Дэлхийн долоон гайхамшиг
Дэлхийн долоон гайхамшиг, тодруулбал дэлхийн долоон эртний гайхамшиг гэж хүний гараар бүтээгдсэн уран нарийн хийц бүхий түүхийн сонгодог үеийн маш алдартай барилга байгууламжуудаас шалгаруулан нэрлэдэг. Энэ бүтээлүүд нь Газар дундын тэнгисийн эрэг орчмын нутгуудад бүтээгдсэн барилга байгууламжууд бөгөөд Эртний Грек хүмүүсийн үзэл бодлоор илэрхийлэгдсэн байдаг. Энэ жагсаалт нь дундад зууны болон орчин цагийн гэх мэт Дэлхийн гайхамшгуудын хувилбарууд байдаг.
Эртний дэлхийн 7 гайхамшиг
засварлахТүүхч Геродот /МЭӨ484 – 425/, эрдэмтэн Киренегийн Каллимакус /МЭӨ 305-204 он орчим/ эртний үеийн “7 гайхамшиг”-ийн жагсаалт хийсэн нь Александрия хотын музейд хадгалагддаг байсан тухай бичигдсэн байдаг ч өнөө үед уг бичээсүүд хадгалагдаж үлдээгүй байна. МЭӨ 140 оны үед Сидоны Антипатер энэхүү гайхамшигуудын жагсаалтыг эмхлэн нэгтгэж, байгууламжуудын бүтцийг тайлбарласан яруу найраг тууривжээ.
“...Би хос дугуйт тулааны морин тэрэг явж болохуйц зам бүхий Вавилоны өргөн хэрэм, дүүжинт цэцэрлэг, Олимп уулын Зевс, Родосын Гелиос, агуу Пирамидууд, Мауссолосын бунханг нүдээрээ үзсэн боловч тэдгээрийн аль нь ч үүлсийн дээр сүндэрлэх Артемисийн сүмийн гуа үзэсгэлэнг үл гүйцэх билээ...” Антипатер, Грекийн утга зохиолын цоморлиг, IX.58
VI зууны сүүлч үеэр инженер Византын Фило хүснэгтээр зохион гаргажээ.
Гайхамшиг | Баригдсан үе | Байгуулагчид | Онцлог | Үгүй болсон үе | Устгагдсан шалтгаан |
---|---|---|---|---|---|
Гизагийн аугаа Пирамид | МЭӨ 2650-2500 | Египетүүд | Эртний Египетийн 4 дэх эзэнт улсын Фараон Хуфугийн шарил хадгалах байгууламж. | өнөөдөр оршин буй | - |
Вавилонийн дүүжинт цэцэрлэг | МЭӨ 600 | Вавилоничууд | Диодориусийн тодорхойлсноор олон түвшин бүхий цэцэрлэгийн нийт өндөр 22 метр орчим байсан ба ус түгээх механик системтэй байсан. Олон тооны гоёмсог цэцэгс, моддыг шатлуулан тарьсан байжээ. | МЭӨ I зууны дараа | Газар хөдлөлт |
Олимп дахь Зевсийн хөшөө | МЭӨ 435 | Грекчүүд | 12 м өндөр бурхан, түүнийг байрлуулсан сүмийн барилгын архитектур | V-VI зуунд | мэдэгдээгүй, газар хөдлөлт, түймэрт устсан. |
Эфес дэх Артемисийн сүм | МЭӨ 550 | Лидичүүд, Персүүд, Грек | Грекийн домгийн дарь эх Артемист зориулан барьж байгуулахад 120 жил зарцуулсан. Геростратус гэгч хүн алдар нэртэй болохын тулд уг сүмийг шатаасан. | МЭӨ 356 | шатаагдсан |
Галикарнассын Бодрум бунхан | МЭӨ 351 | Перс, Грек | Oйролцоогоор 45 метр өндөр, 4 тал бүхий гоёл чимэглэл бүхий барилга. Мавзолей гэх үг уг хааны нэрээс бий болсон. | 1494 онд | Газар хөдлөлтөд гэмтсэн ба Европынхон Загалмайтны аян дайны үед нураасан. |
Родос арлын Гелиосын хөшөө | МЭӨ 292-280 | Грекчүүд | Грекийн домгийн бурхан Гелиосын аварга хөшөө бөгөөд Нью Йоркийн Эрх чөлөөний хөшөөний 3/4-тай дүйцэхүйц том байжээ. | МЭӨ 224 | Газар хөдлөлт |
Александрын гэрэлт цамхаг | МЭӨ III зуун | Грек | Oйролцоогоор 115-135 метр өндөр байсан нь олон зууны турш хүн төрөлхтний байгуулсан хөмгийн өндөр барилга байсан юм. | 1303-1480 он | Газар хөдлөлт |
Грекчүүд энэхүү зүйлсийг гайхамшиг гэхээсээ илүү заавал үзэх ёстой байгууламжууд гэж тооцдог байжээ.
Антипатерын өөрийнх нь зохиосон гайхамшигуудын жагсаалтад Александрын гэрэлт цамхаг ороогүй байдаг бөгөөд түүний оронд Вавилоны Иштар хаалга дурдагдсан байдаг. Гэвч VI зуунаас хойш энэ нь хасагдсан байна. Эдгээр байгууламжуудаас Гизагийн Пирамид л устаж үгүй бололгүйгээр өнөөг хүрсэн билээ. Дүүжинт цэцэрлэг оршин байсан эсэх нь тодорхойгүй байдаг. Харин бусад 5 бүтээл оршин байсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Артемисийн сүм болон Зевсийн хөшөө нь түймэрт үрэгдсэн бол Александрийн гэрэлт цамхаг, Колоссус, Мауссолосын бунхан нь газар хөдлөлтөд эвдрэн үгүй болжээ. Мауссолосын бунхан, Артемисийн сүмийн загвар Лондоны Британийн музейд байдаг.
Орчин үеийн дэлхийн 7 гайхамшиг
засварлах2001 онд "New Open World Corporation" ашгийн бус байгууллага дэлхийн орчин үеийн долоон гайхамшгийг тодруулах зорилготой төслийг эхлүүлсэн. Үүнд хүний гараар хийж бүтээсэн гайхамшиг бөгөөд байгалийн бүтээсэн гайхамшиг гэж тусад нь хоёр гайхамшигийг тодорхойлохоор шийдсэн байна. Эхний төрөлд ялагчдыг 2007 оны 7-р сарын 7-нд тодруулсан. Хоёр дахь төрөлд ялагчид 2011 онд тодорсон юм.
Хүний гараар бүтээсэн 7 гайхамшиг
засварлахНэр | Бүс нутаг | Байрлал | Зураг |
---|---|---|---|
Колизей | Европ | Ром, Итали | |
Цагаан хэрэм | Ази | Хятад | |
Мачу Пикчу | Өмнөд Америк | Перу | |
Петра | Ази | Иордани | |
Таж Махал | Ази | Агра, Энэтхэг | |
Статуя Христа-Искупителя | Өмнөд Америк | Рио-де-Жанейро, Бразил | |
Чичен-Ица | Умард Америк | Юкатан, Мексик | |
Гизагийн Пирамидууд | Африк | Египет | |
Байгалийн бүтээсэн 7 гайхамшиг
засварлахНэр | Тип | Байрлал | Изображение |
---|---|---|---|
Амазон мөрөн болон амазоны ширэнгэн ой | Мөрөн болон бүс нутаг | Боливи, Бразил, Венесуэл, Гайана, Колумби, Перу, Суринам, Гвиана, Эквадор | |
Ха Лон булан | булан | Вьетнам | |
Игуасу хүрхрээ | Хүрхрээ | Аргентин | |
Чэжу арал | Арал | Өмнөд Солонгос | |
Комодо Үндэсний хүрээлэн | Үндэсний цэцэрлэгт хүрээлэн | Индонез | |
Газар доорх Пуэрто-Принсеса гол | Агуу | Филиппин | |
Үндэсний цэцэрлэг Ширээ уул | Үндэсний цэцэрлэгт хүрээлэн | Өмнөд Африк |
Дэлгэрэнгүй мэдээлэл
засварлах- D'Epiro, Peter, and Mary Desmond Pinkowish, "What Are the Seven Wonders of the World? and 100 Other Great Cultural Lists". Anchor. December 1, 1998. ISBN 0-385-49062-3
Цахим холбоос
засварлахWiktionary: Дэлхийн долоон гайхамшиг – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
- The Seven Wonders of the Ancient World — an in-depth look from a professor of civil engineering at the American University in Dubai
- Image of the Seven Wonder locations
- Video about the Seven Wonders of the Ancient World, a virtual satellite tour made with Google Earth [02:34]
- Parkin, Tim, Researching Ancient Wonders: A Research Guide, from the University of Canterbury, New Zealand. - a collection of books and Internet resources with in-depth information on seven ancient wonders.
- Google Maps 7 Ancient Wonders of the World
- "Eternal wonder of humanity's first great achievements", by Jonathan Glancey in The Guardian, March 10, 2007
- Seven Wonders Suite for Orchestra — A symphonic suite inspired by the seven ancient monuments by UK composer Stuart Mitchell - The Prague Symphony Orchestra