Жанжин
Жанжин (Хятад: 将军; пиньинь галиг:Jiāngjūn; монгол бичиг:ᠵᠠᠩᠵᠤᠨ; Жанжун) гэх үг нь эртний хятадын Хавар-Намрын улсуудын үед үүсч 20-р зууны дунд үе хүртэл Азийн улс орнуудад хэрэглэж байсан цэргийн ерөнхийлөн захирагчийн цол юм. Түүхийн явцад улс гүрэн бүр адил бусын үүрэг зорилттой, газар орныг захирах маш их олон төрлийн цол чимэг бүхий цэргийн жанжинг хаан эзний зарлигаар томилж байсан. Харин Монголд Чин улсын үеэс эхлээд энэ үг нь түгээмэл хэрэглэж эхэлсэн.