байдаг.

Өгэдэй хааны үед төрийн чухал хэрэг бүрийг Цагадай ахтайгаа зөвлөж хэлэлцээд хэрэгжүүлсний дотор өртөө байгуулах, Алтан улс, Сүн улс, Кипчагийн эсрэг аян дайн хийх зэргийн томоохон зүйлсийг дурдаж болно. Тэрээр Өгэдэй хаанаас хойш жилийн дараа 1242 оны сүүлээр тэнгэрт хальжээ.

Өв залгамжлал

засварлах

Цагадай ханыг амьд байхад болон түүнээс хойш 1242-1260-аад оныг хүртэл "Цагадайн Улсын хан" гэдэг нь Их Монгол Улсын худалдааны замд байрласан хамгийн баян өөртөө засах эрхтэй мужын үе залгамжлан захирах захирагч төдий байж, аливаа чухал хэрэг явдалд зөвхөн Их Хаадын зарлигаар томилогдсон даргач зэрэг сайд түшмэдтэй хэлэлцэн байж шийддэг байсан. Харин 1260 оноос Аригбөх-Хубилайн хаан ширээний төлөөх тэмцэлд Цагадайн Улс нь Аригбөх хаан төвтэй Монгол нутгийг эд бараа, хоол хүнсээр хангах ар талын баазын үүргийг гүйцэтгэх болсон ч, Аригбөхийн дэмжлэгтэй тус улсын хан болсон Байдар ноёны хөвгүүн Алгуй нь эрх мэдэлд хүрсний дараа шууд Аригбөхөөс урваж, Хубилай хааны талыг баримтлах болсон нь Аригбөхтэй дайсагнах эхлэл болж, 1264 он хүртэл үргэлжилжээ. Энэ үеэс эхлэн хятадаар төвлөрөх болсон Хубилай хаанд ёс төдий захирагдах болсон ч, урьдны адил хол газраас захирч, хяналт тавихад хүндрэлтэй болж улс төрийн хувьд биеэ даасан улс болох эхлэл тавигдсан.

Цагадай ханыг таалал төгссөний дараа төрийн хэргийг Есүлүн хатан, Харачар ноён нар хариуцаж, Мавереннахрыг Хабаш Амид тэргүүтэй нутгийн түшмэд гүйцэтгэж байсан. Цагадайн ахмад хөвгүүн Мутуганы отгон хөвгүүн Хар Хүлэгүд Цагадайн Улсыг захирах эрх мэдэл шилжсэн хэдий ч, 1246 онд Гүюг хаан өөрийн дотны хүн Цагадайн хөвгүүн Есөнмөнхийг хан суух зохистой гэж үзэн Цагадайн улсын хан сэнтийгээс Хар Хүлэгүг огцоруулсан. 1251 онд Тулуйн ахмад хөвгүүн Мөнх, хаан болсны дараа Цагадайн Улсын хан цолыг ахин Хар Хүлэгү, удалгүй түүний хөвгүүн Мубарак шахд шилжсэн 1260 он хүртэл хэвээр хадгалагдсан.

Олон удаа хан хөвүүдийн дунд эрх мэдлийн шилжилт олон явагдсан ч, Цагадайн Улсын төрийн хэргийг орон нутгийн түшмэд, монгол түшмэд зохицуулж байсан. 1269 оны Таласын хуралдайн шийдвэр гарах хүртэл тус улсын нутаг торгоны замын худалдааны замуудын уулзвар болж, өрнөөс дорныг холбох гол зам байж, Монгол нутгийг худалдааны замтай холбох чухал замын нэг болсон. 1260-1264 оны Хубилай-Аригбөх хоёрын хаан ширээний төлөөх тэмцэлийн дунд Цагаадайн Улсын эзэд Мубарак шах, Алгуй, Борак нар хоёр талын дунд холбирч явсаар өөрийн биеэ даасан байдлыг олохыг хичээж байсан.

1269 оноос Зүчийн улсын Мөнхтөмөр ханы дэмжлэгтэй Өгэдэй хааны ач Хайду ханд Цагадайн улсын Долоон гол, Или гол, Тэнгэр уул зэрэг зүүн жигүүрийн нутгийг таслан өгч, тухайн нутагт байсан Цагадайн улсын хаад ноёд, монгол аймгуудийг Мавернахр руу нүүлгэн суурьшуулахдаа Барулас аймаг Кашка-дарьяа, Жалайр аймаг Ангрен мөрний хөндий Хожендын бүс нутагт, Арулад аймагт Амударья мөрнийг өгсөн өмнө этгээдийн нутаг, Хуучид аймаг Амударьяа мөрний эхэнд[5], Сөнөд аймаг нутаг олгон суурьшуулснаар, түрэгжин уусах явц илт хурдассан.

1310-аад онд Хайдугийн улсыг мөхөөж, хуучин нутгаа буцаан авахад тэр нутагт байсан Сүлдүс, Хонгирад, Хонхотан, Духлат зэрэг монгол аймгууд Цагадайн Улсад харьяалагдах болсон.

1346 онд Цагадайн Улсын Казань хан алуулсны дараа баруун хэсэг нь Мавернахрстан, зүүн хэсэг нь Моголстан болж салснаар олон зуун жил үргэлжилсэн дайн самуун нь энэ хоёр бүс нутгийг дахин нэгдэхийн аргагүй өөр угсаатан, улс орон болгон хуваах эхлэл болж, баруун хэсэгт байсан Зүчи-Цагадайн удмынхны холилдсон түрэгжсэн монгол аймгуудын байгуулсан улсууд 19-р зуунаас эхлэн Оросын Хаант Улсад ээлж дараалан эзлэгдсэн бол, зүүн талын Моголстанаас салбарласан Яркендын хант улс 1680-аад онд Зүүнгарын хаант улсад эзлэгдэх хүртэл оршин тогтносон. Мөн Цагадайн Улсын хаад ноёд, монгол түрэгүүд ярьдаг хэл аялгуу нь олон зуун жил хэрэглэгдсээр түүхэнд "Цагадайн хэл", түүнээс салбарласан Урду хэл бичиг үүсч бий болжээ.

Ах, дүүс:

  1. Зүчи хан
  2. Хожин бэхи
  3. Цэцэйхэн бэхи
  4. Өгэдэй хаан
  5. Алага бэхи
  6. Тулуй ноён
  7. Түмэлүн бэхи
  8. Алталун бэхи
  9. Хөлгэн ноён
  10. Зүчидэй
  11. Чахур
  12. Ючибай гүнж

Цагадай нь олон хатан, татвар эхнэртэй байжээ. Тэднээс хамгийн их нөлөөтэй хоёр хатан байв. Нэг нь хонгирад (аймгийн) эзэнтэн Даритайн хүү ... ноёны охин Есөнлун бөгөөд тэр Цагадайн алдаршсан бүх хөвгүүдийн эх юм. Чингис хааны их хатан Бөртэ Үжин ба Есөнлун хатан хоёул үеэлүүдийн хүүхдүүд буюу хаяалууд байжээ. Нөгөө нь Турхан (Турьхан) хатан бөгөөд дээр дурдсан Есөнлун хатны дүү нь билээ. Цагадай Есөнлун хатнаа өөд болсоны дараа Турканыг гэргий болгон авсан билээ. Цагадай нь зургаан хүүтэй байжээ. Тэднийг насны дарааллаар дурьвал:

  1. Мүтүгэн,
  2. Мужи Яя,
  3. Белькеши,
  4. Сарабан,
  5. Есөн Мөнх
  6. Байдар
  7. …,
  8. . …” гэж Рашид-ад-Дин бичжээ.[6]

Татаруудын гарал үүслийн түүх” номонд “Цагадай олон хатантай байснаас хонгирад аймгийн эгч дүү хоёр хатнаа их хайрладаг байв. Цагадай олон хүүхдийн эх Буссулун хатнаа нас барсны дараа Тархан хатнаа авчээ. Цагадайн хүүхдүүд нь:

  1. Мутуган,
  2. Мучи,
  3. Балда-шаг,
  4. Сагинлалга,
  5. Сарманс,
  6. Буссумунга,
  7. Байдар” гэсэн байна.[7]

Дээрх хоёр сурвалжийн мэдээнээс үзэхэд авааль гэргий, халамжит Есөнлун хатнаа нас барахад тэрээр түүний дүү Турканыг хатнаа болгон авснаар нэгд, талийгч хатандаа их хайртай байсныг, хоёрт, өнчин хоцорсон олон хөвгүүдээ төрсөн эхээс нь дутхааргүй хайрлах хүнийг олж авсныг харуулж байна. Үүнээс гадна Цагадайн хөвгүүдийн тоо хоёр сурвалжид зөрж байна. Цагадайн ахмад хүү нь Есөнлун хатнаас төрсөн Мүтүгэн бөгөөд тэрбээр өвөг эцэг Чингис хааны дэргэдөсөж торнижээ Бамиан цайзыг байлдах үед Мүтүгэн шархдаж нас барахад Чингис хаан ихэд хорсон гашуудаж, эсэргүүцэл үзүүлэгчдийг устгаж, барилга бэхлэлтийг нураажээ.[8] Энэ үед Цагадай Ургенчийг эзэлж аваад буцаж ирсэн аж. Чингис хаан Мүтүгэнийг алуулсан тухай эцэгт нь шууд хэлж зүрхэлсэнгүй. Энэ тухай Цагадайд хэлэхгүй байхыг зарлиг буулгажээ. Мүтүгэн юманд явсан гэж эцэгт нь хэлээд хэд хоносон ажээ.

Чингис хаан нэг удаа шалтаг олоод хөвгүүддээ: “Та нар миний үгэнд орохгүй, хэлж ярьсныг дагаж гүйцэтгэхгүй байна” гэж зориутаар аашилж загнажээ. Тэгэхэд нь Цагадай өвдөг сөхрөн “Эцэг хаан таны юу гэж тушааж зарлигдсанаар би зүтгэнэ. Би чадлын хирээр зүтгээд хэрэгцээтэй бол амиа өгөхөд ч бэлэн” хэмээн өгүүлэхэд нь Чингис хаан:”Чи үүнийг үнэн сэтгэлээсээ хэлж байна уу, чи үнэхээр миний хэлснийг дагах юм уу” гэж дахин дахин лавлахад Цагадай:”Өөрийн хэлсэн үгээсээ зөрчвөл, би үхтүгэй” гэж хариулжээ. Яг тэгж хариулахад нь эцэг нь :”Мүтүгэн байхгүй болсон, чи уйлж цөхөрч болохгүй” гэж хэлэв. Цагадайн дотор харанхуйлан гашуудсан боловч хэлсэн амандаа эзэн болж тэсвэрлээд уйлж унжсангүй. Харин гадагш гараад холхон очиж нууцаар нилээд уйлж сэтгэлээ онгойлгоод хаан эцгийн өргөө рүү буцаж ирсэн байна. “Судрын чуулган”-д өгүүлсэн энэхүү мэдээнээс үзэхэд Чингис хаан хүү Цагадайг ах дүү нараасаа түрүүлж дуу гарахыг мэдэж байсан учир ийнхүү аашилж загнан эхэлсэн ажээ.

Мүтүгэн нь Байчу, Бүри, Есөндува, Хар Хүлэг гэсэн дөрвөн хүүтэй байв. Эдгээрээс Бүри, Есөндува, Хар Хүлэг нар Цагадай улсын түүхэнд нэрээ үлдээсэн төрийн томоохон зүтгэлтнүүд юм.

Мүтүгэний ахмад хөвүүн Байчу нь Тудан гэдэг нэг хөвүүнтэй, Тудан нь Бужай гэдэг хүүтэй, Бужай нь Абдаллах гэдэг хөвүүнтэй байжээ.

Мүтүгэний хоёрдугаар хөвүүн Бүрийн тухай нэгэн хууч яриа байдаг. Эв-оглануудын гэрийн зарц нар цугларч ордны ажилд хамжилцдаг байжээ. Нэг удаа Мүтүгэн хааны ордонд орохдоо олон хүүхэн цугласныг харжээ. Тэдний дунд үзэсгэлэнтэй нэгэн бүсгүй байхыг үзсэн Мүтүгэн түүнтэй уулзан, дагуулж яваад өрөөнд орж нийлсэн байна. Тэр бүсгүй нь жирэмсэлж магадгүй гэж үзээд Мүтүгэн нөхрөөс нь тусгаарлан хамгаалахыг тушаав. Тэр бүсгүй үнэхээр жирэмсэн болоод мэндэлсэн хүү нь Бүри юм. Бүрийг мэндэлсний дараа түүнийг хан хүүгийн ордны халамжинд авч эхийг нь хуучин нөхөртэй нь дахин нийлүүлсэн байна. Энэхүү Бүри нь тун зориг зүрхтэй, шазруун эр болов. Тэрбээр согтохоороо элдвийг ярьж агсамнана. Мөнх хааны үед Бүри архи ууж согтохдоо сэтгэлдээ нуугдаж байсан хорслоо тайлж Батыг муу хэлэн хараадаг байв. Энэ тухай Бат мэдээд түүнийг өөрийн ордонд ирүүлэхийг шаарджээ. Мөнх хааны зарлигаар Мөнхсар ноён Батын ордонд Бүрийг хүргэхэд Бат түүнийг цаазалсан байна. Бүри таван хөвүүнтэй байв. Тэдгээрээс нэрд гарсан нь отгон хүү Абишка бөгөөд тэр нь Уруг нэрт нэгэн хөвүүнтэй. Хубилай нь Аригбөхтэй хаан ширээ булаалдан эв эвдрэлцэхдээ Абишкаг Цагадайн улсын Хар Хүлэгийн оронд эзэн суулгаж, Эргэнэ хатныг баривчлуулахаар явуулжээ. Замд нь Аригбөхийн цэргүүд Абишкаг баривчлан аваачжээ. Зарим мэдээгээр Мөнх хааны хүү Асутай Аригбөхийн тушаалаар Абишкаг цаазалсан гэх агаад өөр мэдээгээр энэ Абишка нь Хубилай хааны дэргэд байнга байсан бөгөөд дараа нь Хубилай хааны хүү Өлзийт хааны дэргэд нас өндөр болтол байсан гэх ажээ.[9]

Абишкагийн оронд Алгуйг, Аригбөх Цагадайн улсыг захируулахаар томилон явуулжээ. Алгуй бол Цагадайн ач, Байдарын хөвгүүн билээ. Аригбөх өөрийнхөө дэргэд алба хааж байсан Алгуйд гэрэгэ, зарлигаа атгуулан Цагадайн улсын эзнээр томилон явуулахдаа Дорнод Туркестанаас тариа нийлүүлэх, Алтан ордны зүгээс Хубилай руу цэрэг илгээхэд хүрвэл түүнийг тосон тулалдаж Монгол руу оруулахгүй байхын зарлигджээ. Хар Хүлэгийн хатан Эргэнэг Алгуй өөрийн хатнаа болгожээ.

Цагадай ханы ургийн мод

засварлах
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Есүлүн хатан
 
Цагадай хан
(1221-1242)
 
Турхан хатан
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Мутуган
 
Мужи Яя
 
Есөнмөнх
(1246-1252)
 
Бэлхэмиш
 
Байдар
 
Сарбан
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Байчу
 
Бүри
 
Есөндува
 
Хара Хүлэгү
(1242-1246, 1252)
 
Ургана хатан
(1252-1260)
 
Алгуй хан
(1260-1266)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хадаг сэцэн
 
Ажиги ван
 
Абишка
 
Барак хан
(1266-1270)
 
 
Мубарак шах
(1266-1266)
 
 
 
шинин ван Чүбэй[10]
 
Нэгүбай хан
(1270-1272)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Талику хан
(1308-1309)
 
Бухатөмөр хан
(1272-1282)
 
 
 
 
 
Дува хан
(1282-1307)
 
 
 
 
 
 
 
 
шинин ван Номхули
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Эсэнбуха хан
(1310-1318)
 
Кебек хан
(1309-1310, 1318-1325)
 
Кунжик хан
(1307-1308)
 
Элжигдэй хан
(1325-1329)
 
Дуватөмөр хан
(1329-1330)
 
Тармаширин хан
(1330-1334)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Туглугтөмөр хан
(1347-1363)
 
  1. 1.0 1.1 Рашид ад-Дин, . (2002). Судрын чуулган. Translated by Ц, Сүрэнхорлоо (2 ed.). Улаанбаатар. p. 105.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  2. "Монголын нууц товчоо: 243-р зүйл". www.mongolian-art.de. Татаж авсан: 2024-10-26.
  3. Ц, Энхчимэг (2006). Монголын Цагаадайн Улс (1 ed.). Улаанбаатар. pp. 19–20.
  4. МУИС, Монгол судлалын хүрээлэн (2019). Цагадайн Улс (1 ed.). Улаанбаатар: Степпе паблишинг ХХК. p. 21.
  5. Ц, Энхчимэг (2006). Монголын Цагадайн Улс (1 ed.). Улаанбаатар. p. 46.
  6. Рашид –ад-дин т.II: 88-89
  7. Родословная история о татарах т.II:10
  8. Рашид-ад-Дин т.II:89
  9. Рашид-ад-Дин т.II:90,166
  10. Хамил дахь Хар Дэлийн Хант Улсын вангуудын өвөг дээдэс