Британийн музей
Британийн музей (англи. the British Museum) - Дэлхийн хамгийн томд ордог Их Британийн Эзэнт улсын түүх-археологийн музей. Лондон хотын Блумсбери дүүрэгт байралдаг.
Түүх
засварлах1753 онд нас барсан Сэр Ханс Слоуны (англи. Sir Hans Sloane, 1660—1753) гэрээслэлийн дагуу Английн парламентын актаар музей, номын сан 20,000 фунт стерлингээр (зардлын дөрөвний нэгээр нь) худалдан авч музейг анх байгуулжээ. Парламент уг саналыг талархан хүлээж аваад зогсохгүй шинэ цуглуулгатай болох төлөвлөгөөг баталжээ. Улмаар 1759 онд олон нийтэд нээгдсэн.
Британийн нэрт эмч, байгаль судлаач Ханс Слоуны цуглуулга, тайж Роберт Харлигийн (англи. Robert Harley; 1661-1724) цуглуулга, Британийн номын сангийн үндэс болсон эртний судлаач Роберт Коттоны (англи. Robert Bruce Cotton; 1571-1631) номын сан зэргийн үндсэн дээр Британийн музей байгуулагдсан юм.
Музей нь анх Эртний Грек, Эртний Ромын олдворуудын цуглуулга хэлбэрээр бүтээгдсэн. Их Британийн эзэнт гүрний колоничлолын төлөөлөгчдөөс Лондонд авчирсан археологийн олдвор, урлагийн эд зүйлсийн хамт музейг янз бүрийн эрин үеийн зураг, сийлбэр, медаль, зоос, номоор дүүргэжээ.
Британийн музей улиралд нэг гардаг "British Museum Quarterly" сэтгүүл 1926 оноос хойш эрхлэн гаргаж байна.
20-р зууны төгсгөлд Норман Фостерын зураг төслийн дагуу музейн дотоод орон зайг дахин төлөвлөх ажлыг хийж гүйцэтгэсэн.
Албан ёсны цахим хаяг: https://www.britishmuseum.org/