Мосул (арабаар الموصل гэж бичнэ, үндсэн арабаар [al-Mawṣil], умар Месопотамын арабаар [el-Mōṣul] гэж дууддаг, курдээр [Mûsil/Nînewe], англиар Mosul, оросоор Мосул) бол 1.5–2.8 сая хүнтэйгээрээ Багдадын ард Басратай зэргэлдээ жагсдаг Ирак улсын томоохон хотуудын нэг юм. Хойшоогоо Турк, Сиритэй худалдаа наймаа хийдэг Ирак улсын умард хязгаарын гол хот бөгөөд Найнава мужийн засаг захиргааны төв гэгдэж, Багдадаас баруун хойш 400 км зайд байршжээ. Мосул хот байгаа Тигр мөрний эргийн нөгөө талд эртний Ассирийн Нинев хотын туурь байдаг. Тус хотод Арабаас гадна Туркоман, Курд, Ассирчууд оршин суусаар өнөөдөртэй золгосон. Мосулын их сургууль Арабын орнууд дундаа нэр алдартай.