Хан (монгол хэл: ᠬᠠᠨ Khan) нь Төв болон Дорнод Евразийн тал нутаг дахь нүүдэлчин овгуудын дунд үүссэн, толгойлогч (chief) юм уу захирагчийг (ruler) заадаг түүхэн цол болно. Энэ нь эхлээд жужануудын, дараа нь хөх түрэгүүдийн дунд хаан (khagan) (бүрэн эрхт захирагч, эзэн хаан) гэсэн хувилбараар гарч ирдэг бөгөөд хараат захирагч гэсэн утгатай. Сельжукийн эзэнт гүрэнд энэ нь малик (ван) болон эмирээс (ноён) зэрэглэл өндөр сурвалжит цол байв. Монголын эзэнт гүрэнд уг цол ордын (улс (ulus)) жолоодогчийг илэрхийлж байхад бүх монголчуудын захирагч нь хаан (khagan) буюу их хан (great khan) байлаа. Хожим нь цолны ач холбогдол буурсан. Сефевийн эзэнт гүрэнд энэ нь цэргийн жанжны цол байсан бол Моголын Энэтхэгт ордныхноор хязгаарлагдсан өндөр эрхэмсэг хэргэм байв. Моголуудын уналтын дараа энэ нь хамаагүй байдлаар хэрэглэгдэж байсан бөгөөд овог нэр болов. Хан болон түүний эмэгтэй хэлбэрүүд олон хүний нэрэнд тохиолддог, ерөнхийдөө ямар ч улс төрийн холбогдол бүхий язгууртны шинжгүй хэдий ч сайн эрхэмсэг нэрсийн жирийн хэсэг болон үлджээ.

Мөн үзэхЗасах