Лоб нуур нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шиньжян - Уйгурын өөртөө засах орны зүүн урд хэсэгт, Такламакан, Кумтаг цөлүүдийн хооронд орших, ширгэсэн давст нуур юм. Засаг захиргааны хувьд Баянгол - монгол өөртөө засах тойргийн Чаркилик буюу Рүочан дүүргийн Лобнуур шяньд харьяалагдана.

Лоб нуур
Лоб нуур байсан газрыг сансраас авсан зураг. Ширгэсэн хэдий ч эргийн шугам байсан газрууд нь харагдаж байна.
[[file:
Хятадын баруун хойд хэсэгт орших Лоб нуур
Хятадын баруун хойд хэсэгт орших Лоб нуур
Лоб нуур
Хятад дахь Лоб нуурын байршил
|280px|alt=]]
Солбицол 40°10′N 90°35′E / 40.167°N 90.583°E / 40.167; 90.583Солбицол: 40°10′N 90°35′E / 40.167°N 90.583°E / 40.167; 90.583

Түүнд цутгадаг Тарим гол, Шүлэ голуудаас бүрдэх тус нуурын ай сав нь мөстлөгийн дараах эринд 10,000 гаруй м2 талбайг эзлэн оршиж байсан Тарим нуурын үлдэгдэл гэж үздэг. Гадагш урсгалгүй Лоб нуур нь 1928 онд хэмжихэд 3,100 м2 талбайтай байсан боловч нуурт цутгадаг голуудын урсгалыг хааж барьсан далангуудаас болж ширгэсэн бөгөөд өдгөө улирлын чанартай жижиг нуур цөөрмүүд тогтохоос хэтэрдэггүй. Ийнхүү ширгэсэн Лоб нуурын ор нь 30 см-аас 1 метр хүртэл зузаантай давсан бүрхүүлээр хучигдсан байдаг.

Хятад улс Лоб нуурт цөмийн туршилт хийж байсан бөгөөд 1990-ээд оны дундаас калийн давс олборлох томоохон уурхай ажиллаж байна.

Цахим холбоос

засварлах
  Commons: Лоб нуур – Викимедиа дуу дүрсний сан