Көсэ Дагийн тулалдаан

Көсэ Дагийн тулалдаан
Байлдааны хэсэг: Монголчуудын шуурга
Арменийн түүхч Хетум Патмичийн бүтээл: Flor des estoires de la terre d'Orien
Арменийн түүхч Хетум Патмичийн бүтээл: Flor des estoires de la terre d'Orien
Огноо 1243 оны 6 сарын 3 - 1243 оны 6 сарын 26
Байрлал Кёсе-даг (Сивасын ойролцоо)
Үр дүн Монголчуудын илт давамгайлсан ялалт
Нутаг дэвсгэрийн өөрчлөлт Анатоли
Байлдагч талууд

Их Монгол Улс
Армени, гүржийн вангууд

Румийн султант улс
Трапезундын эзэнт гүрэн
Латины эзэнт гүрэн
Никейн эзэнт гүрэн
Армени, гүржийн вангууд

Удирдагч

Байжу ноён

II Кей-Хосров

Цэргийн хүч
30,000-40,000 60,000-80,000

Кёсе-дагийн тулалдаан 1243 оны 6-р сарын 3-26-нд Монголын Байжу ноёны цэрэг болон Румийн буюу Сельжукийн султан II Кей-Хосровын цэргийн хооронд Сивас (өнөөгийн Турк улсад байгаа) хотын орчим болсон тулалдаан юм. Энэ тулалдаанд Монголын цэрэг шийдвэрлэх ялалт байгуулжээ. Тулалдааны ялалтын үр дүнд Румийн султант улс, Трапезундын эзэнт гүрэн Монголын хараат улсууд болсон байна.