Торгоны зам
Торгоны зам (монгол бичиг: [ᠲᠣᠷᠭᠠᠨ ᠵᠠᠮ Tôrgan Zam ] Error: {{Lang}}: text has italic markup (help); англ. Silk Road, уламжлалт ханз: 絲綢之路; пиньинь: Sīchóu zhī lù) гэдэг нь жин тээдэг замын сүлжээг нэрлэдэг бөгөөд түүний гол зам нь Газар дундын тэнгисээс төв азиар дамжин, зүүн азийг холбодог. Монголчууд Ази Европыг холбосон замыг эзлэснээр худалдаа аюулгүй явагдаж, эзэнт гүрэн дотор худалдаа хийх пайз олгодог байжээ. Торгоны зам гэдэг нь Азиас Европ хүрдэг зам ажээ. Италийн аялагч Марко Поло энэхүү замаар аялаж Европчуудад Хятадын баялагийн талаар мэдээ хүргэжээ. Эзэнт гүрэн сулран доройтох хүртэл энэхүү замаар худалдаа наймаа хийдэг байсан байна.
Торгоны зам нь НТӨ 115 оноос XIII-р зуун хүртэл хамгийн чухал худалдаа арилжааны зам байсан юм. Торгоны замаар зөвхөн худалдаачид, цэргүүд зорчиж байсангүй, харин бүхэл бүтэн соёл, нээлт, шашин шүтлэг зүүнээс баруун руу, баруунаас зүүн зүг рүү чиглэн “зорчиж“ байв.
Нэрийн гаралЗасварлах
19-р зууны германы газарзүйч Фердинанд фон Рихтхофен өөрийн "China" (Хятад 1-р дэвтэр, 1877 он) хэмээх бүтээлдээ германaaр Seidenstrasse буюу "торгоны зам" хэмээх утгатай үгийг анх ашигласан байдаг боловч бүр түүнээс өмнө Византын эзэнт гүрний үед түүнтэй ижил нэршлийг хэрэглэж байжээ.
Торгоны зам хэмээх нэрийг эхэн үед Дорнод Туркестан (одоогийн Хятадын Шинжаан Уйгурын өөртөө засах орон)-ыг зүүнээс баруун тийш огтолсон худалдааны зам хэмээх утгаар хэрэглэдэг байсан боловч хожмоо Хятадаас эхтэй олон улсын худалдааны замын ерөнхий нэр болон хувирсан байна.
Цахим холбоосЗасварлах
- "Торгон зам" сан (англи хэлээр)