Ладакх (төвөд. ལ་དྭགས་, Вайли la dwags, хинди लदाख, урду لدّاخ‎)[1] Энэтхэгийн түүхэн болон газар зүйн нутаг.

Ладакхийн лого

2019 оноос Энэтхэгийн хуучин Жамму-Кашмир мужаас салгаж Холбооны газар нутаг болсон байна. Үгчилбэл «ла» гэж уулын даваа гэсэн үг, «дак» - улс, үндсэндээ давааны улс. Умард талаара Куньлуны нуруу, өмнөд хэсгээрээ нь Гималайн нуруу байралдаг байна. Төв Азийн хамгийн цөөхөн хүн амтай Ладакх нутагт энэтхэг-европ болон төвөд үндэстнүүд оршин суудаг байна.

Ладакх нь Төвдийн соёл, байгальтай ижил төстэй байдаг тул заримдаа "Бяцхан Төвд" гэж нэрлэдэг. Өмнө нь худалдааны замын уулзвар дээр байрлаж байсан тул стратегийн чухал үүрэг гүйцэтгэдэг байв. Нэгэн цагт "Их Торгоны зам" үүгээр өнгөрч, Буддын мөргөлчид Энэтхэгээс Төвөд хүрэх замдаа сүм хийдүүдийг байгуулж байжээ. Хятад улс баруун хилээ хаасны дараа олон улсын худалдаа уналтад орсон. 1974 он хүртэл Ладакх жуулчдад хаалттай байсан бол одоо Энэтхэгийн засгийн газар тус бүс нутагт аялал жуулчлалыг идэвхтэй хөгжүүлж байгаа нь орлогын чухал хүчин зүйл болж байна.

Ладакхийн газар нутаг

Ладакхийн хамгийн чухал бөгөөд хамгийн том хот бол Лех юм. Ладакхийн хүн амын дийлэнх нь Буддын шашинтнууд бөгөөд бусад оршин суугчдын ихэнх нь лалын шашины шийтүүд юм. Сүүлийн үед Ладакхийг лалын шашинтнууд зонхилдог Жамму ба Кашмир мужаас тусад нь эвлэлийн нутаг дэвсгэр болгон тусгаарлах уриаг удаа дараа дэвшүүлж байгаа.

Ладакх нь Лех болон Каргил гэсэн хоёр хэгсээс бүрддэг.

13-р зуунд Исламын байлдан дагуулалтын аюул нүүрлэсэн Ладакх шашны асуудлаар Төвөдтэй ойртож харилцаагаа өргөтгөхөөр болсон юм. 1600 он хүртэл хөрш зэргэлдээ лалын шашинт улсууд Ладакх руу тогтмол дайралт хийж байсан нь тул хуваагдаж, суларч, хүн амын нэг хэсэг нь Исламын шашинд ороход хүргэсэн.

Эх сурвалж

засварлах