Дөрвөн Ойрадын холбоо

(Дөрвөн Ойрад-с чиглүүлэгдэв)

Дөрвөн Ойрад бол 14-р зууны сүүлчээс (1399?) 17-р зууны эх (1676?) хүртэл оршин тогтносон ойрадын холбоо буюу улс юм. Дөрвөн Ойрад гэсэн нэр 13-р зуунд Чингис хаан Ойрадыг 4 түмэнд хуваасан үеэс эхлэлтэй ба Ойрадад 4 том аймаг голлох байр суурьтай байж бусад овог аймгуудаа удирддаг байв. Дөрвөн Ойрадын холбоо Зүүнгарын хаант улсаар солигдсон үеийг эрдэмтэд өөр өөрөөр тодорхойлдог. Зөвлөлтийн эрдэмтэд 1635 он гэж үзсэнийг манай эрдэмтэд дагасан байдаг ч Цорос аймгийн Галдан бошигт хаан 1676 онд жинхэнэ ёсоор байгуулсан байж болох юм. Учир нь Дөрвөн Ойрдын холбоог Чорос, Хошууд аймгийн ноёд зүүн болон баруун гарт хуваан захирч, гар бүрт тайш тушаалтаныг сонгож, байсан тул 1630-аад онд Цоросын Эрдэнэбаатар хунтайж дангаар биш Хошуудын Байбагас тайшийн хамт толгойлж байсан.

Дөрвөн Ойрадын холбоо
ᠳᠥᠷᠪᠡᠨ ᠣᠶᠢᠷᠠᠳ
1399–1634
ТөлөвХолбоот улс
Нийтлэг хэлОйрад хэл
Шашин
Төр засагХаант засаг
Тайш 
Хууль тогтоох байгууллага
  • Уламжлалт дүрэм[1]
  • Монгол-Ойрадын хууль
Түүхэн эринСонгодог үеэс орчин үеийн эхэн үе
• Мөнхтөмөр өөрийгөө Ойрадын удирдагч болгосон
1399
• Ойрадууд Чингисийн ургийн хааныг түлхэн унагав
1399
• Эсэн тайш Умард Юанийн хаан болов
1453-54
• Торгууд Ижил мөрөн рүү нүүдэллэв
1616–17
• Зүүнгарын Хаант Улс болон Хошууд улс байгуулгдав
1630-д он
• Мөхсөн
1634
Өмнө нь
Дараа нь
Умард Юань
Зүүнгарын Хаант Улс
Халимагийн хант улс
Хошуудын хант улс
 
Монгол улсууд 14-17-р зуунд: Дөчин Монгол, Дөрвөн Ойрад, Моголистан
 
Эсэн тайшийн нэгтгэсэн монголчууд

Ойрадууд бага хаадын үед Алтайн нуруу, Увс нуур, Шинжааны хойд хэсэг (Шинжааны газар нутгийн гуравны нэг), өнөөгийн Казахстаны зүүн хэсгээр нутаглаж байв. Хошууд Ойрадын нутгийн баруун өмнө талд (Хамил тойрог орчим буюу Шиньжааний зүүн хэсэгт), цорос, өөлд хоёр Или мөрний эхэнд, торгууд Тарвагатайн нуруу, Зүүнгарын Алатау нуруу, Алакөл нуур орчим, дөрвөд, баяд хоёр хамгийн хойно Зайсан нуур орчимд Эрчис мөрний эхээр байжээ. Ойрад аймгууд заримдаа нүүж байсанаас байршил өөрчлөгдөж байжээ. Тухайлбал хошуудууд Эмиль гол, Или, Зүүнгарын Алатау хавиар, хойд Аягуз гол хавиар нутаглаж байв.

12-р зуунд ойрадууд Хөвсгөл нуурын баруун тал, өнөөгийн Тувагийн зүүн хэсгээр нутаглаж байв. Мөн Байгаль нуур орчим [2] Саяны нурууны хойд хэсгээр байсан бололтой.[3] Тэд хэдийд одоогийн нутагтаа нүүж ирсэн талаар янз бүрийн таамаг гаргадаг. Дорджи Геннадьевич Кукеев Чингис хаан Их Монгол Улсыг байгуулах үед ойрадууд хэдийнэ бутран унасан найманы оронд нүүн ирж Енисейгээс Эрчис хүртэлх нутагт суурьшсан байсан гэж үзсэн байна.[4]

Батулагийн үед (?-1417) ойрадууд Или мөрөн, Эрчис, Алтайн хоорондох нутагт байсан бөгөөд Хятадтай хил залгадаггүй байв.[4] Ойрад, Моголистан хоёр Шинжаан дахь эрх мэдэл, газар нутгийн төлөө байнга тэмцэлдэн тулалдаж байв. Тухайлбал Эсэн тайш Моголистаны Хамилийн Аньдин, Ханьдун, Цюйсянь, Чизинь зэрэг монголчууд суурьшсан тойргуудыг эзлэхээр оролдож байв.[4] Эсэнгийн дараа цөөн хэсэг нь Хамил руу очиж Моголистаны буддын шашинт ойрадууд болсон бол зарим нь Завхан гол руу нүүж дөрвөд ястан болжээ. 14-15-р зуунд ойрадууд лал, буддын шашны аль алинд орж байснаас зарим ноёд нь лалын шашинтнуудын хэрэглэдэг мирза гэсэн цолтой болсон байдаг.

1457 онд Узбекийн хант улсын (1428 — 1468) Абулхаир хан ойрдын тайшийн цэрэгтэй өмнөд Казахстаны Сыгнак хот орчим олон цаг тулалдан ялагдаж Сыгнакийн бэхлэлтэнд хоргодоход хүрчээ.[5] Ойрдууд цааш Ташкент, Туркистан, Шахрух хотуудыг довтолж буцахдаа Абулхаирт хүндхэн нөхцөлтэй энхийн гэрээ тулган хүлээлгэжээ.[5]

16-р зууны эхнээс ойрадууд Ганьсу, Цинхай мужийн газрын төлөө зүүн монголчуудтай тэмцэлдэх болов. Ойрадууд 1530 онд Моголистаны хүчтэй дайралтанд өртсөнөөс урагш нүүн Цинхай мужид суурьшиж эхэлсэн[6] ч 1559 онд Түмэдийн Алтан ханд цохигдон Хөх нуураас ухарчээ.[4] Үүний дараа Хойтууд Хөх нуурт ирсэн ч ордосын цэрэгт цохигдон Хөх нуурыг орхин гарсан байна.[4] Ойрад аймгуудын байршил заримдаа өөрчлөгдөж байсан ба 1587 онд хойдууд Эрчисийн эхээр байв.[4] Хойдууд Хангайн нурууны баруун талаар[4] Халхтай хил залгаа нутагт байснаас Халхад зарим хэсэг нь эзлэгдэн хотгойд ястан болсон байдаг бөгөөд Говь-Алтай аймагт хойд овгийн хүмүүс нилээд бий.

Ойрадууд Моголистанаас гадна казахуудтай газар нутгийн төлөө дайтаж байсан бөгөөд аль аль нь нэгнийгээ эзлэхийг оролдож байв.[6] Казахын Тахыр ханы үед (1523—1533) ойрадууд Казахын цав толгодыг (Балхаш нуурын хойд талын нутаг) эзэлж байв. Мөн Узбекистан руу үе үе хүчтэй довтолж байсан бөгөөд узбек, казахууд ойрадын эсрэг, казах, Тэнгэр уулын киргизүүд Моголистаны эсрэг холбоо тогтоон тулалдаж байжээ. Харин ойрад, моголчууд Хятадын Сужоу зэрэг хотыг эзлэхээр хамтарсан довтолгоо хийж байв. Мөн түрэг угсааны узбек, казахууд 15-18-р зуун хүртэл хоорондоо маш олон удаа тулалдаж байсан бөгөөд энэ үе бол гарал угсаа, шашин нэгтэйгээс үл хамааран зөвхөн ноёдын эрх ашиг, тушаал зааврын дагуу нэг гаралтай ард түмнүүд хоорондоо хайр найргүй тулалдаж байсан үе юм. Узбекууд казахуудад үе үе хүчтэй цохилт өгч байсан бөгөөд одоо ч харилцаа нь зарим талаар зөрчилтэй, газар нутгийн маргаантай байдаг. Английн худалдаачин Женкинсон 1557 онд Төв Азиар явахыг оролдсон ч казах, ойрадууд тулалдаж байсан тул явж чадаагүй гэж тэмдэглэсэн байна.[6]

16-р зууны 2-р хагаст ойрадын эзэмшилд Енисейн эх, Алтайн Бүгд Найрамдах Улсын өмнөд хэсэг, (Катунь гол орчим), хойд Шиньжян, Зайсан нуур, Эрчисийн эх орж байв.[6][4] 1587 онд Халхын Шолой Убаши Ойрадыг довтлох үед ойрадын эзэмшил Эрчисийн зүүн эрэг, Иссык-куль нуур хүрч байсан бол хошууд Тарвагатайн нурууны баруун талд байв.[6]

16-р зууны сүүлээр өргөн уудам нутагтай Сибирийн ханлиг Орост цохигдон унахад ойрадууд балхашаас хоших нутгийг дахин эзлэж хойд зүгт Сибирийн зарим хэсгийг харъяандаа оруулсанаар Оростой шууд хиллэх болов. Ийнхүү Оросын зам дээр дахин нэг саад гарч иржээ. Оросууд Сибирьт цөөн тоогоор суурьшсан, Сибирьт бэхжиж амжаагүй байсан тул Дөрвөн Ойрадтай дайсагналцахаас зайлсхийж байжээ. Мөн хотгойдууд 16-р зууны сүүлээр ойрадыг цохин одоогийн Монголоос шахан гаргасан нь тэднийг Сибирь рүү түрэн ороход хүргэсэн нэг шалтгаан юм. 17-р зууны эхээр ойрадууд Долоон усыг эзэлсэн ч удалгүй алдсан бөгөөд харин хойшоо өргөжсөн хил нь өөрчлөгдөлгүй Зүүнгарын үеийг хүрчээ. Долоон ус нь казахын Хакназар ханы үе (1538—1580 онд захирч байсан) хүртэл Моголистаны захиргаанд байжээ. 16-р зууны сүүл үед казахын Тауекель хан зарим ойрадуудыг захиргаандаа түр оруулсан байдаг бөгөөд түүнийг "казах-ойрадуудын (калмак) хан" гэж нэрлэж байв.

Алтай ястан 1500-аад оны эхээр Халхын захиргаанаас гарсаны дараа тэдний нэг хэсэг болох телеутууд Алтайн хязгаар, Алтайн БНУ, Омск муж, Кемерово муж хавиар телеутийн улс байгуулсан нь 17-р зууны эхээр Зүүнгарын захиргаанд оржээ. Алтай ястанг монголчууд тэр үед тэлэнгэд аймаг гэж нэрлэдэг байсан бол дараад нь Алтан нуурын урианхай, Хатан (Обийн эх Катунь гол) голын урианхай гэж нэрлэх болсон байна.

Ойрадууд 17-р эхээр хотгойдтой тулалдан хүчтэй цохилт өгөх үеэр Убаши хунтайж амь үрэгджээ.

Ойрадын холбоонд багтах овог аймгууд

засварлах

Эхэн үеийн Дөрвөн Ойрадын холбоо

засварлах

12-15-р зууны Ойрадын талаарх мэдээлэл төдийлөн үлдээгүй учир эхэн үеийн Дөрвөн Ойрадын холбооны түүх сайн судлагдаагүй. Эхэн үеийн Дөрвөн Ойрадын холбоо 14-р зуунаас эхлэх ба 15-16-р хүртэл үргэлжилсэн бололтой.

Дунд үеийн Дөрвөн Ойрадын холбоо

засварлах

16-зуунд Баатууд аймаг бутран бусад аймгуудын бүрэлдэхүүнд орж Хошууд Өвөр Монголоос нүүн ирж Баатуудын орыг эзэлжээ. Хошуудууд нүүж ирсэн цаг хугацаа нь бүрэн тодорхой бус байдаг ба тэд 14-р зууны сүүл эсвэл 15-р зуунд Баруун Монголд нүүн иржээ. Хошуудын Бүүвэй мирза 15-р зууны сүүлээр Ойрадын чуулган дарга болжээ.

  • Тэргүүлэгч 4 аймаг: Торгууд, Цорос, Хошууд, Дөрвөд
    • Бусад аймгууд: Энэ үед Цорос, Дөрвөдөөс зарим хэсэг нь салсан нь Хойд, Өөлд аймаг болжээ. Хойдууд Торгуудыг Ижил мөрөн рүү нүүх хүртэл Торгууд, Дөрвөдийн бүрэлдэхүүнд багтаж явжээ. Мөн баяд, тува, Өр Монгол аймгууд Ойрадын бүрэлдэхүүнд байсан бол ойрадууд Сибириэс холдон баруун урагш нүүсэн, Халх хүчирхэгжсэн зэргээс шалтгаалан барга, буриад нар Халхын захиргаанд оржээ. Барга, буриад нар Ойрадын холбооноос 15-р зуунд гарсан бололтой. Өр Монголын тухай тодорхой тэмдэглэгдсэн мэдээ баримт ховор, Өр Монгол нь Зүүн Монголоос Ойрадын харьяанд орж захирагдсан аймаг байж магадгүй. [7] 16-р зууны үед Алтайн Урианхай Хэнтийн нуруунаас Алтайн нуруунд нүүн ирсэнийхээ дараа Дөрвөн Ойрадын холбоонд нэгдсэн байж болох юм.

Сүүл үеийн буюу 17-18-р зууны Дөрвөн Ойрадын холбоо

засварлах
  • Тэргүүлэгч 4 аймаг: Цорос, Хойд, Хошууд, Дөрвөд. Торгуудийн ихэнх Ижил мөрөн рүү нүүсэн тул Хойд аймаг тэдний оронд голлох аймгийн нэг болжээ.
    • Бусад аймгууд: Баяд (Дөрвөдийн бүрэлдэхүүнд), Өөлд (Цоросын бүрэлдэхүүнд), Алтайн Урианхай, Тува, Хотон, Захчин. 18-р зуунд Зүүнгар унасны дараа мянгад нар хотгойдийн нутгаас ирж ойрадын нэг ястан болжээ. Алтай ястан буюу Алтан нуурын Урианхай 17-р зуунаас 1755 он хүртэл Ойрадын захиргаанд байсан тул Дөрвөн Ойрадын холбоонд оруулан тооцож болох юм. Алтайчууд 20-р зууны дунд үе хүртэл "ойрот" гэсэн нэрээр нэрлэгдэж байсан ба тэднийг 18-19-р зуунаас энэ нэрээр нэрлэж эхэлсэн бололтой. Алтайчууд, ойрадууд икил хуур тоглодог, хөөмийг сайтар эзэмшсэн зэргээрээ соёлын хувьд ойр төстэй байдаг.

Удирдагчид

засварлах

Мөн үзэх

засварлах
  1. William Elliott Butler-The Mongolian legal system, p.3
  2. Монголын түүх-ШУТИС[permanent dead link]
  3. История Бурят-Монгольской АССР. Боть 1. Улаан-Үд, 1954
  4. 4.0 4.1 4.2 4.3 4.4 4.5 4.6 4.7 Кукеев, Дорджи Геннадьевич. История ойратов до создания Джунгарского ханства :XIII-XVI вв
  5. 5.0 5.1 "Образование Казахского ханства". Archived from the original on 2011-04-04. Татаж авсан: 2015-04-12.
  6. 6.0 6.1 6.2 6.3 6.4 Хойт Санжи. Обзор ойратской истории
  7. oiradmongol.blogspot.com
  • 志茂碩敏『モンゴル帝国史研究 正篇』東京大学出版会、2013年
  • Монгол улсын түүх, Дөтгөөр боть, УБ. 2003.
  • Бичурин Н. Я. (Иакинф). Историческое обозрение ойратов или калмыков с XV столетия до настоящего времени. — Элиста: Калмыцкое книжное издательство, 1991.
  • Санчиров В. П. «Илэтхэл шастир» как источник по истории ойратов. — М.: Наука, Главная редакция восточной литературы, 1990.

Гадаад холбоос

засварлах