Барбадос
Барбадос (англ. Barbados) нь Бага Антилын арлууд дээр орших арлын улс бөгөөд уртаараа 34 км, өргөнөөрөө 23 км, нийт 431 км² газар нутагтай. Хойд Атлантын далайн баруун хэсэгт, Карибын тэнгис, Виндвард арлуудаас зүүн тийш 100 км зайд оршино;[8] Сент-Винсент ба Гренадинаас зүүн тийш 168 км, Венесуэлээс зүүн хойш 400 км зайтай. Барбадос нь Атлантын хурриканы бүслүүрийн гадна оршдог юм.
Барбадос Barbados
| |
---|---|
Уриа: Pride and Industry англ., „Бахархал ба хичээл зүтгэл“ | |
Төрийн дуулал: In Plenty and In Time of Need | |
Нийслэл | Брижтаун |
Албан ёсны хэл | Англи |
Төр засаг | Парламентын хаант засаг |
• Төрийн тэргүүн | Хатан хаан II Элизабетыг төлөөлөгч нь ерөнхий амбан захирагч Сандра Мэйсон[1] |
• Засгийн тэргүүн | Ерөнхий сайд Миа Моттли |
Байгуулагдсан | |
• Үйл | 1966 оны 11 сарын 30 (Их Британиас) |
Газар нутаг | |
• Нийт | 430 км2 |
Хүн ам | |
• Тооцоо | ~ 278.000 [3] |
• Өсөлт | ▲ +0,30 %[4] |
• Нягтаршил | 647 (9.)/км2 |
ДНБ (ХАЧТ) | тооцоо |
• Нийт |
|
ДНБ (нэрлэсэн) | тооцоо |
• Нийт | 2016[6] |
ХХИ | ▲ 0,795 (54.) (2016)[7] Error: Invalid HDI value |
Мөнгөний нэгж | Барбадос доллар (BBD) |
Цагийн бүс | UTC−4 |
Утасны томьёо | +1 (246) |
Домэйн нэр | .bb |
Португаличуудын эзэмшилд Os Barbados гэсэн нэрээр байсан тус арал 1625 онд Английн мэдэлд орж, улмаар Британийн колони болжээ.[9] Арал дээр багцаагаар 275,338 хүн оршин суудаг,[10] тэдгээрийн 80,000 нь хамгийн том хот бөгөөд нийслэл болох Брижтаун болон түүний ойр орчимд амьдардаг байна.[11] 1966 онд тусгаар тогтнолоо олсон Барбадос улс Британийн Хамтын Нөхөрлөлийн бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд төрийн тэргүүн нь Нэгдсэн Вант Улсын хатан хаан II Элизабет юм.[12] Барбадос нь Карибын бүс нутагт аялал жуулчлалаараа алдартай бөгөөд хамгийн өндөр хөгжсөн улс нь билээ. Тус улсын ХХИ нь 0.903 гэсэн үзүүлэлттэй бөгөөд баруун хагас бөмбөрцөгт орших, өндөр үзүүлэлттэй хэдхэн улсын нэг юм (бусад нь Канад, АНУ, Ирланд, Португали, Исланд).[13][14]
ЭшлэлЗасварлах
- ↑ Sir Philip Greaves to act as Governor General. In: nationnews.com. 1. Juli 2017, abgerufen am 15. Juli 2017 (englisch).
- ↑ Sir Philip Greaves to act as Governor General. In: nationnews.com. 1. Juli 2017, abgerufen am 15. Juli 2017 (englisch).
- ↑ Эх сурвалж: Geohive.com, Citypopulation.de Census 05/2010
- ↑ [1]
- ↑ [2]
- ↑ [3]
- ↑ [4] United Nations Development Programme (UNDP),
- ↑ Chapter 4 - The Windward Islands and Barbados - U.S. Library of Congress
- ↑ Secretariat. Barbados - History. Commonwealth of Nations.
- ↑ Staff (2008). Latest Socio-Economic Indicators. Barbados Statistical Service.
- ↑ Staff (2008). Places of interest - BRIDGETOWN. Government of Barbados.
- ↑ HRM Queen Elizabeth II (2010). History and present government - Barbados. The Royal Household. 10 May 2010-д хандсан.
- ↑ Staff writer (25 March 2010). BARBADOS: Latest figures show tourism is the lead foreign exchange earner. Caribbean Media Corporation. Caribbean Daily News. 10 May 2010-д хандсан.
- ↑ Staff writer. "Barbados country profile", British Broadcasting Corporation. 10 May 2010-нд авсан.