Серби ба Монтенегро
Серби ба Монтенегро нь Зүүн Өмнөд Европт оршиж байсан, хуучин Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улс (ХБНСЮУ)-ын хоёр бүгд найрамдах улс болох Серби, Монтенегро улсаас бүрдэх улс юм. Югославын задралын дараа 1992 онд байгуулагдахдаа Холбооны Бүгд Найрамдах Югослав Улс (FRY; сер. Savezna Republika Jugoslavija, Савезна Република Југославија; SRJ, СРЈ) хэмээх холбооны улсын статустай байв. 2003 онд төрийн байгууллаа өөрчилж, улс төрийн холбооны бүтэцтэй болж, албан ёсны нэрээ Серби ба Монтенегрогийн Холбооны Улс (сер. Državna Zajednica Srbija i Crna Gora, Државна Заједница Србија и Црна Гора; SCG, СЦГ) болгожээ.
Холбооны Бүгд Найрамдах Югослав Улс (1992–2003) Серби ба Монтенегрогийн Холбооны Улс (2003–2006) Савезна Република Југославија(1992–2003) Државна Заједница Србија и Црна Гора (2003–2006) | |
---|---|
Төрийн дуулал: Серби ба Монтенегрогийн төрийн дуулал | |
Нийслэл | Белград |
Албан ёсны хэл | Серби хэл |
Төр засаг | 1992–2003 : Холбооны Бүгд Найрамдах Улс 2003–2006: Нэгдсэн Улс |
• Төрийн тэргүүн | Холбооны БН Югославын ерөнхийлөгч 1992–1993: Добрица Чосич 1993–1997: Зоран Лилич 1997–2000: Слободан Милошевич 2000–2003: Воислав Коштуница Серби ба Монтенегрогийн ерөнхийлөгч 2003–2006: Светозар Марович |
• Засгийн тэргүүн | Серби ба Монтенегрогийн ерөнхий сайд |
Байгуулагдсан | |
• Үйл | 1992 оны 4 сарын 27 (ХБН Югослав Улс) 2003 оны 2 сарын 4 (Серби ба Монтенегро) |
Газар нутаг | |
• Нийт | 102.350 км2 |
Хүн ам | |
• Тооцоо | 10.829.175 (2005 оны 7 сар) |
• Нягтаршил | 105/км2 |
Мөнгөний нэгж | Серби: Динар Монтенегро ба Косово: Евро |
Цагийн бүс | UTC+1 |
Утасны томьёо | +381 (өнөөдөр Серби Улс хэрэглэж байгаа) |
ISO 3166 код | CS, SCG, 891[1] |
Домэйн нэр | .yu (.cs бүртгэлтэй байсан болвч огт ашиглагдаагүй) |
Холбооны Бүгд Найрамдах Югослав Улс нь өөрийгөө Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улсын хууль ёсны залгамжлагч гэж зарласан нь бусад хуучин БНУ-уудын эсэргүүцэлтэй тулгарч байв. Иймээс Нэгдсэн Үндэстний Байгууллага хуучин Югославын гишүүнчлэлийг үргэлжлүүлэн тус улсад олгохоос татгалзсан байна[2]. Гэхдээ 2000 онд ерөнхийлөгч Слободан Милошевичийг түлхэн унагасны дараа тус улс уг үзлээсээ татгалзаж, Бадинтерын Арбитрын Хорооноос гаргасан, залгамжлалыг хуваалцах тухай саналыг хүлээн авснаар 2000 оны 11 сарын 2-нд НҮБ-д гишүүнээр элсчээ[3].
Серби ба Монтенегро нь ерөнхийдөө тусдаа бие даасан удирдлагатай бөгөөд батлан хамгаалах зэрэг зарим асуудлуудаар л нэгдсэн бодлоготой байв. Тэр ч бүү хэл тусдаа эдийн засгийн бодлого явуулдаг байсан тул өөр өөр мөнгөн тэмдэгт хэрэглэж байлаа (Монтенегрод Еврог хэрэглэж байв). Улмаар 2006 оны 5 сарын 21-нд Монтенегрогийн тусгаар тогтнолын санал асуулга явагдаж, 5 сарын 31-нд сонгуулийн эрхтэй иргэдийн 55.5% нь тусгаар тогтнолын төлөө санал өгснөөр хоёр улсын холбоо задарч, 2006 оны 6 сарын 3-нд Монтенегро, 6 сарын 5-нд Серби улс тусгаар тогтнолоо зарлажээ. Ийнхүү хуучин Югославаас үлдэж хоцроод байсан тус улс задарсан юм.
Цахим холбоосЗасварлах
Wiktionary: Серби ба Монтенегро – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
ЭшлэлЗасварлах
- ↑ Statoids.com
- ↑ “Participation of Former Yugoslav States in the United Nations”, Max Planck Yearbook of United Nations Law, 241–243.
- ↑ FR Yugoslavia Investment Profile 2001. EBRD Country Promotion Programme.