Казахууд нь (Казах: қазақтар) түрэг гаралтай хүмүүс юм. Оросын эрдэмтэн Б.Я.Владимирцов хиа хэмээх овогтнууд дотроо Хиа нар, Хасак нар гэж хоёр янз байдгийг ном зохиолдоо бичсэн нь бий. Монгол улсын нутаг дэвсгэрт казахууд нь 1850—1864 онд Хятадад боссон тайпины буюу тариачдын бослогын үеэр, мөн 1862—1878 оны дунганчуудын бослогын үеээр Шиньжаны нутгаас дүрвэн цагаачилж орж ирсэн байна. "Шинэ газар эзэмших" бодлогоос болоод газар нутгаа алдсан казахууд монголын Алтайн нурууг даван одоогийн Баян-Өлгийн нутагт газар гуйн суурьших болжээ. Одоогийн байдлаар Хар тэнгисээс Алтай, Сибирээс Тэнгэр уул хүртэлх нутагт тархан суурьжээ.

Казахууд
Қазақтар
Qazaqtar
قازاقتار
Томоохон хүн амтай бүс нутаг
 Казахстан14,220,321 (2024)[1]
 Хятад1,562,518 (2020)[2]
 Узбекистан821,172 (2023)[3]
 Орос591,970 (2021)[4]
 Монгол120,999 (2020)[5]
 Киргиз28,244 (2022)[6]
 АНУ21,913 (2022)[7]
 Туркменистан11,825 (2022)[8]
 Иран10,000 (2024)[9]
 Турк10,000 (2009)[10]
 Канад6,600 (2011)[11]
 Чех5,639 (2017)[12]
 Украин5,526 (2001)[13]
 Их Британи5,432 (2011)[14]
 АНЭУ5,000 (2015)[15]
 Португал3,000 (2017)[16]
 Австрали2,430 (2023)[17]
 Итали1,924 (2022)[18]
 Австри1,685[19]
 Беларусь1,355 (2009)[20]
 Герман1,000 (2016)[21]
 Бразил686 (2024)[22]
 Афганистан200 (2021)[23]
 Филиппин178–215 (2022)[24]
Хэлнүүд
Төрөлх: Казах хэл; мөн: Орос хэл (Казахстан болон бусад хуучин ЗХУ-ын улсуудад)[25] болон Хятад хэл (Хятадад)[26]
Шашин
Голдуу Ислам[27]
Холбоотой угсаатны бүлэг
Каракалпакчууд, Ногайчууд

Түүх

Үндсэн өгүүлэл: Казахстаны түүх
 
1911-1914 оны хооронд сүүдэрлэгдсэн бүргэд гартаа барьсан морьтон казах эр
 
Монгол Улсын Баян-Өлгий аймгийн Казах эрс бүргэдээр ан бариулдаг

Казахууд түрэг угсааны кипчак, монгол угсааны найман, хэрэйд, жалайр, хонгирад, хатагин (2-3 сая? хүн), иран угсааны скиф, сак, сармат, массагет зэрэг аймгуудаас бүрдсэн үндэстэн юм. Казахуудын дундах найман, хэрэйд, жалайр, хонгирад нь тус бүр олон зуун мянгаас хэдэн сая хүртэл хүнтэй томоохон овгууд юм.

Казахын түүхч М.Жампеисов их, дунд ордын казахуудын дунд монгол гаралтай хүмүүс нилээдгүй байдаг бол бага ордод түрэг гарлын хүмүүс зонхилдог гэж бичжээ.[28] Бага ордод адай зэрэг монгол овог бий. Их орд хүн амаар хамгийн цөөн ч тэд Долоон усны буюу баруун Моголистанаас гаралтай учир казахын төрийг тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг байсан бололтой. Моголистаны ноёд Монголын Алтан ургийн ноёд байсан тул казахуудыг удирдах байр суурьтай болоход нөлөөлсөн байж болох юм.

Нэр

Казахууд нь казах гэх нэрээр 15-16-р зууны үеэс нэрлэгдэх болсон юм. [29]. Энэ нэрний үүслийн талаар одоогоор батлагдсан тайлбар байхгүй байгаа

Казах улсууд

  • (1465—1847) Дундад зууны Казах улс – Казахын Хант Улс (казахаар Қазақ хандығы)
    • (1718—1822) Их жигүүр буюу орд (казахаар Ұлы жүз, оросоор Старший жуз)
    • (1718—1822) Дунд жигүүр (казахаар Орта жүз, оросоор Средний жуз)
    • (1715—1731) Бага жигүүр (казахаар Кіші жүз, оросоор Младший жуз)
    • (1917—1920) Алаш-Орда
    • (1920—1925) Киргиз –Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Автономит Киргиз Улс (орос товчлол Киргизская АССР, оросууд тухайн үед казахыг киргиз гэж нэрлэж байв)
    • (1925—1936) Казахстан – Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Автономит Казахстан Улс (орос товчлол Казакская АССР)
    • (1936—1991) Казахстан (оросоор Казахстан) – Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Казахстан Улс (ЗСБНКасУ)
  • (1991—одоо) орчин цагийн Казахстан улс (казахаар Қазақстан, оросоор Казахстан) – Бүгд Найрамдах Казахстан Улс (БНКазУ)

Төрх

Казахууд нь Евразийн дунд оршдог болоод ээдрээт түүхэн үйл явдлуудыг туулан ирсний (хамгийн сүүлийнх нь 19-р зуунаас Оросд захирагдсаны улмаас ихээхэн холимог бөгөөд олон янз төрх ба Европ төрхтэй байх нь элбэг бөгөөд, гэвч Монголорхог төрх нь илүү дэлгэр юм. Ерөнхийдөө цайвар бор царайтай бөгөөд дийлэнхдээ усгал хар нүдтэй, мөн бор, шар, улаан гэх мэт янз бүрийн нүдтэй.

Дуу хөгжим

Казахын өргөн хэрэглэдэг хөгжмийн зэмсэг бол хоёр чавхдаст утсан хөгжим болох домбр юм.

Тархалт

Казахстан

  • Казах үндэстэн (казахаар қазақ / қазақтар, оросоор казахи) — 2018 оны байдлаар Казахстан 18,4 сая хүнтэйгээс 12 сая нь казах үндэстэн юм.

Бусад орон

Монгол дахь казахууд

2010 онд 102 мянган хүн. Казахууд 18-20-р зуунд Шинжаан, Монголд хэд хэдэн үе шаттайгаар нүүдэллэн ирсэн байдаг.[30] Тэдний зарим нь 18-р зуунд Шинжаанд ирсэн бол 19-р зуунд Оросын цэргийн түрэлтэд өртөн дахин Шинжаан руу дүрвэсэн байна. Харин казахуудын зарим хэсэг нь 19-р зууны уйгурын бослого манжийн цэрэгт дарагдсаны дараа манжийн явуулсан хядлага хэлмэгдүүлэлт, 1930-1940-өөд оны Шинжаанд лалын шашинтай уйгур, казахууд болон Хятадын хоорондох тулаан, гоминданы Хятадын хавчлага хяcлага зэргээс шалтгаалан Монголд нүүн иржээ.

19-р зууны дунд үеэс Оросын Хаант Улс Казахууд болон бусад Дундад Азийнхныг эзэрхэн дагаар оруулж байсан ба энэ үед Дунд жүзийн Казахууд дайжин хөрш зэргэлдээх Чин гүрний баруун хязгаар Шинжаан болон Ар Монгол руу нүүдэллэжээ. 1930-1950 оны хооронд БНМАУ-ын баруун хил, Алтайн хязгаарын айл өрх, мал адгуусыг дээрэмдэж байв. Харин тухайн үеийн Монголын удирдагч Х.Чойбалсан дүрвэж ирсэн Казахуудад оршин суух зөвшөөрөл олгосон байна. Гэсэн хэдий ч урвалт, дээрэм тонуул тасрахгүй байжээ. 2010 оны байдлаар 101,526 Казах ард ихэвчлэн Баян-Өлгий, Ховд аймгууд болон нийслэл Улаанбаатар хот, Налайх дүүрэг болон бусад аймаг, сумдын төвд амьдарч байна.[31] Монгол Улс дахь Казахууд нь ихэвчлэн Уйгур, Дунган, Хуйху нарын холимог ард түмэн юм.

Хятад

2010 оны тооллогоор 1.46 сая хүн бүртгэгджээ. 1916 онд Төв Азийн түрэгүүд Оросын хавчлага хяхлагийн эсрэг тэмцэн дайтсан ч ялагдан Оросын цэргийн дайралт, хэлмэгдүүлэлтэнд өртөж эхэлсэн тул зарим казахууд Афганистан, Хятад руу гарчээ. Зөвлөлтийн 1930-аад оны өлсгөлөнгөөс болж казахууд сүүлийн удаа Шинжаан руу дүрвэжээ. 1897 онд Оросын захиргаанд 4 сая казах хүн, 1926 онд 3,475,000 байсан бол 1939 онд 2,327,000 болж цөөрчээ. Энэ өлсгөлөнгөөр 1-2 сая казах хүн нас барж Зөвлөлтийн алдаатай бодлогын улмаас эд хөрөнгө, малаа алдаж нутагтаа байх аргагүй болсон олон тооны казахууд Хятад руу дүрвэсэн байна. Ийнхүү тэр үед Зөвлөлт дэхь казахуудын 48% нь амь үрэгдэх, дүрвэх зэргээр хорогджээ.

Хятадын Шинжаан дахь сая гаруй казахуудын дийлэнх нь найман, керей овгийнх буюу казахын дунд ордын хүмүүс байдаг.

Орос

2010 онд 648 мянган хүн бүртгэгджээ. Казахууд олноор нутагладаг байсан Оренбург муж тэднийг 18-р зуунд Орост дагаар орох үед Оросын бүрэлдэхүүнд оржээ.

Казах овгуудын байршил, бүтэц

Казах, ойрадын хил дайн тулааны улмаас үе үе өөрчлөгдөж байв. Заримдаа казахууд ойрадын зарим хэсгийг эзэлж байсан бол ойрадууд мөн казахын зарим хэсгийг эзэлж байжээ.

Зүүнгарын улс унасны дараах казахуудын байршил:

Их жуз

  • Ошакты Узбекистаны ойролцоо Өмнөд Казахстан мужид
  • Ысты Балхашаас өмнө Жамбыл мужид
  • Шанышкылы Узбекистаны ойролцоо Өмнөд Казахстан мужид
Аймаг Албан Шаншыкылы Дулат жалайр канлы ошакты Суаны сиргели Шапрашты ысты сары уйсын
Овог
  • Байсейіт
  • игілік-баба
  • айт
  • қоңыр-бөрік
  • қыстық
  • каракыстык
  • ақ-қыстық
  • қызл-бөрік
  • айтбозым
  • алжан
  • жарты
  • құрман
  • сегіз-сары
  • шоган


  • тілеке
  • сеңкібай
  • ақкісі
  • жанкісі
  • малдыбай
  • жидебай
  • шоқтерек
  • құттыбай
  • акбиюм
  • андас
  • арыктыным
  • байчигир
  • балгалы
  • кальпе
  • кайшылы
  • карашапал
  • кушук
  • мырза
  • оракты
  • сиырши
  • сыпатай
  • кара-канлы
  • кзыл- канлы
  • капсан- канлы
  • сары- канлы


  • аталык
  • байлы
  • коныр
  • тасжурек
  • байтюгей
  • токарстан


  • айтбозым
  • акконирдек
  • байжигит
  • батыр
  • елибай
  • жайдак
  • жанабай
  • кайшылы
  • карабатыр
  • караконирдек
  • тутанбалы
  • тогонас
  • шалдар


  • айкым
  • асыл
  • екей
  • ескожа
  • кебенек
  • шыбыл
  • ойык
  • тiлiк
  • Бура
  • Тайлак
  • Бори

Дунд жуз

Аргынийг монгол (барга?) гаралтай, түрэг гаралтай гэж өөр өөрөөр тайлбарладаг. Тэд хэдэн зуун мянган хүнтэй томоохон овгийн нэг юм.

Аргын Балхаш нуураас баруун хойд зүгт.

Найман зүүн Казахстан, Алтайн нуруу, Зүүнгарын Алатау нуруунд. Зарим нь төв Казахстан руу нүүжээ.

Кипчак Төв Казахстан, Сырдарья мөрөнд. Сибирийн ханлиг унасны дараа казахд нэгдсэн хүмүүс.

Конырат Өмнөд Казахстан, Сырдарья хавиар.

Кереи (хэрэйд) хойд, зүүн Казахстан, Эрчисийн эх, Ишим голд.

Уак казахстан даяар сарнин суурьшжээ.

Аймаг[32] Аргын Найман Кипчак Конырат Кереи Уак
Овог


  • Каз кыпышак'

'торыайгыр

* абрай )* шахай

Бага жуз

Аймаг алимул байул жетыру ногай-казах
Овог

Нэмж үзэх

Эшлэл

  1. "Бүгд Найрамдах Казахстан Улсын хүн ам хүйс, нутаг дэвсгэрийн төрлөөр". gov.kz (англи хэлээр). April 2024.
  2. "Үндэсний долоодугаар хүн амын тооллогын үндсэн мэдээлэл". Stats.gov.cn. Архивласан огноо 2021-05-11. Татаж авсан: 2025-03-09.
  3. "Байнгын хүн ам үндэстэн ба / эсвэл угсаатны бүлэг, хот, хөдөөгийн оршин суугаа газраар". data.egov.uz.
  4. "Национальный состав населения". Холбооны улсын статистикийн алба. Татаж авсан: 2025-03-09.
  5. "Хүн Ам, Орон Сууцны 2020 оны Улсын Ээлжит Тооллогын Нэгдсэн Дүн /хураангуй/". Архивласан огноо 2021-07-15.
  6. "2022 оны Киргизийн тооллого" (PDF).
  7. "Asian Alone or in Combination with One or More Other Races, and with One or More Asian Categories for Selected Groups". АНУ-ын хүн амын тооллогын товчоо. АНУ-ын Худалдааны яам. 2022. Татаж авсан: 2025-03-09.
  8. "Хүн амын үндэсний бүтэц, хэлний мэдлэг" (PDF). stat.gov.tm.
  9. "Голестан, Ираны хойд хэсэгт Казахстаны соёлын үдэш болно". Tehran Times (англи хэлээр). 2024-09-23. Татаж авсан: 2025-03-09.
  10. "Казахское общество Турции готово стать объединительным мостом в крепнущей дружбе двух братских народов – лидер общины Камиль Джезер". 2009-10-26. Архивласан огноо 2016-03-08. Татаж авсан: 2025-03-09.
  11. "2011 оны Үндэсний өрхийн судалгаа: Мэдээллийн хүснэгт". 2013-05-08. Архивласан огноо 2016-05-13. Татаж авсан: 2025-03-09.
  12. "Population data". czso.cz. Архивласан огноо 2018-01-12. Татаж авсан: 2025-03-09.
  13. Украины 2001 оны хүн амын тооллого [үхмэл линк]Загвар:Cbignore: Хүн амын үндэстний хуваарилалт. Татаж авсан: 2009 оны 4 23
  14. "Англи, Уэльс дэх үндсэн хэл англи хэлний түвшнээр 2011 он". Үндэсний статистикийн газар. 2011. Архивласан огноо 2021-09-20. Татаж авсан: 2025-03-09.
  15. "АНЭУ-ын хүн ам - үндэстний хувьд". BQ Magazine. 2015-04-12. Эх хувилбараас архивласан: 2015-07-11. Татаж авсан: 2025-03-09.
  16. "Казахстан, Португал: хоёр талын харилцааны хөгжлийн хэтийн төлөв".
  17. "Казахстан улсын тухай товч мэдээлэл". Гадаад харилцаа, худалдааны газар. Архивласан огноо 2021-05-14. Татаж авсан: 2025-03-09.
  18. "Cittadini Kazaki in Italia Dati Istat al 2022". Архивласан огноо 2023-04-04. Татаж авсан: 2025-03-09.
  19. "Bevölkerung nach Staatsangehörigkeit und Geburtsland". Австрийн Статистикийн Алба. Архивласан огноо 2015-03-18. Татаж авсан: 2025-03-09.
  20. хүн амын тооллого 2009 (Memento 18. Есдүгээр сар 2010 цахим архивт) Архивлагдсан 2012-01-18 at the Wayback Machine: Хүн амын үндэсний бүтэц.
  21. "Kasachische Diaspora in Deutschland. Botschaft der Republik Kasachstan in der Bundesrepublik Deutschland" (герман хэлээр). botschaft-kaz.de. Эх хувилбараас архивласан: 2016-03-13.
  22. Бразил дахь цагаачид (2024, Португали хэлээр)
  23. Лаханұлы, Нұртай (2021-09-10). "Ауғанстанда қанша қазақ тұрады?". Азаттық Радиосы. Архивласан огноо 2023-04-09. Татаж авсан: 2025-03-09.
  24. "Филиппинд хэдэн казах амьдардаг вэ?". Архивласан огноо 2022-01-27. Татаж авсан: 2025-03-09.
  25. Акшолакова, Ассем; Исмаилова, Нургүл (2013). "Казахстаны хэлний бодлого, төрийн албанд төрийн хэл". Procedia - Social and Behavioral Sciences. 93: 1580–1586. doi:10.1016/j.sbspro.2013.10.085. Татаж авсан: 2025-03-09.
  26. Тажибаева С.Ж., Невская И.А., Мутали А.К., Кадыскызы А., Абсадыке А.А. (2023). "Хятад дахь казах хэлний үгийн сангийн онцлог". Turkic Studies Journal. 5 (4): 130–145. doi:10.32523/2664-5157-2023-4-130-145. Татаж авсан: 2025-03-09.{{cite journal}}: CS1 maint: multiple names: authors list (link)
  27. https://kz.usembassy.gov/2021-report-on-international-religious-freedom-kazakhstan/
  28. "М.Жампеисов: Казахская этнология. Старший жуз – монголы, Средний – ойраты, Младший – тюрки". Эх хувилбараас архивласан: 2017-04-02. Татаж авсан: 2014-11-02.
  29. Василий Бартолд. Төв Азийн түүхийн дөрвөлсөн судлал, 3-р дэвтэр , 129-р хуудас.1962 он.
  30. "Монголын казахуудын гарвал түүх". Эх хувилбараас архивласан: 2015-03-30. Татаж авсан: 2014-11-02.
  31. 2010 оны Хүн ам орон сууцны тооллого
  32. "Деление казахов на жузы: карта расселения, анализ. | BRIF Research Group BLOG - блог о маркетинговых исследованиях". Эх хувилбараас архивласан: 2014-02-02. Татаж авсан: 2013-02-21.

Гадаад холбоос

  Commons: Казак – Викимедиа зураг, бичлэг, дууны сан