Хятадын Коммунист Нам
Хятадын Эв Хамт Нам буюу Хятадын Коммунист Нам 1921 оны 7-р сард байгуулагджээ. Хятадын Коммунист Нам /ХКН/ 76 сая гаруй гишүүнтэй, дэлхийн улс төрийн хамгийн том байгууллага. 2017 оны 10-р сард зохион байгуулагдсан 19-р Үндэсний Конгрессоос сонгогдсон Ши Жиньпин өнөөгийн тэргүүлэх удирдагч юм.
Хятадын Коммунист Нам 中国共产党 Zhōngguó Gòngchǎndǎng | |
---|---|
Ерөнхий нарийн бичгийн дарга | Ши Жиньпин |
Байнгын хороо | |
Байгуулагчид | |
Байгуулагдсан |
|
Төв байр | Жуннаньхай, Шичен дүүрэг, Бээжин |
Сонин | Ардын өдөр тутмын |
Залуучуудын жигүүр | |
Зэвсэгт жигүүр | |
Ажилчдын жигүүр | Бүх Хятадын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо |
Хэвлэлийн жигүүр | Хятадын Медиа Групп |
Судалгааны газар | Бодлогын Судалгааны Төв Газар |
Гишүүдийн тоо (2022) | ▲ 96,710,000[1] |
Үзэл баримтлал | |
Үндэсний харъяалал | Нэгдсэн Фронт[2] |
Олон улсын харъяалал | |
Өнгө(нүүд) | Улаан |
Уриа | "Ард түмэнд үйлчил" (хят. 为人民服务) |
Дуулал | "Интернационал" (хят. 国际歌) |
Ардын төлөөлөгчдийн их хурал (13-р) | 2,090 / 2,980 |
АТИХ-ын байнгын хороо | 118 / 175 |
Намын туг | |
Цахим холбоос | |
cpc.people.com.cn |
ХКН-ын туйлын зорилго бол коммунист нийгэм байгуулах явдал юм. Хятадын Коммунист Нам үйл ажиллагаандаа "Марксизм-Ленинизм, Мао Зэдуны үзэл баримтлал", Дэн Сяопиний онол, Зяан Зэминий "Гурван төлөөллийн онол" , "шинжлэх ухааны үзэл баримтлал" -аар удирдуулж байгаагаа тунхаглаж байна. "Ху Зинтао ба Ши Жиньпиний шинэ үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санаа зэрэг юм. Оросын 1917 оны Октябрын хувьсалын нөлөөгөөр Коминтерний тусламжтайгаар марксизм-ленинизмын үзэл санааг Хятадад түгээж үндэсний хувьсгалт хөдөлгөөн өрнүүлж Хятадын Коммунист нам 1921 оны 7 дугаар сард байгуулагдсан ажээ.
ХКН-ыг 1921-1927 онуудад намыг тэргүүлж байсан Чень Дусю тэргүүтэй хэсэг нөхдүүд байгуулсан байна.
ХКН-ын Анхдугаар их хурлыг 1921 оны 6 дугаар сарын сүүл, 7 дугаар сарын эхээр Шанхай хотод 12 төлөөлөгчтэй нууц байдалтай зохион байгуулсан байна. Хурлаар Хятадад социализм байгуулах намын эцсийн зорилгыг тунхаглав. Хятадын зүүний үзэлтэй сэхээтний төлөөллөөс бүрдсэн "дугуйлан" -аас дэлхийн хамгийн том улс төрийн нам болтлоо өргөжсөн юм.
ХКН-ын түүхийг дараах үе шатанд хувааж болно.
- Гоминдантай нэгдэн милитарист бүлэглэлүүдийн эсрэг фронтын үе (1922-1927).
- Хятад дахь Зөвлөлт Бүгд Найрамдах Улс буюу улс орны эрх мэдлийн төлөө Гоминдантай хийсэн тэмцлийн үе (1927-1937).
- Японы түрэмгийллийн эсрэг тэмцэл, Хоёрдугаар Гоминдантай нэгдсэн фронтыг байгуулсан үе (1937-1945).
- Хятад дахь иргэний дайн (1946-1949) - Гоминдантай хийсэн дайны үе.
- Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны дараа үе(1949 оноос хойш) - нам улс орондоо эрх баригч нам болон төлөвшсөн үе.
Гишүүд
засварлахХКН 2015 оны байдлаар 86 сая, 2022 оны байдлаар 96,7 сая гишүүнтэй байна. Үүүнээс:
- тариаланчид -25,9 сая
- удирдах бөгөөд техник ажилтнууд -12,5 сая
- намын ажилтнууд -9 сая
- албан хаагчид - 7,4 сая
- ажилчид - 7,3 сая
Удирдлага
засварлахХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны өнөөгийн гишүүд нь:
Ши Жиньпин - ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, ХКН-ын Төв хорооны Цэргийн зөвлөлийн дарга.
Ли Көцян - БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд
Ли Жаншу - БХАТИХ-ын Байнгын хорооны дарга
Ван Ян - Бүх хятадын ардын улс төрийн Зөвлөлдөх үндэсний хорооны дарга
Ван Хунин - ХКН-ын Төв Хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга
Жао Лэжи - ХКН-ын Сахилга бат шалгах төв комиссын дарга
Хан Жэн - БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч
ХКН-ын Төв хорооны нарийн бичгийн газрын гишүүд:
- Ван Хунин
- Дин Сюэсян
- Ян Сяоду
- Чэнь Си
- Го Шэнкунь
- Хуан Куньмин
- Ю Цюань
ХКН-ын ХХ дугаар Их хурал
засварлахХятадын Коммунист намын ХХ дугаар Их хурал Бээжин хотноо 2022 оны 10-р сарын 16-22-ны өдрүүдэд болов.
1977 оноос хойш 5 жил тутам болж БНХАУ-ын улс төрийн амьдралыг тодорхойлдог ирсэн Хятадын Коммунист намын Тус Их хуралд 2296 төлөөлөгч оролцсон байна.
Цахим холбоос
засварлах- Commons: Хятадын Коммунист Нам – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Эшлэл
засварлах- ↑ Guo, Rui (30 June 2022). "China's Communist Party hits 96.7 million, boosted by young and educated". South China Morning Post (англи хэлээр). Татаж авсан: 1 July 2022.
- ↑ "CHINA'S OVERSEAS UNITED FRONT WORK: BACKGROUND AND IMPLICATIONS FOR THE UNITED STATES". ussc.gov. Архивласан огноо 14 October 2019. Татаж авсан: 27 October 2019.