Энэтхэг улсын нийслэлийг Шинэ Дели (монгол бичгээр син-э дели, Англи: New Delhi [nuː dɛli], хинд. नई दिल्ली, Орос: Нью-Дели, урдү. نئی دلی, бен. নতুন দিল্লি, панж. ਨਵੀਂ ਦਿੱਲੀ) гэнэ. Тэрбум хүнтэй улсын нийслэл гэхэд "гайхмаар цөөн" 250-хан мянган хүнтэй, 42.7 км² газар нутагтай Шинэ Дели нь албан ёсоор 1,484 км² газар, 11 сая хүнтэй Нийслэл Дели хавийн газар (өөрөөр хэлвэл Дели хот) гэх нутгийн зүүн төв хэсэгт байгаа, түүнд харъяалагдах 9 дүүргийн нэг нь юмсанжээ. Бенгалын буланы Калькуттад төвлөж байсан Энэтхэг дэх Британийн захиргаа 20-р зууны эхэнд Умар Энэтхэгийн хамгийн ач холбогдолтой хот Делид нүүн суухаар болжээ. 1911 оны 12 сарын 15-нд хэрмийн анхны чулууг тавьснаас хойш уран чамин хийцтэй олон байшин, зам, талбай, зүйлс баригдсан. Балгасны хийцэд анхаарч 1918 оноос Эдвин Лютенс, 1926 оноос Херберт Бэйкер хоёр зургийг нь урлаж ажиллажээ. 1928 онд "New Delhi" буюу «Шинэ Дели» гэж нэрийдэгдэв. Өдгөө Шинэ Дели чөлөөтэй өргөн байдал, модоор хучигдсан гудамжаараа алдартай. Мөн улсын хэмжээний олон олон барилга байгууламж босчээ.

Шинэ Дели
дүүрэг
Нар жаргах үеэр
Нар жаргах үеэр
Дели хот (Нийслэл Дели хавийн газар)-ын 9 дүүргийн газрын зураг. Нью-Дели (Шинэ Дели) үүнд багтана.
Дели хот (Нийслэл Дели хавийн газар)-ын 9 дүүргийн газрын зураг. Нью-Дели (Шинэ Дели) үүнд багтана.
Улс орон ЭнэтхэгЭнэтхэг Энэтхэг (БНЭУ)
Холбооны нутаг Нийслэл Дели хавийн газар
Дүүрэг Шинэ Дели
Газар нутаг 42.7 км²
Хүн ам (тоол.) 2011 онд 249,998 хүн [1]
Нягт сийрэг 5854.7 хүн/км²
Нутгийн олон Шинэ Делийнхэн
1911-12-15 Балгасыг барьж эхэлсэн
Цагийн бүс Энэтхэгийн цаг (НЗНЦ+5:30)
Утасны дуг. +91-11
Шуудан-дугаар 110xxx
Цахим хуудас ndmc.gov.in (англиар)

Зураг Засварлах

Цахим холбоос Засварлах

  Commons: Шинэ Дели – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  Wikivoyage: Шинэ Дели – Аяллын хөтөч
 
Wiktionary
Wiktionary: Шинэ Дели – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Эх сурвалж Засварлах