Доминика

(Доминик-с чиглүүлэгдэв)

Доминика Улс нь зүүн Карибын Бага Антил дахь арлын улс юм. Энэ улс нь ижил нэртэй арал дээр орших ба Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн гишүүн улс болно.

Доминикийн Хамтын Нөхөрлөлийн Улс
Commonwealth of Dominica (Англи)
Уриа: "Apwé Bondyé, Sé latè"[1] (Креол)
"Post Deum terra est" (Латин)
"Бурхны дараа Улс"
Төрийн дуулал: "Isle of Beauty, Isle of Splendour"
 Доминика улсын байршил (улаанаар дугуйлсан) Баруун хагас
 Доминика улсын байршил (улаанаар дугуйлсан)

Баруун хагас

Нийслэл
ба томоохон хот
Розо
15°18′N 61°23′W / 15.300°N 61.383°W / 15.300; -61.383
Албан ёсны хэлАнгли хэл[2][3]
Ардын
хэл
Доминикийн Креол хэл
Угсаатны бүлгүүд
(2014[4])
Шашин
(2020)
Ард түмний нэршилДоминикчууд
Төр засагНэгдмэл ноёрхогч намын парламентын бүгд найрамдах улс
Чарльз Саварин
Рузвельт Скеррит
Жозеф Айзек
Хууль тогтоох байгууллагаДоминикийн Хурлын танхим
Тусгаар тогтнол 
3 сарын 1, 1967
• Бүрэн эрхт байдал ба үндсэн хууль
11 сарын 3, 1978
Газар нутаг
• Нийт
750 км2 (174)
• Усны эзлэх талбай (%)
1.6
Хүн ам
• 2021 тооцоо
72,412[6][7] (186)
• 2011 тооллого
72,000[8]
• Нягтаршил
105/км2 (95)
ДНБ (ХАЧП)2018 тооцоо
• Нийт
$688 сая[9]
• Нэг хүнд ноогдох
$9,726[9]
ДНБ (нэрлэсэн)2018 тооцоо
• Нийт
$485 сая[9]
• Нэг хүнд ноогдох
$7,860[9]
ХХИ (2019) 0.742[10]
өндөр · 94
Мөнгөний нэгжЗүүн Карибын доллар (XCD)
Цагийн бүсUTC–4 (АСЦ)
Жолооны талзүүн
Утасны томьёо+1-767
Домэйн нэр.dm

Албан ёсны англи хэлний хажуугаар Патва (Патойс) хэмээн нэрлэгдэх оршин суугчид нь антилын креоль хэлийг ярианы хэлээр түгээмэл хэрэглэдэг.

Газар зүй

засварлах
 
Калибишийн эрэг
 
Хүрхрээ

Доминика нь Францын Карибын арлуудын хооронд буюу далайн чанад дахь департмент Гваделупа умард талд нь, өмнө зүгт нь 25 км-н зайтай департмент Мартиникийн дунд оршдог. Ойролцоогоор баруун зүгт нь 250 км-н зайд Венесуэлийн оршин суугчгүй арал болох Авес арал бий.

Энэ арлын хойд талын арлуудын бүлэг нь британийн хэллэгээр „Leeward Islands“-салхины нөмөр талын арлуудад харьяалагдах ч, герман болон бусад хэлнүүдэд салхин талын арал хэмээн нэрлэдэг.

Доминикаг албан бусаар „the nature island“ (байгалийн арал) хэмээн нэрлэдэг бөгөөд учир нь энэ арал амьтан, ургамлын төрөл зүйлээр баялаг аж. Бага Антилын нэлээд хэдэн өндөр уулууд, 300 гаран гол, горхи мөн түүнчлэн олон тооны нуурууд нь энэ арал дээр байдаг. Уулс нь галт уулын гаралтай. Доминикагийн хамгийн өндөр уул Морн Дяблотен 1447 метрийн өндөртэй бөгөөд Бага Антилдаа өндрөөрөө хоёрт ордог. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн Морн Труа Питонд тус улсын үзэсгэлэнт газрууд байх учир 1997 онд дэлхийн өвд бүртгэн авчээ.

Том хотуудын тоонд:

  1. Розо: 16.074 оршин суугчтай
  2. Портсмут: 3.633 оршин суугчтай
  3. Берекуа: 3.195 оршин суугчтай
  4. Мэригот: 2.669 оршин суугчтай

Уур амьсгал

засварлах

Халуун орны уур амьсгалтай, зүүн хойд зүгээс салхилах зөөлөн салхитай, их хэмжээгээр бороо орох ба энэ нь хар салхины улиралд буюу тавдугаар сараас арваннэгдүгээр сарын хооронд орох бөгөөд үер болон хөрс нураах онцгой аюултай.

Хуй салхи

засварлах
  • 1999 оны арваннэгдүгээр сард хар салхи Ленни баруун эрэгт нь их хэмжээний хохирол учруулсан.
  • 2007 оны наймдугаар сард хар салхи Дин мөн л ихээхэн хохирол учруулснаас гадна хамгийн багадаа хоёр хүний амь нас хохирчээ.[11]
  • 2015 оны наймдугаар сард халуун орны хуй салхи Эрика 39 хүний аминд хүрчээ. Эрика хуй салхинаас үүссэн материалын хохирол түрүү жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 90% тэнцэх хэмжээнд хүрсэн байна.[12]
  • 2017 оны есдүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө хар салхи Мариа Доминика дээгүүр өнгөрөхдөө ихээхэн сүйрэл учруулав.[13] Нийт 31 хүн энэ хар салхины улмаас амь насаа алдсан бол одоогийн байдлаар 34 хүн (2017 оны 11 сарын 19-ий мэдээлэл) сураггүй алга болсон байна.[14] Хар шуурга дөнгөж өнгөрөнгүүт олон хотуудад хулгай, тонуул гарсан байдаг ба үүнд цагдаагийн ажилтнууд ч бас оролцсон байна[15].

Доминика улс ойролцоогор 72.000 оршин суугчтай (2007 оны мэдээ).[16] Хүн амын хүчтэй шилжих хөдөлгөөний (ихэвчлэн Карибын арлын улсууд, АНУ, Канад руу) улмаас хүн амын өсөлтийн хувь ердөө 0,184 % байна. Хүн амын 80 % нь ромын католик,[17] 15 % нь протестант, 5 % нь методист, 3 % нь пентекост, 3 % нь адвентистууд, 2 % нь баптистууд, 2 % нь бусад шашин шүтдэг.

Доминикагийн хүн ам дараах бүлгүүдээс бүрдэнэ: 86,8 % харууд, 8,9 % мулатууд, 2,9 % карибчууд, 0,8 % европчууд.

Доминика улсын харьяат иргэдийг „Доминикачууд“, харин Доминикан улсын харьяат иргэдийг „Доминиканчууд“ гэж нэрлэнэ.

Хүн амын өсөлт

засварлах
Он Хүн амын тоо
1950 51.100
1960 60.011
1970 71.073
1980 75.314
1990 70.926
2000 69.676
2010 71.440
2017 73.925

Эх сурвалж: НҮБ[18]

 
Доминика, 1780 он

Энэ улсын нутаг дэвсгэрт МЭӨ 5000-3100 оны хооронд хүн амьдарч байсан ул мөрийг нотлох баримтаар баталгаажуулсан байна. Удаан хугацааны туршид эхлээд Сибонеичүүд энэ арал дээр амьдарч байгаад, дараа нь ихэд амгалан Аравакчууд гарч ирснийг Карибын дайчид хөнөөн устгасан гэж үзсээр ирсэн байна.

Доминикаг 1493 оны арваннэгдүгээр сарын 3-нд аялагч Колумб хоёр дахь аяллаараа нээсэн ч, арал дээр буудаллаагүй ажээ. Колумб энэхүү арлыг долоо хоногийн өдрийн нэр болох ням гаргийн нэрээр нэрлэжээ (латинаар Доминика). Нутгийн уугуул иргэд нь Кариб эсвэл Канибаас ирсэн эдгээр хүмүүсээс ихэд айж байсан ба эндээс Каниба, Каннибал гэх үг нь эхлээд испани хэлэнд, дараа нь өөр хэлнүүдэд нэвтрэн оржээ. Эх газарт амьдрах Карибчуудыг угсаатан судлаачид одоо ч ийнхүү нэрших ба бусад бүлгүүд нь Арлын-Карибчууд гэх нэртэй болжээ. Арлын Карибчууд өөрсдийгөө Калинаго хэмээн нэрлэх ба тэд 1400 оноос 1700 оны хооронд тус арлыг хянаж байв. Тэдний тухай Каннибалчуудын дээрэм хэмээн домог болгон ярих айдас нь угтаа эмэгтэйчүүдийн хулгай байсан аж. 1796 онд Британичууд Сент Винсентийг эзлэн, нутгийн иргэдийг хөөн зайлуулсны дараа тэдний дутаан орогнох газар нь Доминика байсан байна.

Доминика нь 1978 оны арваннэгдүгээр сарын 3-нд Их Британиас салан тусгаар тогтнов. Энэ улс нь нэг танхимын систем бүхий парламентын бүгд найрамдах засаглалтай ба нийт 30 гишүүн, таван жилийн сонгуулийн хугацаатай юм. Гишүүдийн 21 нь сонгуулиар, 5 нь засгийн газрын тэргүүнээр, 4 нь сөрөг хүчнээс томилогдоно. Сонгууль өгөх эрх нь 18 насанд хүрсэн бүх иргэдэд байна.

Сүүлийн сонгууль 2009 оны арванхоёрдугаар сарын 18-нд явагдсан бөгөөд үр дүн нь Dominica Labour Party 18 (2005 онд тус намаас 12 суудал авч байв), United Workers Party 3 (8), нам бус 0 (1), Dominica Freedom Party 0 (0) байв (мэдээ: 2009 оны 12 сарын 20).[19]

Доминика нь Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөл, Карибын нийгэмлэг, Зүүн Карибын улсуудын байгууллага, Америкийн улсуудын байгууллага, Латин Америкийн ба Карибын улсуудын нийгэмлэг, жижиг арлын улсуудын холбооны гишүүнээс гадна Америкийн Боливариа холбоо гэх эдийн засгийн холбооны гишүүн улс юм.

Засаг захиргааны хуваарь

засварлах
 
Доминикагийн дүүргүүд

Доминика нь арван засаг захиргааны дүүрэгт хуваагдана. Дараах хүснэгтэд байгаа оршин суугчдын тоо нь 2001 оны тавдугаар сарын 12-ны хүн амын тооллогын тоо болно.

Д/д Дүүрэг Төв суурин Талбай
км²
Оршин суугч
нийт
Оршин суугч/
км²
1 Сент Андру Уэсли 179,6 10.240 57
2 Сент Дэвид Розали 126,8 6.758 53
3 Сент Жорж Розо 53,5 19.825 371
4 Сент Жон Портсмут 58,5 5.327 91
5 Сент Жозеф Сент Жозеф 120,1 5.765 48
6 Сент Люк Поинт-Мишель 11,1 1.571 142
7 Сент Марк Суфьер 9,9 1.907 193
8 Сент Патрик Берекуа 84,4 8.383 99
9 Сент Пол Понт Гасс 67,4 8.397 125
10 Сент Петер Колиот 27,7 1.452 52
  Доминика Розо 739 71.474 97

Эх сурвалж: Central Statistical Office of Dominica

Цахим холбоос

засварлах
  Commons: Доминика – Викимедиа дуу дүрсний сан
 
Wiktionary
Wiktionary: Доминика – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Эх сурвалж

засварлах
  1. "Coat of Arms – Government of the State of Dominica". www.dominica.gov.dm.
  2. CIA. ""Dominica"". Татаж авсан: 7 July 2023.
  3. Government of Dominica. ""Constitution of Dominica"" (PDF). Татаж авсан: 7 July 2023. "Chapter 1:01 Section 8.2 "Every petition shall be in the English Language (p.22 of pdf)
  4. "DOMINICA NATIONAL CENSUS REPORT 2000 ROUND OF POPULATION AND HOUSING CENSUS SUB-PROJECT" (PDF). Caricomstats.org. Archived from the original (PDF) on 5 February 2018. Татаж авсан: 29 August 2017.
  5. "Religions in Dominica | PEW-GRF".
  6. "World Population Prospects 2022". population.un.org. United Nations Department of Economic and Social Affairs, Population Division. Татаж авсан: July 17, 2022.
  7. "World Population Prospects 2022: Demographic indicators by region, subregion and country, annually for 1950-2100" (XSLX). population.un.org ("Total Population, as of 1 July (thousands)"). United Nations Department of Economic and Social Affairs, Population Division. Татаж авсан: July 17, 2022.
  8. "2011 POPULATION AND HOUSING CENSUS" (PDF). Dominica.gov.dm. Archived from the original (PDF) on 8 June 2019. Татаж авсан: 29 August 2017.
  9. 9.0 9.1 9.2 9.3 "Dominica". International Monetary Fund.
  10. Human Development Report 2020 The Next Frontier: Human Development and the Anthropocene (PDF). United Nations Development Programme. 15 December 2020. pp. 343–346. ISBN 978-92-1-126442-5. Татаж авсан: 16 December 2020.
  11. Dominica Begins to Recover from Hurricane Dean, thedominican.net, Meldung vom 18. August 2007, abgerufen am 21. Oktober 2017.
  12. Erlassjahr.de: Grenada im Pariser Club (Memento 8. Арванхоёрдугаар сар 2015 цахим архивт), abgerufen am 4. Dezember 2015.
  13. International Federation of Red Cross and Red Crescent Societies: Dominica: Hurricane Maria − Information Bulletin no. 2, 25. September 2017, abgerufen am 21. Oktober 2017 (PDF).
  14. Hurricane Maria: The missing and the dead, The Sun Dominica, Meldung vom 28. November 2017, abgerufen am 12. Dezember 2017.
  15. Looting. The Sun Dominica, 19. Dezember 2017, abgerufen am 3. Mai 2018 (englisch).
  16. "CIA World Factbook: Dominica (англиар)". Archived from the original on 2012-05-04. Татаж авсан: 2018-09-28.
  17. Länderinformationen des Auswärtigen Amtes zu Dominica
  18. World Population Prospects - Population Division - United Nations. Abgerufen am 28. Juli 2017.
  19. Dominica’s Opposition Leader Ron Green looses seat in ballot recount In: The Dominican.net. 19. Dezember 2009, abgerufen am 20. Dezember 2009 (englisch).