Хотон (үндэстэн)

Хотон (аль эсвэл Хуй; Хятадын хотон, хуй хуй; Төв Азид Дунган гэгддэг;[4] монгол бичгээр qotong - хотонг; хятадаар 回族 - huí zú, дуудлага нь хуэи зуү; англиар Hui) — БНХАУ-ын иргэн, Ислам шүтлэгт, Хятад хэл-угсааны ард түмэн, 10.6 сая хүнтэй үндэстэн. Хятадад ялган бүртгэдэг нэр бүхий 56 ард түмний дундаас 3-р олон (Хятад, Жуан хоёроос цөөн, Манжаас олон) тоотой Хотон үндэстэн БНХАУ-ын бүх хүн амын 0.79%-г эзлэж, 2000-2010 оны хоооронд 758 мянгаар нэмэгдэж 10,586,087-оор тоологджээ. Хотонгуудын төрөлх хэл нь Хятад хэл болохоор тэднийг Хятад үндэстний Ислам шашин шүтдэгээрээ ялгардаг тасархай гэж ойлгох бөгөөд Хотон Хятад гэж тодотгон хэлэхэд буруудахгүй. Тэд Хятад улсын олон муж, оронд жигд олноор тархсан. Гэхдээ өрнө-умар хэсэг буюу Ниншя - Хотонгийн өөртөө засах орон (бүх Хотон үндэстний 19% буюу 2 сая), Ганьсү муж (1.2 сая), Хөхнуур муж (760 мянга), Шинжаан - Уйгурын ӨЗО (840 мянга) болон Хэнань, Шаньдун, Хэбэй, Юньнань зэрэг мужид олон тоогоор оршин сууж байна. Уйгур, казах, Дуншян, Киргиз, Тажик зэрэг Хятад дахь бусад хотон (мусульман) ард түмэн энэхүү Хотон үндэстнээс тусдаа бүртгэгддэг. Тан, Сүн, Юань улсын үеэс Араб, Перс, Дундад Азиас худалдаа, ноён, түшмэл, төрийн албатай ирсэн хүмүүс нутгийн Хятад голдуу улстай гэр бүл болон суусаар Хотон үндэстэн үүссэн гэж таадаг. Ислам шашны зан үйлийг ёсчлон дагадаг тул соёл, идээн ундаан, зан заншлын хувьд яг Хятадуудаас арай л өөр байдаг. Дундад Иргэн Улсын цэргийн эрхтний тэмцлийн үед Хөхнуур, Ганьсү, Ниншя хавийг Ма (Мухаммедийг төлөөлдөг) овогт хэд хэдэн Хотон цэргийн дарга эзэн мэдэж байжээ.

Хуй үндэстэн
回族
خُوِزُو
Хөгшин Хуй эр
Нийт хүн ам
11,377,914 (2020)
Томоохон хүн амтай бүс нутаг
 Хятад10,500,000
 Сингапур<Үл мэдэгдэх>
 Саудын Араб<Үл мэдэгдэх>
 Тайвань60,000 (тооц.)
 Мьянмар<Үл мэдэгдэх>
 Тайланд>3,247 (2000)
 Казахстан67,000 (2016)
 Киргиз63,000 (2016)
 Орос1,651 (2010)
 Лаос12,098 (2015)
 Узбекистан10,000 (2016)
Хэлнүүд
Голдуу Умард Хятад болон бусад Хятад хэлнүүд
Шашин
Голдуу Суннит Ислам[1][2][3]
Холбоотой угсаатны бүлэг
Хятадууд, Баи, бусад Хятад-Төвөд угсаатан болон Хятадын мусульман нийгэмлэг
Хуй үндэстэн
Хятад хэл回族
Шууд утгаИслам угсаатан

Эх сурвалж

засварлах
  1. "By choosing assimilation, China's Hui have become one of the world's most successful Muslim minorities". The Economist. 2016-10-08. Архивласан огноо 2016-10-07. Татаж авсан: 2025-05-30.
  2. "الماتريدية وآثارها في الفكر الإنساني بدول طريق الحرير.. الصين نموذجا". Alfaisal Magazine.
  3. "الحنفية الماتريدية في بلاد الصين". midad.com. 2020-01-04.
  4. Труды: Восстание дунган в Западном крае Китайской империи Shoqan.kz