Шинжаан
Шинжаан (албан ёсоор БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах орон) гэдэг нь албан ёсоор 1949 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын бүрэлдхүүнд багтсан бөгөөд тус улсын баруун хойд талыг эзлэн оршдог том өөртөө засах орон юм. Газар нутаг-1,6 сая км кв, х ам 19,630 мян, 2005 оны байдлаар Шинжаан-Уйгурт 21 сая хүн амьдарч байна. Хятад улсад нийт 56 үндэстэн, ястан байдгаас 34 нь Шинжаан-Уйгурт амьдарч байна. Хүн амын эзлэх тоогоороо хятад, уйгур, казахууд эхний гуравт орно. Мөн энд хотон, монгол, киргиз, шибэ, тажик, узбек, манж, дагуур, татар, орос, дунсян, салар зэрэг үндэстэн бий. Нийслэл Өрөмч хот. Баруун хойд, хойд, зүүн хойд талаараа Киргиз, Казахстан, Афганистан, Энэтхэгийн ба Пакистаны хяналтын Ладакх муж (Кашмир нутаг), ОХУ, Монгол улстай, дотооддоо Төвөдийн ӨЗО, Ганьсу, Хөхнуур мужтай хиллэнэ. Шинжаан-Уйгурын автономит нутаг засаг захиргааны төв хот нь Өрөмч юм. Өрөмч гэдэг нь Тэнгэр уулын мөнх цаст уулнаас эх аван урсдаг голын Монгол нэр юм. Хятадууд хотын нэрийг У-лу-му-чи гэх өөрийн дуудлагад нийцүүлэн өөрчилж англи үсгээр “Urumqi” гэж галиглах болжээ. Харин манайхан түүнийг нь дуурайж Үрүмчи гэж бичдэгээс нэрийн нь утгыг ойлгохоо больсон байна.
Шинжаан | |
---|---|
Шинжаан Уйгурын өөртөө засах орон | |
Нэрийн галиглал | |
• Хятад хэл | 新疆维吾尔自治区 (Xīnjiāng Wéiwú'ěr Zìzhìqū) |
• Уйгур хэл | شىنجاڭ ئۇيغۇر ئاپتونوم رايونى (Shinjang Uyghur Aptonom Rayoni) |
• Товчлол | XJ / 新 (Xīn) |
Улс | Хятад |
Нийслэл ба томоохон хот | Өрөмч |
Хуваалт - Аймгийн түвшин - Хошууны түвшин - Суурингийн түвшин | 14 аймаг 95 хошуу 1142 суурин ба хороолол |
Засаг захиргаа | |
• Төрөл | Өөртөө засах орон |
• Биет | Шинжаан Уйгурын өөртөө засах орны ардын их хурал |
• ХКН-ын НБД | Ма Шинрүэй |
• Хурлын дарга | Зумрет Обул |
• Засгийн газрын тэргүүн | Эркин Тунияз |
• ХАУТЗЗ-ийн аймгийн дарга | Нурлан Абильмажинулы |
• Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Төлөөлөл | 60 гишүүн |
Газар нутаг | |
• Нийт | 1,664,897 км2 (642,820 бээр2) |
• Байр | 1-р байр |
Хамгийн өндөр цэг (К2 уул) | 8,611 м (28,251 фут) |
Хамгийн нам цэг | −154 м |
Хүн ам (2021)[3] | |
• Нийт | 25,890,000 |
• Байр | 21-р байр |
• Нягтрал | 16/км2 (40/бээр2) |
• Байр | 29-р байр |
Хүн ам | |
• Угсаатны бүрэлдэхүүн (2020 Тооллого) | |
• Хэл , аялгууд |
|
ISO 3166 код | CN-XJ |
ДНБ[6] | 2022 |
– Нийт | ¥1.7 их наяд (23-р байр) $263 тэрбум (нэрлэсэн) |
– Нэг хүнд ноогдох | ¥68,552 (19-р байр) $10,190 (нэрлэсэн) |
– Өсөлт | ▲ 3.2% |
ХХИ (2021) | 0.738[7] (24-р) – өндөр |
Вэб сайт | www Уйгур хувилбар |
Өрөмч гэдэг үгийг ойрдоор "үзэсгэлэнтэй бэлчээр" гэсэн утгатай гэж тайлбарладаг. Өрөмч хот нь Шинжаан-Уйгарын нийслэл төдийгүй, нийт Шинжааны улс төр, эдийн засаг, соёл, мэдээлэл, технологийн төв юм. Энэ хот нь шинжааны зам харилцааны гол зангилаа хот бөгөөд мөн Евроазийн эх газрын гүүр болж, хятад улсын баруун талыг гадаадад нээх үүд юм. Өрөмч хот нь Евразийн эх газрын хэвлийд орших Тэнгэр уулын хойд бэл, Зүүнгарын хотгорын өмнөд захад оршдог. Далай түвшнээс дээш 680-920 м, эх газрын дундаж дулаан, хагас хуурай уур амьсгалтай, жилийн дундаж дулааны хэм 7.3С, унах хур тунадасны жилийн дундаж нь 236 мм, жилийн дундаж нартай өдөр 2775 цаг, шүүдэр буухгүй хоногийн тоо жилд дундажаар 105-168 хоног, хавар, намрын улирал харьцангуй богино, өвөл зуны улирал харьцангуй урт, дэлхий дээрх далайгаас хамгийн их алслагдсан хот ажээ. Тус хот одоогоор 7 дүүрэг,1 сумтай. Тяньшань (Тэнгэр уул), Шайбик, Шинэши /шинэ хот/, Шуймогоү, Тоүдунхэ, Дуншань, Наньшанькуан. Сумын нэр нь Өрөмч. Мөн улсын зэрэглэлийн 2 нээлттэй бүс байдаг.
Томоохон голууд — Тарим, Или гол, Эрчис мөрөн (эхэн хэсгийг нь буюу Монголоос эх авч Хятадаар дайран урсч Казахстан дахь Зайсан нуурт цутгадаг хэсгийг нь Хар Эрчис гэж нэрлэдэг). Томоохон нуур — Лоб нуур, Бост нуур, Эв нуур.
Түүх
засварлахТөв Азийн соёл уламжлал, үндэстнүүдийн түүхэнд гүнзгий мөр үлдээсэн 4000 жилийн түүхтэй эртний маш гайхамшигт соёл иргэншлтэй энэ ард түмний археологийн дурсгалууд Берлин, Лондон, Парис, Токио, Санкт-Петербург, Шинэ Дели хотуудын музейд халгалагдан байна. 19-р зууны сүүл 20-р зууны эхээр эрдэм шинжилгээний экспедици Шинжааны торгоны замын бүс нутагт археологийн судалгаа явуулж Европ, Америк, Японы судлаачдын гайхаш шагшралыг төрүүлсэн агуйн сүм хийдүүд, сүмийн үлдэгдэл, ханын чимэг зураг, ном бичгийн дурсгал олж олны хүртээл болгожээ. Эдгээр олдвор болон гар урлалын зүйлс бичиг баримт нь энэ бүс нутагт маш өндөр соёл иргэншил байсныг илтгэж байгаа юм. Энд археологийн судалгаагаар 77 агуйн сүм хийдийг илрүүлсэн ба тэдгээр нь ихэнхи нь тэгш өнцөгт хэлбэртэй бөмбөгөр оройтой ихэвчлэн 4 тасалгаатай, тасалгаа бүр нь бурханы хөрөг зурган чимэглэлтэй ханатай, тааз нь зуу зуун бурханы зурагтай зарим хана нь Будда болон түүнийг хүрээлсэн байгаль, амьтан, эд зүйлс болон Энэтхэг, Перс, Европ архадын зурагтай (зургийн зарим нь энгийн зарим нь үнэхээр шүтээн урлагийн сод бүтээлүүд) байсан байна. Эмнэлэг анагаах ухаан өргөн цар хүрээтэй сайн хөгжсөн байлаа. Сүн улсын сурвалжаас үзвэл хятадын анагаах ухаанаас илүү өндөр хөгжсөн, тэдний маш олон төрлийн эм, эмийн ургамлыг хятадууд мэддэггүй байжээ.
18-р зуунд Зүүнгар унаснаар Шинжаан манжийн захиргаанд орсон бөгөөд одоо Хятад улс Манж улсын харъяаны бүх нутгийг өөрийн газар хэмээн үзэж байна. Уг шалтгаан нь Хятадын эртний Күнзийн үзэл баримтлалаар хятад хүний (аянчид, элч төлөөлөгч, худалдаачид, цэрэг г.м) хөл хүрсэн газар бүхэн Хятад улсынх байх ёстой гэсэн үзлээс үүдэлтэй юм. 1989 оны 5 дугаар сарын 16-нд ЗХУ-ын Ерөнхийлөгч Михаил Сергеевич Горбачев БНХАУ-д айлчлахад Дэн Сяопин Хаант Оросын үеэс эхлэлтэй 1.5 сая км.кв газар нутгийн маргааны асуудал байгаа талаар дурьдсан бөгөөд ОХУ-ын Амар мөрний сав, Даманийн хойг, мөн хамгийн гол нь Балхаш нуурын дорнод этгээдийн томоохон газар нутгийн талаар дурдсан юм. Энэ бол Чин гүрний төгсгөл үед оросууд Хятадаас хүчээр булаасан нутаг гэж үздэг ажээ. Өнөөдөр энэ нутаг Казахстаны нутаг болжээ.
Зарим ард түмний зүйр үгэнд хэдийн урилгагүй зочидийг тэр дундаа ирчихээрээ буцахаа мэддэгүй гийчин хэмээн хятадуудыг егөөддөг болсон байна.
Эрт үе
засварлахЭрт дээр цагт энэ нутгаар их торгоны замын чиглэл дайран өнгөрдөг байлаа. 1970-аад оны сүүлчээр Хятадын археологичид дэлхий дахинд Турфаны соёл гэж алдаршсан соёлын асар үнэт олдвор, хэдэн зууны турш хурааж хуримтлуулсан номын санг Таримын саваас нээсэн билээ.Хятадын баруун этгээдийн захын боомт Ланжоугаас гараад өмнөх зам нь Уйгарын Хотан, Яркендаар дайрч Тэнгэр уулын даваагаар дамжиж өрнө зүгт лалын худалдааны хотуудад хүрдэг. Хойд зам нь Ланжоугаас хойд зүгт эргэж Куньлуны хойд сугаар ороож Таримын саваар дайрч гардаг юм. Шинжааны хойд хэсэгт нь Зүүнгарын тал, өмнөд хэсэгт нь Кашгарын тал, төв хэсэгт нь Такла-Маканы элсэн цөл бий. Эдгээр тал газрыг 7000 метрийн өндөр Тэнгэр уул заагладаг. Ил, Эрчис мөрний сав, Тарвагатайн тал нутгийн сахлаг өвст бэлчээр бол Ойрад, Зүүнгарын хаант улсын гол цөм билээ.
Тохарын улсууд
засварлахХүннү гүрэн (МЭӨ III-МЭ I зуун)
засварлахСүмбэ улс
засварлахНирун улс (330-555)
засварлахХүн гүрэн задарсны хойно хэсэг тусгаар оршин байсан тэднийг Нирун улс эрхшээлдээ оруулжээ. Нирун улсын хүч доройтсон үед Тэлэ аймгийн холбоо Монголын тал нутагт ноёрхохын төлөө Хөх Түрэгийн эсрэг тэмцэлдэн 555 онд хийсэн амжилтгүй тулалдаанд дийлдэн захирагджээ
Эфталит буюу Цагаан хүннү нар
засварлахБусад улсууд
засварлахТүрэг улс МЭ 555 он
засварлахТүрэгийн 2-р хаант улс сэргэн мандсанаар Тан гүрний баруун жигүүрийг тас цохисон билээ. МЭ ҮII зуунд Уйгурын 9 овог аймаг нэгдэж, Түрэгийн хожуу хаант улсыг баруун зүгт шахаад 745 онд Уйгурын хаант улсыг байгуулжээ. Монголын тал нутаг дахь бусад гүрнүүдийг бодвол уйгурууд гадагшаа харьцангуй бага дайн тулаан хийсэн ба хөгжингүй соёлтой, олон хот суурин байгуулсан нүүдэлчин үндэстэн байсан юм.
Тан улс
засварлахУйгурын хаант улс МЭ 740-840 он
засварлахХарханы улс, уйгуруудын нүүдэл, тохарчууд түрэгжин ууссан нь
засварлахИх Монгол Улс, Цагадайн улс, Монгол Улс, Дөрвөн Ойрад (XIII-XVII зуун)
засварлах1208 онд Монголчуудад цохиулсан Найманы үлдэгдэл Хүчлүг хунтайжийн хамтаар Хар Киданд орогнон байгаад 1211 онд хүчлүг Киданы хааныг алж улсыг нь булааж, Хар Киданыг унагасан авч 1218 онд Монголчууд Хүчлүгийг нэхэн ирж устгаснаар Хараханид Чингис хааны захиргаанд оров. Уйгаруудын байгуулсан эдгээр улсууд урьдын Уйгарын идэрхэг хүчирхэг байсны хэмжээнд хүрээгүй боловч Төв Азийн урлаг, шинжлэх ухаан, худалдаа арилжааг амжилттай хөгжүүлж тод мөрөө үлдээсэн юм. Чингис хааны үеэс Монголчууд энэ нутгийг бусдад алдаагүй юм. Хубилайтай тэрсэлдсэн Өгөдэйн угсааны Хайду, Наян нар чухам энэ нутагт түшиглэн 70 гаруй жил тулалдсан юм. Өгэдэйн угсааныхан Толуйн угсааныхантай тэмцсэн 100 гаруй жилд энэ нутагт Ойрад хэмээх хүчирхэг Монгол аймгийн холбоо бий болж, яваандаа үндэстний шинжийг олсон юм. Хожим Оросын түүхчдийн дэглэсэн Монголын түүхийг уншихад Ойрадууд, Монголчууд огт өөр улс болоод, хоорондоо дайтаж байсан мэт сэтгэгдэл төрүүлдэг ч үнэндээ Чингис хааны угсааныхны хаан ширээний төлөөх дотоодын тэмцэл байсан юм. тэр ч байтугай Тогоонтөмөрийг Бээжингээс зугтсаны дараа Хорчины заримыг Ойрадууд талдаа татаж, сайн дайчидтай болохыг зорьсноор Хошууд хэмээх аймаг бий болж байлаа.XIҮ зууны үед Цагаадайн улсаас Моголистан улс тусгаарлаж гарсан байна. Могул гэдэг үг нь “монгол” гэсэн үгнээс гаралтай. Моголистан улсын хүн амын ихэнх нь түрэг хэлээр ярьдаг уйгарчууд байлаа. Өөрөөр хэлбэл хангууд нь монгол, ард түмэн нь уйгур голдуу байжээ. Энэ улсын нийслэл нь Бешбалык хот байлаа. Бешбалык хот нь өмнө нь Уйгурын Идигүдийн улсын нийслэл байсан билээ. XҮ зуунд Моголистан Дөрвөн Ойрад, казахт шахагдан улсынх нь төв нь Шинжааны өмнөд хэсгийн баянбүрдүүд рүү шахагджээ.
Моголистан
засварлахЗүүнгарын хаант улс
засварлахОйрадууд 1449 оноос эхлэн буюу Эсэн тайш хааны үед Тарвагатай болон Эрчис мөрний сав дагуу нутаглаж байсан бөгөөд эл нутаг ньамьдарч байсан бөгөөд Цагадайн удмын Моголистантай харилцаж байсан тэдний харилцаа үе үе зөрчилдөж байсан торгоны замыг хяналтандаа авахын төлөө байсан Ойрадын Эрдэнэбаатар хунтайж Зүүнгарын хаант улсыг байгуулаад, эдийн засгийн сонирхлоор Уйгурыг түшмэг болгохыг эрмэлзэж байв. Төвдтэй харилцах замд байдаг Уйгарууд Зүүнгарыг сөрөх чадалгүй тул ая эвийг хичээж байлаа. Дотоодын зөрчилдөөнөө шийдвэрлэхийн тулд Далай ламаар уламжлуулан Галдан бошигт хаанаас дэмжлэг авснаар түшмэг улс болжээ. XҮI зуунд Уйгарчууд Мамлакат ба Могул (Могол улс) гэдэг нэртэй Яркенд хотод нийслэлтэй улс байгуулжээ.
Манжийн үе
засварлахХалх Зүүнгар даяар гарсан бослого эмгэнэлтэйгээр дарагдсаны үр дүнд Илийн хязгаарын Жанжины газар хэмээн нэг хэсэг нэрлэгдэж байсан ажээ. Энэ нь одоогийн Шинжааны өмнөд хэсгийг захирч байсан Уйгарын захирагч асаны ач нар болох цагаан уулын бүлгийн шашны мяндагтан Аппак Хожа ба ах дүү Бурханнэдин, Хожа Жихан нар болон тэдний өрсөлдөгч хар уулын бүлгийн Яхи Хожа нарын тэмцлийн талбар болон хувирчээ. Манжийн цэрэг Ойрадуудыг хядан устгахад тэдэнд багагүй тусламж үзүүлж хядлагад идэвхтэй оролцож түүний төлөө эрх дураараа амьдарна хэмээн тэдний горьдсоноор байдал дээрдсэнгүй. Харин Ойрадын харъяанд байснаас дордов. Аппак юу хийснээ ойлгосон боловч хэдийн оройтсон байлаа. 1758 онд Аппак Хожа өөрийгөө Уйгарын дээд захирагч Баатар хаан хэмээн өргөмжлөв. Хэдийгээр нилээд эрх мэдэл олж авсан боловч түүний өрсөлдөгч нараас нилээдгүй нь Уйгарууд Манж нарын талд ороод амжжээ. Манж нар өмнө зүг шуурхайлан хөдөлж Куча, Сайр хэмээх гол гол хотуудыг ээлж дараалан эзлэн авсаар Аксу, Турфан хотуудын өрсөлдөгч мяндагтан нараа Манжийн жанжин Жаоху-д ах дүү Бурханнэдин, Хож Жихан нар барьж өгөв. Тэгээд дараа жил нь эцсийн түшиц газар Яркенд, Кашгар хотууд унажээ. “Иймэрхүү" гавъяа хүчин чармайлтын шанд ах дүүс бусад удирдагчид, ард түмний нүүрийг харах аргагүй болж Уйгар орноо Манжаас тусгаарлах горьдлого нь талаар болжээ. Үр дагавар нь Манж чин улс Туркестаны зүүн бүс нутгийг бүрмөсөн эзлэн авч цэрэг захиргааг төвшитгөн тохинуулж, элбэн дагуулсан “Шинэ Хязгаар буюу Шинжаан” хэмээн Тэнгэрийг тэтгэсний 20 дугаар онд Дайчин гүрний эзэн хааны соёрхсон зарлигаар нэрлэжээ. 1862-1877 онд Манж Чин улсын Шэньси, Ганьсу, Зүүнгар, Кашгарыг хамарсан “цагаан малгайтны бослого” дэгдэж, босогчид үе үе Монголд нэвтрэн.
Дундад иргэн улс
засварлахДундад Иргэн Улсын үед Шинжаан урт хугацааны мөргөлдөөнтэй байсан. Уйгурууд Зүүн Туркестан улсыг хоёр удаа байгуулсан боловч Зөвлөлтийн нөлөөн дор алга болжээ.
Орчин үе
засварлах1949 онд БНХАУ байгуулагдахад Хятадын бүрэлдэхүүнд багтаж, цөөнх үндэстний өөртөө засах эрхтэй засаг захиргааны бүс болжээ.
Цөмийн туршилт
засварлахХятад улс 1964 оноос Шинжааны Лоб нуурын орчимд өөрийнхөө цөмийн бөмбөгийн туршилт хийж ирсэн.
Байгаль-цаг уур, газарзүй
засварлахАзи тивийн хэвлийд орших Шинжаан нутгийн хойноос урагш Алтайн нуруу, Тэнгэр уул, Куньлун нуруу үргэлжилж, төв хэсэгт нь Зунгарын хотгор, Таримын хотгор байдаг. Куньлун гэж Хөндлөн уул гэсэн монгол үгийн хувирсан дуудлага гэдэг. Хөхнуур, Шинжааны хооронд хөндөлдсөн 7000 метрээс өндөр 10 орчим оргилтой Куньлун нуруу Тэнгэр уулаас дутахгүй өндөрлөг бөгөөд Шинжааны газар зүй, уур амьсгалд багагүй нөлөө үзүүлдэг. Хөх нуур, Хатан голын чийг Шинжаан руу нэвтрэн орохыг энэ нуруу хаадаг учир Шинжааны газар нутгийн 90 гаруй хувь нь цөл болжээ.
Шинжаанд Хятадын хамгийн том дотоод урсгалт Таримын гол, Или гол, Эрчис мөрөн зэрэг томоохон гол мөрөн, Хятадын хамгийн том цэнгэг устай Бестен нуур, Лоб, Баграшкүль, Эв, Ханас зэрэг том нууртай. Тэнгэр уулаас өмнөх нутгийг “Наньжян” буюу Өмнөд хязгаар, хойших нутгийг “Бэйжян” буюу Хойд хязгаар, Хами, Турфаны хотгор хавийг “Дүнжян” буюу Зүүн хязгаар хэмээн нэрлэнэ. Шинжаан бол бүхэлдээ хөхрөн ногоорч, хоёр их хотгорыг нь дагасан том жижиг олон баян бүрд хэлхсэн сувд шиг гэрэлтсэн, ер бусын үзэсгэлэнт нутаг юм.
Шинжаан эх газрын хуурай, эрс тэс уур амьсгалтай, халуун хүйтний зөрөө маш их. Хятад орон даяар хамгийн хүйтэн болсон нь Шинжааны Алтайн бүсэд, урт хугацааны турш хамгийн халуун болсон тохиолдол Турфанд бүртгэгдсэн юм. Хятадын нийт элсэн цөлийн гуравны хоёр нь Шинжаанд бий. Такалмаканы элсэн цөл 330 мянган ам дөрвөлжин км, хэмжээгээрээ Хятадад хамгийн том, дэлхийд хоёрт ордог элсэн цөл юм. Зунгарын хотгорын Гурвантүнгэдийн цөл 48 мянган ам дөрвөлжин км буюу Хятадад хэмжээгээр хоёрт орно. Шинжааны цөл газрын тос, ашигт малтмал, байгалийн хийгээр баялаг.
Хүн ам зүйн бүтэц
засварлахЭнд цэвэр манж үндэстэн 50 гаруй мянган хүн байдаг.
Эдийн засаг, аж-ахуй, зам тээвэр
засварлахШинжаан дахь Хятадын армийнхан бүтээн байгуулалтын ажил эрхэлж зам гүүр тавьж, олон зуун мянган га талбайд усан үзмийн тариалан эрхэлж, цөл дундуур 4500 км урт нефьтийн хоолой татаж, өндөр байшингуудыг барьж байна. Бүр мексикийн зах зээлд ихээхэн нэрд гарч, хятадын төрийн өндөрлөгүүд хүртэх дуртай болсон “Sunshine” хэмээх сайхан дарс нэрж экспортлоод эхэлсэн ба Хятадын цэргийнхэн дарсны компаниа иргэний компани болгон хөрөнгийн биржид бүртгүүлсэнд хувьцаа их өсөж байсан түүхтэй.Шинжаан Эв нуур, Лоб нуур, Баграшкүль гэсэн 3 том нууртай. Уур амьсгал нь эх газрын хуурай, эрс тэс юм. Газар зүйн бас нэгэн чухал хүчин зүйлийг байнга мартдаг нь Куньлуний нуруу юм. Энэ нь Хөндлөн уул гэсэн Монгол үгийн хувирсан дуудлага. Хөх нуур ба Шинжааны хооронд хөндөлдсөн 7000 метрээс өндөр 10 орчим оргилтой энэ нуруу Тэнгэр уулаас дутахгүй өндөрлөг бөгөөд мужийн газар зүй, уур амьсгалд маш их нөлөөтэй. Хөх нуур, Хатан голын /шар мөрөн/ чийг Шинжаан руу нэвтрэн орохыг энэ нуруу хаадгаас Шинжааны газар нутгийн 90 гаруй хувь нь цөл болжээ. Шинжаан-Уйгарын нутаг бол эртний соёл иргэншлийн өлгий бөгөөд ялангуяа Таримын сав бол эртний соёлын онцгой голомт, өрнө дорнын соёлын солилцооны нэвшилт явагдаж байсан нутаг билээ. Энд мөн дэлхийн хамгийн урт газар доорх суваг бий. Эртний ард түмнүүд зундаа +40С градусаас буудаггүй халуунд тариалан услахын тулд 5500 киломерт урт суваг газар дор байгуулжээ. Тэнгэр уулын мөс хавар хайлахад цөлийн хатсан сайр усаар дүүрч цөлийг ундлаад ууршдаг. Харин энэ чандмань эрдэнийг ууршуулж алдахгүйн тулд усыг газар доорх сувагт шургуулж авдаг байна. Тиймээс Шинжааны хүн ам оршин суудаг баян бүрд, үржил шимт голын сав дагуу олон мянган жилийн түүхтэй асар урт суваг бий болжээ. Эдгээрийг түшиглэн Шинжаан-Уйгарт аялал жуучлалын хэд хэдэн бүс байгуулжээ.
Холбоотой утга
засварлахЗураг
засварлах-
Каракорумын хөндий
-
VI-VII зууны үед хамаарах тэмээ унасан Бактри хүний баримал
-
Буддагийн баримал. МЭ V зуун
-
Шиньжааны буддын лам нарын хөрөг (агуйн хадны зураг) зүүн гар талаас хүрэн үс, цэнхэр нүдтэй Индо-ари эсвэл Энэтхэг-Иран Дундад азийн Тохар, баруун гар талаас Азийн Монголжуу төрхийн Төвд эсвэл Хятад байж болох ламын зураг 9-10 дугаар зуун [8]
-
Шинжааны хүн ам 2000 онд
-
Засаг захиргааны нэгж
-
Хятадын физик газарзүй
-
Хятадын физик газарзүй, засаг захиргааны хуваарь
-
Хятадын атлас-орос хэлээр
-
Шиньжааны зам тээврийн сүлжээ
-
Шинжааны салхины эрчим хүчний үүсгүүр
Эшлэл
засварлах- ↑ 6-1 自然资源划 [6-1 Natural Resources] (хятад хэлээр). Statistics Bureau of Xinjiang. Archived from the original on 22 December 2015. Татаж авсан: 19 December 2015.
- ↑ Mackerras, Colin; Yorke, Amanda (1991). The Cambridge handbook of contemporary China. Cambridge University Press. p. 192. ISBN 978-0-521-38755-2. Татаж авсан: 4 June 2008.
- ↑ "Communiqué of the Seventh National Population Census (No. 3)". National Bureau of Statistics of China. 11 May 2021. Татаж авсан: 11 May 2021.
- ↑ "Main Data of Xinjiang Uygur Autonomous Region from the Seventh National Population Census". www.fmprc.gov.cn. Consulate General of the People's Republic of China in Toronto. 16 June 2021. Archived from the original on 13 June 2022. Татаж авсан: 8 August 2021.
- ↑ "China". Ethnologue. Архивласан огноо 26 December 2018. Татаж авсан: 3 June 2015.
- ↑ "National Data". National Bureau of Statistics of China. 1 March 2022. Татаж авсан: 23 March 2022.
- ↑ "Human Development Indices (5.0)- China". Global Data Lab. Татаж авсан: 11 January 2023.
- ↑ The Mummies of Xinjiang DISCOVER Magazine. April 1, 1994.