Суринам
Энэ хуудас нь Түргэн Устгалд орох шаардлагатай байна! Шалтгаан: хуудас давхардсан
Энэ хуудасны түргэн устгалыг эсэргүүцэж байгаа бол үүний хэлэлцүүлгийн хуудсанд шалтгаанаа бичнэ үү. Энэ хуудас нь түргэн устгалд орох ёсгүй нь тодорхой, эсвэл та өөрчлөх гэж байгаа бол энэ мэдэгдэлийг авч хаяна уу. Гэхдээ энэ хуудсыг та өөрөө хийсэн бол мэдэгдэлийг авч хаяж болохгүй. Администраторууд аа, энэ хуудсыг арилгахынхаа өмнө энд ямар нэгэн юм холбогдож буй эсэх, болон хуудасны түүхийг (сүүлийн өөрчлөлтийг) шалгаарай. |
Уриа 'Justitia - Pietas - Fides Загвар:La icon "Шударга ёс - Үүрэг - Үнэнч зан" | |
Төрийн дуулал 'God zij met ons Suriname (Нидерланд) ('Бурхан манай Суринамтай хамт байна')' | |
Нийслэл | Парамарибо |
Албан ёсны хэл(нүүд) | Нидерланд |
Засаглал | Үндсэн хуульт ардчилсан засаглалтай улс |
- Ерөнхийлөгч | Чан Сантоки |
Тусгаар тогтнолын үйл явдлууд | |
- Нидерландаас тусгаар тогтносон | 1975 оны 11 сарын 25 |
Газар нутаг | |
- Нийт | 163,821 км² (91-д) |
- Ус (%) | 1.1 |
Хүн ам | |
- 2009 оны 7 сар оны тооцоо | 481,267[1] (167-д) |
- 2004 оны тооллого | 456,829[2] |
- Нягтшил | 2.9/км² (239-д) |
ҮНБ | 2009 оны тооцоо |
- Нийт | $4.510 тэрбум[3] (-д) |
- 1 хүнд оногдох ҮНБ | $8,642[3] (-д) |
ХХИ (2007 он) | ▲ 0.769[4] (97-д) – дунд зэрэг |
Мөнгөн тэмдэгт | Суринам доллар (SRD )
|
Цагийн бүс | UTC-3 |
Улсын домэйн нэр | .sr |
Утасны код | +597
|
Суринам[5] (нид. Suriname; Сарнами хэл: शर्नम् Сарнам, Сранан Тонго хэл: Сранангрон), албан ёсоор Бүгд Найрамдах Суринам Улс, нь Өмнөд Америкийн хойд хэсэгт орших улс юм.
Зүүн талаараа Францын Гвиана, баруун талаараа Гайана, өмнө талаараа Бразилтай хиллэх бөгөөд хойд талд нь Атлантын далай бий. Францын Гвиана болон Гайанатай хиллэдэг өмнөд үзүүрийн хэсгүүд болох Марони гол, Корантин голуудын дагуух усан хил нь дээрх хоёр оронтой тус тус маргаантай бөгөөд 2007 оны 9 сарын 20-нд НҮБ-ын Далайн хуулийн конвенцийн дагуу Гвианатай хиллэх усан хилийн зарим хэсгийг шийдвэрлэж чадсан байна.
163,000 гаруй хавтгай дөрвөлжин километр нутагтай тус улс нь Өмнөд Америкийн хамгийн жижигхэн тусгаар тогтносон улс юм. Дэлхийн бөмбөрцгийн баруун хагас дахь нидерландаар ярьдаг цорын ганц бүс нутаг (Нидерландын Вант Улсын эзэмшлийн нутгуудыг эс тооцвол) бөгөөд албан ёсны хэл нь голланд хэл болох, Европын гадна орших цорын ганц улс билээ. Урт удаан хугацаанд үргэлжилсэн колоничлол, шилжин суурьшил, боолчлол нь Суринамыг дэлхийн хамгийн олон соёлын нийлмэл нутаг болгосон юм. Хүн амын ихэнх нь далайн эргийн дагуух хойд бүс нутгуудад амьдардаг.
ЭшлэлЗасварлах
- ↑ Central Intelligence Agency (2009). Suriname. The World Factbook. 2010 оны 5 сарын 11-д хандсан.
- ↑ Suriname Population UN Stats. Pg. 47, Appendix 1. 2010 оны 5 сарын 11-нд авсан.
- ↑ 3.0 3.1 Suriname. Олон Улсын Валютын Сан. 2010 оны 5 сарын 11-д хандсан.
- ↑ Human Development Report 2009. Human development index trends: Table G. НҮБ. 2010 оны 5 сарын 11-д хандсан.
- ↑ ISO 3166