Засаглал
Засаглал гэдэг бол улс төр, эрх зүйн нэр томьёо юм. Агуулгын тодорхойлолт дээр олон судлаачид зөрдөг.
Монгол хэлний үүднээс үзвэл, "засаг" гэдэг зүйлийн үйлдэж буй явцыг "засаглал" гэж ойлгож байгаа юм. Харин орчуулгын үүднээс "power", "governance" гэдэг огт өөр хоёр үгийг "засаглал" гэж орчуулж байна.
Агуулга талаасаа
засварлахPower and power again буюу нэг этгээд хүссэн зүйлээ нөгөө этгээдээр хүсэл зоргийг нь харгалзалгүй хийлгэж байгаа явдлыг "засаглал" гэдэг нэр томьёогоор орчуулан ойлгох явдал цөөнгүй байна. Энэ агуулгаар "төрийн засаглал", "засаглал хуваах" гэх мэт нэр томьёо үүссэн байна. Хууль зүйн нэршилд, power гэдгийг "засаглал" бус, "эрх мэдэл" гэж орчуулдаг агаад Монгол Улсын Үндсэн хуульд "эрх мэдэл" хэмээн нэрлэсэн бий. Иймээс сүүлийн үеийн хууль зүйн номд "эрх мэдэл хуваарилах" гэх нэр томьёог өргөн хэрэглэж байна. Харин улс төр судлалын нэр томьёонд "power" гэдгийг "засаглал" гэх нэрээр хэрэглэсээр байгаа юм. Төрийн бус байгууллагууд "governance" гэдэг үгийг "засаглал" хэмээн орчуулснаар "сайн засаглал", "ардчилсан засаглал" гэх мэт нэр томьёо сүүлийн үед их хэрэглэх боллоо. Ингэснээр "засаглал" гэдэг үгийн үндсэн утга бүрэн алдагдсан билээ. Good governance гэдгийг "сайн засаглал" гэж буулгаад, эргүүлээд түүнийгээ "сайн эрх мэдэл" гэж ойлговол утгын аймшигтай алдаа гарах нь лавтай.
Тиймээс, Бираагийн Чимид тэргүүтэй зарим эрдэмтэн "засаглал" гэдэг үгийг хэрэглэхгүй байхыг санал болгодог. "Power" гэдгийг "эрх мэдэл", харин "governance" гэдгийг "удирдлага" гэж орчуулахыг тэрээр санал болгдог. Нийгмийн шинжлэх ухааны нарийн ялгаатай ойлголтыг тодорхой зааглах үүднээс Чимид багшийн санаа зарим талаар зөв байх магадгүй юм. "Засаглал гэдэг нь улс орныг удирдах төрийн эрх барьдаг тогтолцоо юм. Засаглал нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх хэсгээс бүрдэнэ".