Хазара
Хазаарчууд, Хэзаарчууд [7] (Перс: هزاره, «мянга», орос. Хазары, англ. Hazaras) гэх ястан өнөөгийн Афганистаны төв хэсэг (Хазараджат) оршин суудаг нүүдэлчин ард. Перс хэлний " هَزَارْ, hâzâr" гэдэг үг нь "Мянга" гэсэн утгатай үг.
Нийт хүн ам | |
---|---|
ойролцоогоор 12 сая[1] | |
Томоохон хүн амтай улсууд | |
Афганистан | 7,000,000[2] |
Пакистан | 956000 (2012)[3][4] |
Иран | 1,567,000 (1993)[3] |
Australia | 90,000 (2013)[баримт хэрэгтэй] |
Канад | 36,376[5] |
Турк | [6] |
Хэлнүүд | |
Перс хэлний Хазара, Дари аялгуу | |
Шашин | |
Ихэнх нь Шиа Ислам, цөөнх нь суннит ислам, Христийн шашин | |
Холбоотой угсаатны бүлэг | |
Аймак |
Нийт дэлхий дээр 5 -10 сая орчим хүн өөрсдийгөө хазаарчууд гэх бөгөөд үүнээс Афганистанд 7 500 000 орчим, Пакистанд 3,956,000, Австралид 90,000, Их Британид 54,230, Канадад 36,376, Туркэд 33,320 хүн тус тус амьдарж байна.
Хазаруудын олонхи нь исламын шийт зарим нь суннит урсгалын шашинтай, цөөн тооны христийн шашинтай.[8][9][10]
Орчин үеийн хазаарчууд дари (перс гарлын хэл) хэлээр ярих бөгөөд мөн түүний нэг хэлбэр болох хазараги аялгуугаар ярьдаг. Тэдний үндсэн шашин шүтлэг нь лалын шашний шийт урсгал юм.
10,11,12 зуунд Хазарчуудын тухай дурдсан нь:
засварлах1016 оны 1-р сар - Крымд хазар гаралтай Херсоны стратегич Георгий Цулогийн бослогыг Византи, Орос хоёр хамтран дарсан.
1024 онд Лиственийн тулалдаанд хазарчууд оролцсон.
1037 онд Аль-Бируни Итил балгас, Огузуудын нүүдэлчдийн хуарангууд Хазарийн суурин дээр байрладаг гэж дурджээ.
1064 он - Хазарын 3 мянган гэр бүл Дербентээс цааш Кахтан хот руу нүүжээ.
1071 - Византийн армийн бүрэлдэхүүнд хазарууд Манзикертийн тулалдаанд оролцов.
1079 он - Тмутараканы хотын хазарчууд оросын Ван Олег Святославичийг барьж, Византид шилжүүлэн өгсөн.
1083 - Оросын ван Олег Святославич Крымд буцаж ирээд хазарчуудыг хөнөөсөн.
XI зуун - Константинополь дахь Перагийн хороолол дахь Хазар-еврейчүүдийн тухай дурссан нь (Зотик Константин Акрополитын амьдрал).
1117 он - Беловеж дахь хазарчуудыг Орос руу нүүлгэн шилжүүлэв.
1160-аад он - Абрахам ибн Дауд Толедод хазар еврейчүүдийн үр удамтай уулзав.
13-р зууны 1/3 — Ургенч (Хорезм) хотын христийн шашинтнуудын дунд хазарууд дурдагддаг.
1247 он - Плано Карпини Монголчуудын байлдан дагуулсан ард түмнүүдийн дунд Хазаруудыг дурджээ.
Цахим холбоос
засварлахЭх сурвалж
засварлах- ↑ http://www.aljazeera.com/indepth/features/2016/06/afghanistan-hazaras-160623093601127.html
- ↑ "Afghanistan: 31,822,848 (July 2014 est.) @ 9% (2014)". The World Factbook. Central Intelligence Agency. Archived from the original on Есдүгээр сар 20, 2017. Татаж авсан: July 17, 2015.
- ↑ 3.0 3.1 Gordon, Raymond G., Jr. (ed.), 2005. Ethnologue: Languages of the World, Fifteenth edition. Dallas, Tex.: SIL International. Online version: http://www.ethnologue.com/.
- ↑ Census of Afghans in Pakistan, UNHCR Statistical Summary Report (retrieved December 27, 2007)
- ↑ The population of people with descent from Afghanistan in Canada is 48,090. Hazara make up an estimated 20% of the population of Afghanistan depending to the source. The Hazara population in Canada is estimated from these two figures. Ethnic origins, 2006 counts, for Canada
- ↑ http://www.aljazeera.com/indepth/features/2014/03/afghan-hazaras-new-life-indonesia-201436121639956520.html
- ↑ Монгол хэлнээ урьд нь "Хазаар" гэж нэвтэрхий толины хуудасны бичигдэж байсан түүх байна. Хүүхэд-залуучуудын нэвтэрхий толь III ботийн 56-р талын Афганистан улсын тухай өгүүлэлд Афганистанд 20 гаруй үндэстэн ястан суудгаас хүн амын 55 хувь нь афган буюу пүштүн, бусад нь тажик, узбек, хазаар, могол зэрэг үндэстэн болно гэж бичжээ.
- ↑ Casper, Jayson. "Dari TV Host: Afghanistan Will Now See 'Pure Christianity'". News & Reporting.
- ↑ "Afghan Christians among those at risk as Taliban advance » SAT-7 UK". August 2, 2021.
- ↑ Garrison, V. David. "Global Peoples Profiles:: Hazara of Afghanistan and Deccanis of India". www.missionfrontiers.org.