Яркендын хант улс

Яркендын хант улс нь монголын Моголистан улсаас улбаатай, 17-р зуунд бүрмөсөн түрэгжсэн улс юм. Монголын түүхчид энэ улсын түүхийг төдийлөн судлаагүй байдаг.

Яркендын Ханлиг
یارکند سعیدیه خانلیغی
يەركەن سەئىدىيە خانلىقى
葉爾羌汗國
1514–1705
Location of Яркендын Ханлиг
ТөлөвЭзэнт гүрэн
НийслэлЯркенд
Нийтлэг хэлЦагадайн хэл
Шашин
Суннит Ислам
Төр засагХаант засаг
Хан 
• 1514–1533 (анхны)
Султан Саид хан
• 1695–1705 (сүүлчийн)
Султан Мухаммед Мумин хан
Түүх 
• Байгуулагдсан
1514
• Мөхсөн
1705
Өмнө нь
Дараа нь
Моголистан
Зүүнгарын Хаант Улс
ӨнөөдөрХятад
Киргиз

Яркендын хант улсын оршин тогтнох сүүлийн жилүүдэд ихээхэн тогтворгүй байж, Цагаадайн удмынханы захиргаан дор Кашгар, Яркенд, Күмүл зэргээр төвлөрсөн өөр хоорондоо байлдаант улсуудад хуваагдан, энэ дайн тулаандаа Төмөрийнхөн болон Трансоксани, Халимаг, Энэтхэгийн Дели дэх ИХ Моголын захирагчаас тусламж авах ба авахыг оролдож байжээ. Үүний жишээ нь 16-р зууны эхээр Цагаадайн удмын Мирза Хайдар Курган дайнд сүйрсэн Кашгараасаа зугтан Төмөрийнхөний Ташкентад ирж өөрийн үеэл Энэтхэгийн Дэлигийн захирагчаас Кашмирын захирагч болох зөвшөөрөл авч байсныг алдарт Тарих и Рашиди бичин үлдээжээ. Энэ мэт тогтворгүй байдлаас үүдэн 17-р зуунд Цагаадайн удмынхан байр сууриа алдсан билээ. 17-р зууны сүүлчээр Нагшбандын Ага Таглык, Хара Таглык нарын хооронд засаглалын төлөөх тэмцэл өрнөн Уйгарстаныг бүхэлд нь хамарч эцсийн бүлэгт Апаг Хожа улс төр болоод шашны тэргүүнээр тодорчээ. Цагаадайн удмын сүүлчийн захирагч нь Апагийн удам Уйгарстаны захирагч Хожижантай гэрлэн, нөхрийгөө нас барсны хойно харгис хэрцгийгээрээ нэрд гарсан Ханум Паша нэрээр түүхэнд үлдсэн алтан ургийн гүнж байв. Тэрээр Уйгарстаныг өөрөө захиран байхын тулд Хожижаны болон Цагаадайн удмын өрсөлдөгчдөө хүйс тэмтэрч, Цагаадайн удмын сүүлчийн тайжийг амьдаар нь усанд үйн буцалган алж байжээ. Түүний үед Уйгарстан аллага таллага, харгислалаар дүүрэн байж эмх замбараагаа алджээ.

Мөн үзэх засварлах

Гадаад холбоос засварлах