Хулж (Кульжа, Инин) — Хятад улсын Шинжааны Или тойргийн харьяа хошууны түвшний хот.

Хулж[1]
хошууны түвшний хот
хят. 伊宁[2]
уйг. غۇلجا‎ [3]
2005 он. Хотын төв.
Шиньжян дахь Хулж (улбар шар)

Хулж
Хятад дахь Хулжийн байршил
Улс Flag of the People's Republic of China.svg Хятад (БНХАУ)
Муж Шинжаан-Уйгурын ӨЗО
Аймаг Или-Хасагийн ӨЗТ
Хошуу Хулж хот
Газар нутаг 629 км²
Хүн ам (2003) 430,000 хүн
Нягт сийрэг 680 хүн/км²
Ард түмэн уйгур, хятад, хасаг
Цагийн бүс Хятадын цаг (ГЦ+8)
Цахим хуудас bynr.gov.cn

Газар зүйЗасварлах

Хошууны түвшний Хулж хот одоо 629 км2 газар нутагтай. Далайн түвшнээс дээш 640 м өндөрт оршдог.

Зүүнгарын хотгорт Илийн голын умард талд, Казахстан улсын хилээс 70 км, Өрөмч хотоос 710 км зайтай оршдог.

2004 онд зэргэлдээх Хулж шяний нутгаас 100 км2 хоёр суурин нэмж хамааруулжээ.

Цаг уурЗасварлах

Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Хулж
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) −2.7 −0.6 9.5 20.3 24.8 28.3 30.7 30.2 25.4 17.5 8.1 0.7 Ø 16.1
Мин. Температур (°C) −15.5 −13.1 −2.5 5.3 10.0 13.3 15.1 13.5 8.8 2.6 −3.4 −10.1 Ø 2.1
Тунадас (мм) 17 18 21 27 25 27 24 12 15 24 25 19 Σ 254
Нартай цаг (h/d) 5.0 5.9 6.7 8.1 9.2 9.8 10.4 10.1 8.9 7.1 5.6 4.6 Ø 7.6
Агаарын чийгшил (%) 77 79 72 52 55 57 55 52 54 64 76 79 Ø 64.3
Т
е
м
п
е
р
а
т
у
р
−2.7
−15.5
−0.6
−13.1
9.5
−2.5
20.3
5.3
24.8
10.0
28.3
13.3
30.7
15.1
30.2
13.5
25.4
8.8
17.5
2.6
8.1
−3.4
0.7
−10.1
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
17
18
21
27
25
27
24
12
15
24
25
19
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: wetterkontor.de

Хүн ам зүйЗасварлах

520,000 хүнтэй. Уйгур, хятад, хасаг, хотон, монгол, шивэ ястан үндэстэн амьдардаг.

ТүүхЗасварлах

МонголЗасварлах

Хулж хот эртнээс хөгжсөн. 13-р зуунд Цагаадайн улсын харьяанд орж, дараа нь Моголистан, Зүүнгар улсынх болж байв. Илийн голын эргийн гол хот бөгөөд Зүүнгар улсын нийслэл, худалдааны гол төв байв.

Чин улсЗасварлах

Хулжид 1851 онд манж-Оросын худалдааны гэрээ хийгдсэн. 1864-1866 онд Дунганы бослогын Якуб бегийн мэдэлд байсан бол 1871 онд оросын харьяанд орсон. 1881 оны Санкт-Петербургийн гэрээгээр эргээд Чингийнх болсон.

1884 онд «Хулж» шянь (хошуу нутаг) хавийг хятад хэлээр «Нинъюань» хэмээсэн. 1913 онд «Инин» гэдэг болсон.

1944-1949 онд Зөвлөлтийн дэмжлэгтэй мусульман, ДИУ-ын цэргийн хооронд тулаан болж байсан.

БНХАУЗасварлах

Хулж 1954 онд автономит тойргийн төв болсон. 1962 онд Зөвлөлт-Хятадын хилийн мөргөлдөөн болж байв.

1997 онд уйгурын 30 салан тусгаарлагчийг засгийн газрын цэрэг зэвсгийн хүчээр тараажээ. Лав 9 хүн алуулсан.

Нутгийн хуваарьЗасварлах

Хулж хот одоогийн байдлаар 8 хороо (гудамж), 1 балгас (жэнь), 1 шян (сум)-гийн нутагт хуваагдана.

ТайлбарЗасварлах

  1. Ц.Дамдинсүрэн нарын "Орос-Монгол толь"-ийн II хэвлэл (1982)-ийн 832-р талд заасан.
  2. галиг: Инин — Yining
  3. олон янз галиг: Ғулҗа - Гульжа, Гулжа, Гүлжа — бусад хэл бичгээс Кульжа