Албани
Бүгд Найрамдах Албани Улс буюу Албани (Албани хэл: Republika e Shqipлrise) нь Зүүн Европын Балканы хойгийн баруун өмнөд хэсэгт орших бүгд найрамдах улс юм. Нийслэл нь Тирана.
Бүгд Найрамдах Албани Улс Republika e Shqipërisë
| ||||||
|
||||||
Төрийн дууллын нэр: алб. "Himni i Flamurit" «Туганд өргөх дуулал» |
||||||
Европ (хар саарал) дахь Албани (ногоон) улсын байршил
|
||||||
Нийслэл (их хот) | ![]() | |||||
Албан хэл | Албани хэл | |||||
---|---|---|---|---|---|---|
Ард түмэн (2010 он) |
95% - Албани[1] 3–6% - Грек[1][2] 2% - бусад[1] |
|||||
Олон түмэн | Албанийнхан | |||||
Төр засаг | Парламентийн бүгд найрамдах засаг | |||||
- | Ерөнхийлөгч | Бамир Топи | ||||
- | Ерөнхий сайд | Сали Бериша | ||||
Улсын хурал | алб. "Kuvendi" («Эвлүүлэг/Цуглаан») |
|||||
Түүх | ||||||
- | Арберийн гүнт улс | 1190 он | ||||
- | Османы улсаас тусгаар тогтносон | 1912 оны 11 сарын 28 | ||||
Нутаг дэвсгэр | ||||||
- | Бүх талбай | 28,748 км2 (143) | ||||
- | Гадаргын ус (%) | 4.7 % | ||||
Хүн ам | ||||||
- | Тооллого (2011) | 2,831,741 [3] | ||||
- | Нягт сийрэг | 98.5 хүн/км2 | ||||
ДНБ (ХАЧТ) | 2011 оны тооцоо | |||||
- | Нийт дүн | $24.910 тэрбум[4] | ||||
- | Нэг хүнд | $7,741[4] | ||||
ДНБ (Нэрлэсэн) | 2011 оны тооцоо | |||||
- | Нийт дүн | $12.847 тэрбум[4] | ||||
- | Нэг хүнд | $3,992[4] | ||||
ОТББИ (2005) | 26.7[5] (бага) | |||||
ХХИ (2011) | ▲ 0.739[6] (сайн) (70) | |||||
Мөнгөний нэгж | Албани лек (ALL) | |||||
Цагийн бүс | ТЕЦ (НЗНЦ+1) | |||||
- | Зуны цаг | ТЕЗЦ (НЗНЦ+2) | ||||
Домэйн нэр | .al | |||||
Утасны томьёо | +355 |
Баруун талд нь Адриатын тэнгис, баруун өмнө талд нь Ионий тэнгис цэлийж, хойд талаараа Монтенегро, зүүн талаараа Умард Македон, Косово[7], өмнө талаараа Гректэй хиллэдэг. Мөн Итали улстай Отрантогийн хоолойгоор 72 км зайтай тусгаарлагддаг.
Нэгдсэн Үндэстний Байгууллага, Европын Аюулгүй Байдлын Хамтын Ажиллагааны Байгууллага, Европын Зөвлөл, Дэлхийн Худалдааны Байгууллага, Газар Дундын Тэнгисийн Холбооны гишүүн. Мөн Европын Холбоонд элсэхээр нэр нь дэвшигдээд байгаа, Умард Атлантын Цэргийн Эвсэлд элсэх урилгыг 2008 оны 4 сард хүлээн авсан[8] орон юм. Тус улс нь албан ёсоор 2009 онд, НАТО-гийн 60 жилийн ойн үеэр 26 улсын цэргийн эвсэлд нэгдэн орох бөгөөд Балканы хойг, Ирак[9][10], Афганистан, Чад[11] дахь энхийг сахиулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй.
Албани нь парламентийн ардчилсан тогтолцоотой, шилжилтийн үеийн эдийн засаг бүхий орон болно. Нийслэл Тиранадаа нийт 3.5 сая хүн амын нь 895,000 нь төвлөрч оршин суудаг, санхүүгийн төв хот нь юм.[12] Чөлөөт зах зээл рүү шилжиж буй тус орон нь гадаадын хөрөнгө оруулалт, ялангуяа эрчим хүч, зам тээврийн дэд бүтцийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг нээлттэй болгож буй.
Османы эзэнт гүрэнд хамаарч ирсэн түүхэн шалтгааны улмаас хүн амын олонхи нь исламын шашин шүтдэг ч үнэн алдартны шашин, католик шүтлэгтэн ч элбэг.
НэршилЗасварлах
Албани хэлээр улсын нэр болох Shqipлrise нь "Бүргэдийн орон" гэсэн утгатай бөгөөд албаничууд өөрсдийгөө бүргэдээс гаралтай гэж үздэг аж. Харин Албани гэдэг нь латин хэлний albus буюу цагаан гэдэг үгнээс гаралтай. Энэ нь шохойн чулуу элбэг байдгаас газар нь цайран харагддаг гэдгээс улбаатай юм байна.
ТүүхЗасварлах
Засаг захиргааны хуваарьЗасварлах
Тус улс нь 12 аймаг, 36 хошуу, 351 суурин газарт хуваагдана.
ЭшлэлЗасварлах
- ↑ 1.0 1.1 1.2 CIA World Factbook: Albania Загвар:WebCite
- ↑ The Greeks: the land and people since the war. James Pettifer. Penguin, 2000. ISBN 978-0-14-028899-5
- ↑ 2011 Census
- ↑ 4.0 4.1 4.2 4.3 Albania. International Monetary Fund. 17 April 2012-д хандсан.
- ↑ Distribution of family income – Gini index. The World Factbook. CIA. the original on 23 July 2010-с архивлагдсан. 1 September 2009-д хандсан.
- ↑ Human Development Report 2010. United Nations (2010). 5 November 2010-д хандсан.
- ↑ Косовог НҮБ Сербийн муж гэж үздэг ч НҮБ-ын гишүүн 50 улс тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрдөг.
- ↑ Albania membership Nato. NATO. the original on 2007-12-13-с архивлагдсан.
- ↑ Croatia, Albania sign NATO membership accords. USA Today.
- ↑ U.S. Supports Albania for NATO Membership. America.gov - Telling America's Story. the original on 2008-03-28-с архивлагдсан.
- ↑ The official site of the Government of Albania (PDF).
- ↑ tirana.gov.al дахь хүн амын статистик
ХолбоосЗасварлах
- Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департмент дэх Албаний улсын мэдээлэл
- Albania UCB Libraries GovPubs вэбсайтаас
- Albania national profile from the Association of Religion Data Archives
- Засгийн газар
- Албаний Ерөнхийлөгчийн Тамгын газар
- Албаны Засгийн газар (Элчин сайдууд)
- Албаний парламент
- The Albanian Constitutional Court
- Albanian Institute of Statistics
- Chief of State and Cabinet Members
- Аялал жуулчлал
- Shqiperia Albanian portal
- Albania.Shqiperia.com Informations related to Albania
- National Tourism Organization Official website for travel and tourism information
- National Tourism Agency (in English)
- Tourism, history
- Travel album, with photos and maps
- Various Topographic Map Collections of Albania (updated 18 January 2009)
- GPS Basemap for Albania
- VIVAlbania, hospitality and ecotourism in Albania
- Guide To Albania (with pictures)
- Website of the National Tourist Organisation of Albania
- Бусад
- Treasure of the national library of Albania
- Information on Albania
- Lajme
- Guide to materials pertaining to Albania at the Eisenhower Presidential Library
- Albania Country Brief DFAT
- Books about Albania and the Albanian people (scribd.com) Албанийн тухай болон ард түмний нь тухай; тэдний түүх, хэл, угсаа, соел, уран зохиол, г.м.
- Албани өнөөдөр